1.  Дархлаажуулалтын сувилагч


Ажлын байрны чиг үүрэг:
Байгууллага, стационар, хэсгийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:
Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөлтэй, нарийн мэргэжлээр мэргэшсэн, дархлаажуулалтын сургалтанд хамрагдсан үнэмлэхтэй байх.

Тусгай шаардлага:
Эрүүл мэндийн судалгаа хийх чадвартай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай

Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Засгийн газраас тогтоосон сүлжээ, жишиг / Засгийн газрын 2014 оны 78 дугаар тогтоолоор/

Нэмэгдэл хөлс:
Үр дүнгийн урамшуулал                -15% хүртэл /Ажлын үр дүнг харгалзан/
Ур чадвар                                   -10-30% /Ажлын үр дүнг харгалзан/
Илүү цагийн хөлс                        -2 дахин
Хүнд, хортой нөхцлийн нэмэгдэл  -10%
Зэргийн нэмэгдэл -                     -Ахлах 10%, Тэргүүлэх 15%, Зөвлөх 20%
Хоол, унааны мөнгө орно.