ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлгийн түргэн тусламжийн хагас тоноглогдсон автомашин

Тендер шалгаруулалтын дугаар: НЭМГ-2017/06 

                                                            

          Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь эрх бүхий тендерт оролцогчоос  Эмнэлгийн түргэн тусламжийн хагас тоноглогдсон автомашиннийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн баримт бичгийг авах бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь  50 000  төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Данс: “Төрийн сан НЭМГ н.с 100200020401” тоот  дансанд хийнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:2015, 2016онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:сүүлийн 2 жил /2015, 2016/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:шаардлагагүй                   

Сүүлийн 2 жил буюу  2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх.

        Тендерийн хамт 4 503 000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны12 дугаар сарын 18-ны 10:00-аасөмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны 10:30 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын  давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  Улаанбаатар-15160, Ц.Жигжиджавын гудамж, нийслэлийн нутгийн захиргааны Хангарди ордон, ,           

9-р давхар 902 тоот өрөө, мэргэжилтэн Т.Хонгорзул, утас 11-326787]