Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой  хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт   гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлснээр нийслэл хотын 140 өрхийн эмнэлэгт  анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийн хамт буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэх  бөгөөд энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлаж цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед нь  илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм.

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат Дэлхийн Эрүүл хотуудын холбооны хуралд оролцож байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат Хятадын Хонг-Конг хотноо зохион байгуулж буй Дэлхийн Эрүүл хотуудын холбооны VI их хуралд оролцож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  /ДЭМБ/ зохион байгуулдаг тус их хуралд НЭМГ-ын дарга Ш.Энхбат “Монголын эрүүл хотын санаачлага” сэдвээр илтгэл тавьсан байна.

Read more...

Австри улсад айлчлал хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат энэ сарын 8-14ний өдрүүдэд Австри улсад ажлын айлчлал хийлээ.

Тус айлчлал нь Нийслэлийн Засаг даргын Австри улсад 2014 оны 7 сард хийсэн айлчлалын үед яригдсан нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, орчин үеийн эмнэлэг байгуулах талаарх санаачлагыг ажил хэрэг болгоход чиглэсэн бөгөөд Австри улсын эрүүл мэндийн тогтолцоог судлах, анхан болон хоёрдох шатлалын эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаа, Австри улсын нийгмийн даатгалын тогтолцоо, санхүүжилт болон хууль эрх зүй, эрүүл мэндийн байгууламжийн стандарт, зохион байгуулалттай танилцсан байна. 

Read more...