Mонгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.4; 11 дүгээр зүйлийн 11.1.3 дугаар заалт, амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 6188:2010, Эрүүл мэндийг хамгаалах технологи аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2001 дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, орон тоо, нэршлийг Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулж, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв хэмээн нэрлэж, орон тоог үе шиттайгаар шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” 288 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам” 129 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн салбар хороог нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан газрын даргын 2014 оны “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хороо, дүрэм шинэчлэн батлах тухай” А102 дугаар тушаалаар шинэчлэн батлаж,  мөрдөн ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын сул ажлын байрны захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2014 оны 02 сарын 17-ны өдөр 1/184 тоот албан бичгээр хүргүүлж 2014  оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сулоронтоогнөхөхиргэнийг сонгон шалгаруулахмэргэшлийншалгалтад нийт 12 иргэн бүртгүүлснээс 1 иргэн тэнцэж тухайн албан тушаалд томилогдов.

Газрын харьяа байгууллагуудад хэрэгцээтэй хүний нөөцийн хангалтыг www.ubhealth.mn, facebook цахим хаяг болон “Эрүүл мэнд” телевизийн “Эмчээс асууя“ нэвтрүүлэг, дүүргүүдийн хөдөлмөрийн биржээр дамжуулан  ажлын байрыг нээлттэй ил тод зарлан шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтний хангалтыг хийж байна. 

Мөн хүний нөөцийн төлөвлөх, хангалтыг нэмэгдүүлэх нөөц бүрдүүлэх зорилгоор  2013-2017 онд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ, судалгааг авч нэгтгэн төрийн сангийн санхүүжилтээр суралцах эмч, эмнэлгийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх, тогтвор сууршилтай ажиллах эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгааг бодлогын түвшинд онцгойлон анхаарч хамтран ажиллах саналыг  ЭМЯ-нд 1/879, Эрүүл мэндийн хөгжлийн төвд 1/915 албан бичгээр тус тус хүргүүлсэн. 

Нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан төрийн санхүүжилтээр үндсэн болон мэргэшүүлэх сургалтанд сургаж ажлын байраар хангах зарыг www.ubhealth.mn сайт болон олон нийтийн телевизээр зар түгээж  бүртгэлийг 2014.12.24-ны өдрөөс 2015.01.05-ны өдрийг дуустал явууллаа. Үндсэн мэргэжлийн сургалтанд 75, төрөлжсөн мэргэжлийн мэргэшүүлэх сургалтанд 21 эмч, 23 сувилагч суралцахаар бүртүүлсэн ба бүртгэлийг нэгтгэн ЭМЯ болон ЭМХТ төвд суралцуулахаар захиалгыг хүргүүллээ. Захиалгын дагуу ЭМХТ 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сорилын шалгалт авахаар товлосон.

Эрүүл мэндийн сайдын 68 дугаар тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагуудад дутагдалтай байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг нөхөх, шаардлагатай мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор 2014 оны 06 сарын 18-ны өдөр ЭМХТ-тэй хамтран “Хөдөлмөрийн яармаг”-ыг МҮЭСТО-д зохион байгуулж харьяа 20 байгууллага, 56 Өрхийн эрүүл мэндийн төв оролцож байгууллага бүр өөрийн онцлогийг тусгасан танилцуулгыг байршуулж хүний нөөцийн хангалтыг хийж ажиллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын www.ubhealth.mn сайтад Налайх, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт, Энэрэл эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  шаардлагатай эмнэгийн мэргэжилтний сул ажлын байрны зарыг байршуулж сул ажлын байрыг нөхөж байна.

ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ, МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭЛТ

 

Харьяа эрүүл мэндийн  байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд, үйлдвэрчний эвлэлийн дарга нарын  эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх “ЭМС-ын хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хамтын хэлэлцээрийн тухай” мэдлэг олгох сургалтыг 2014 оны 03 сарын 14-нд Эрүүл мэндийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Авлигын эсрэг “Хамтдаа”төслийн хүрээнд НЗДТГ, АТГ, Азийн сан олон улсын сангаас  зохион байгуулсан дотоод хяналт хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг “Улаанбаатар зочид буудал”-ын сургалтын танхимд явуулж НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтын дагуу 2014-2018 онуудад сургалтанд хамруулах шаардлагатай мэргэжлийн чиглэл, эмч эмнэлгийн мэргэжилтний захиалгыг авч нэгтгэн шат дараатайгаар төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтанд хамруулж байна.

