Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь ЭХЯ-ны сайд Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 1938 оны 105 тоот тушаалаар мөноны 7 дугаар сарын 22-ны өдрөөс Хотыг Захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулсан нь Нийслэл хотод эмнэлгийн төрийн захиргааны бие даасан анхны байгууллага эдүүгээгийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх үүсвэр болжээ.

Энэхүү Эрүүлийг хамгаалах хэлтэс нь дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч-бичиг хэрэг, жолооч гэсэн 5-н орон тоотой, анхны дарга нь Түмт гэдэг хүн байв.

ЭХЯ-ны харъяанаас Хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн харъяанд Ариун цэврийн салбар, 5-р хорооны эмнэлэг, Аж үйлдвэрийн, Монгол трансын, Амгаланбаатарын, Сургуулийн амбулториуд зэрэг 13 байгууллагыг шилжүүлжээ. Ингэж Нийслэл хотод эрүүлийг хамгаалахын төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шат дамжин, бүтэц зохион байгуулалтын болон үйлажиллагааны чиглэлийн хувьд өргөжин тэлж бэхжсээр иржээ.

Тухайлбал: МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн хамтарсан 170/111 дүгээр тогтоолоор 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1990 “ Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газар” 1991 оноос ”Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл Мэндийн Газар” гэж тус тус нэрлэх болсон юм.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Эрүүлийг хамгаалах хэлтэс, газрын даргаар 18 хүн томилогдон ажилласнаас 1952 оноос өмнө үндэсний бага эмч нар хэлтсийн дарга хийжсургагч зөвлөх нь Зөвлөлтийн / Орос/ эмч нар байв.1952 оноос үндэсний их эмч нар Эрүүлийг Хамгаалах хэлтсийн даргаар ажилласны анхных нь Г.Цэрэнжав байлаа.

Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга нар

Гомбын Цэрэнжав 1952-1953 он

Өлзийн Готов 1953-1954 он

Шаравын Цэнд 1954-1956 он