Манай байгууллагын вэб сайтад хандаж байгаа эрхэм танд баярлалаа.

http://mon.emg.ub.gov.mn/images/2016/08/zahiral.jpgНийслэлийн Эрүүл мэндийн газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад удирдлага, мэргэжил аргазүйгээр хангах, хянах  үндсэн үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын  хэрэгжүүлэгч Агентлаг юм.

Нийслэлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх,Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн талаархи зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн дэмжихэд эрүүл амьдралын зөв дадлыг  хэвшүүлэх, өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэхэд дэлхийн жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв, оновчтой бодлогоор хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа  олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод  хүргэх зорилгоор мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл нь  энэхүү цахим хуудсыг шинэчлэн ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, ярилцлага, зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг,Нийслэлийн эрүүл мэндийн харъяа газруудын мэдээлэл болон үйл ажиллагаатай холбоотой тайланзар зэрэг электрон хэлбэрээр түгээж болох олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Эрүүл иргэнтэй улс орон хөгжил дэвшлийн оргилд хүрэх нь амархан тул хувь хүн эрүүл байхад  анхаарч өвчлөл, эндэгдэлд хүрэхгүй байх дүүрэн эрмэлзэлээр амьдрах нь чухал.

Нийслэлийн иргэн та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

 

 

 

         НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА                                             Л.ТӨМӨРБААТАР