Төрийн сангийн санхүүжилтээр  нийт 2011-2013 онуудад Резидентийн сургалтанд 164 эмч, төрөлжсөн мэргэжлийн сургалтанд 45 эмч, 29 нярайн сувилагчийг бэлтгэж мэргэшүүллээ.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Хяналтын тоо батлах тухай” 188 дугаар тушаалын дагуу резидентийн сургалтанд 12, төрөлжсөн мэргэжлийн сургалтанд 4, 23 сувилагчийг төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтанд суралцуулж байна. 2014 онд АШУҮИС-тай хамтын гэрээ байгуулан 2014-2015 оны хичээлийн жилд резидентийн сургалтанд 10 эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтанд 6 эмч, 2 сувилагчийг төрөлжсөн нарийн мэргэжлээр төрийн санхүүжилтээр сургах асуудлыг шийдвэрлэж,2014 онд үндсэн мэргэжлийн сургалтанд 25 эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтанд 8 эмч, 25 сувилагчийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж байна.                                                                                                

Хүснэгт-2

Сургалтын төрөл 

2010

2011

2012

2013

2014

Резидентийнсургалтандхамрагдсантоо

6

95

50

12

22

Төрөлжсөнмэргэшлийнсургалтандхамрагдсантоо

15

16

7

2

14 эмч,

25 сувилагч

Мэргэжилдээшлүүлэхсургалтандхамрагдсантоо

8

20

-

-

5

 

Удирдлагын академийн “Гараг”-ийн сургалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 3 мэргэжилтэнг суралцуулж байна. 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 375 дугаар тушаал, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ"-г шинэчлэн батлах тухай 446 дугаар тушаалын биелэлтийг хангах, Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт оюунлаг, бүтээлч, хариуцлагатай ёс зүйн өндөр чадамжтай хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний боловсрол мэдлэг ур чадварыг тухайн цаг үеийн шаардлагатай уялдуулан тогтмол дээшлүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдад ёс зүй харьцаа хандлагыг сайжруулах “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй-Харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг НЭМГ-ын даргын А/37 дугаар тушаалаар 2014 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн дүүрэгчлэн зохион байгуулж 400 ажиллагсдад 1 багц цаг олгож ажиллаа.

“Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлт” эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан газрын даргын А/26 тоот тушаалаар дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл мэнд судлаач нар болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах чадамжийг эзэмшүүлэх зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Зоонозын халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ”  сэдэвт 1 багц цаг олгох сургалтанд 156 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулав.

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл мэндийн товтолгоо” сэдэвт нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтанд 8 эмнэлгийн мэргэжилтэнг, эмнэлгийн мэргэжилтний Эвлэрүүлэн зуучлагч- ёс зүйн ажилтан” бэлтгэх  нэг сарын сургалтанд  харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 22 хүний нөөцийн менежерүүдийг суралцуулж сургагч багшийн гэрчилгээ олгов. Сургагч багш бэлтгэсэнтэй холбогдуулан харьяа байгууллагын хүний нөөцийн менежерүүд болон сургагч багш нар өөрийн байгууллагад ажлын байран дээрх ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах харьцааны ур чадвар олгох сургалт зохион байгуулж ажиллаж  байна.

Эрүүл мэндийн байгууллагууд сүрьеэгийн халдвар тархах эрсдэлийг бууруулах, ажлын байрны таатай орчинг бүрдүүлэх, халдвар хяналтын арга хэмжээг сайжруулах, эрүүл мэндийн ажилтныг хамгаалах, дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх талаар халдвар судлаач нарт “Эрүүл мэндийн аюулгүй байдал” сэдэвт сургалт

Эрчимт эмчилгээний болон эрчимт эмчилгээний тасагт ээлжээр ажилладаг эрчимт эмчилгээний бус мэргэжлийн эмч нарыг эрчимт эмчилгээний оношлогоо, эмчилгээний шинэ мэдээллээр хангах, хүнд өвчтөнд авах арга хэмжээний нэгдмэл ойлголтын суурийг тавих, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх тасралтгүй сургалтын хуваарь гаргалаа.

Эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Амьсгалын замын хүнд халдварын үеийн эмнэлзүйн менежмент” сэдэвт 2 хоногийн сургалт Улаанбаатархотын  агаарынбохирдлыгбууруулах, мэргэжлийнхяналт, эрүүлахуй, бактерсудлалынсалбарт хамтранажиллахзорилгоор БНСУ-ынСөүлхотынЭрүүлмэнд, орчнысудалгааныхүрээлэнгийнорлогчдаргаЧонЖэШигтэргүүтэйтөлөөлөгчидтэй уулзалтхийлээ.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээний эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрчимт эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сургалтыг зохион байгуулж 45 эмчийг хамруулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо, Германы “Senior Experten service ТББ байгууллагатай хамтран 75 өрх,хүүхдийн эмч, сэргээн засалч  нарт  “Хүүхдэд зонхилон тохиолдох мэдрэлийн өвчний оношлогоо эмчилгээ, /тархины саажилт, уналт таталт/ сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав. Сургалтыг германы эрдэмтэн доктор Гунтер, Селбек нар явуулсан бөгөөд германы эрдэмтэд 2 өдөр нийслэлийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй  76 хүүхдэд үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгөв.

 

 

                                                                                ХЯНАСАН

ДАРГА                                                  Ш.ЭНХБАТ

 

 

 

 

Хянасан: Орлогч дарга                                        Б.Ганбат

 

Тайлан бичсэн: Мэргэжилтэн                            Ц.Ундрал