Нэг. Ерөнхий мэдээлэл, үндэслэл

1.1.        Монголулсынхүнам 2016 оныжилийнэцсийнбайдлаар 3 сая 119.9 мянгаболжөссөнбаУлаанбаатархотод 1 440.4 мянганхүнбуюунийтхүнамын 46.2 хувьньоршинсуужбайна. Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралтын түвшин буурахын зэрэгцээ орон нутгаас нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой нийслэлийн хүн ам сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдсэн байна.

Нийслэлийн хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна. Гэр хорооллын болон суурьшлын шинэ бүсэд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

Амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нийслэлд жил тутам нэмэгдэж байгаа хэдий ч 1982 оноос хойш дүүргийн эмнэлгийн барилга шинээр баригдаагүй, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч, орчин үеийн эмнэлгийн стандартыг хангахгүй байна. Иймээс дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг үе шаттай шинэчлэх, нийслэлийн эрүүл мэндийн нийт байгууллагын барилга байгууламжийг засварлах, шинэчлэх, тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгслийг шат дараалан шинэчлэх, хангах, засвар үйлчилгээг чанаржуулах асуудал тулгамдаж байна.

Монгол улс 2005-2015 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн Мянганы хөгжлийн зорилтын хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилтуудыг амжилттай биелүүлсэн ба тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшинтэй харьцуулахад 4,8 дахин, нялхсын эндэгдлийг 4,1 дахин, эхийн эндэгдлийг 4,6 дахин бууруулсан. Гэвч эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн болон төрөхөөс бусад өвчин,  төрсний дараах хүндрэлийн улмаас эндэх нь тууштай буурахгүй байгаа, мөн жирэмсэн эхчүүдийн дунд сүрьеэ, БЗДХ өвчин нэмэгдэх хандлагатай байгаа нь жирэмсэний хяналт болон оношлогоо эмчилгээний чанарыг цаашид улам сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Хүн амын суурьшил хотжилт ихсэж байгаатай холбоотой амьдралын буруу хэвшил болон хөдөлгөөний хомсдол, буруу зан үйл, орчны бохирдол ихсэж улмаар хүн амын өвчлөлд амьсгал, хоол боловсруулах, зүрх-судаснытогтолцооныөвчин,  чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин давамгайлж байгаа бол насбаралтыншалтгаандзүрх-судаснытогтолцооныөвчин, хавдрыншалтгаантнасбаралттэргүүлж байна. Нийт хүн амын 36.9 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх 3-5 эрсдэлт хүчин зүйлтэй байгаа нь нийслэл хотын хувьд нийгмийн эрүүл мэндийн нэн анхаарах асуудал болоод байна.

Үүний зэрэгцээ халдварт өвчний гаралт түүний дотор сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) тууштай буурахгүй байна. 2016 оныбайдлаарУлаанбаатархотод бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор дийлэнхи буюу 58.9 хувийг амьсгалын замын цочмог халдварт өвчин, 22.1 хувийг БЗДХ тус тус эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 61.0 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Иймээс халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, идэвхитэй илрүүлэлт, хариу арга хэмжээг авах тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх  шаардлагатай байна. 

 

Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх нь нийслэлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг юм. 2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг бүтэц, үйл ажиллагааны хувьд төрөлжүүлэн зохион байгуулах, шатлал хоорондын уялдааг ханган лавлагаа тусламжийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,  оношилгоо, эмчилгээнд нотолгоонд суурилсан шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах, өргөжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах шаардлагатай байна.

            Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Монгол улсын Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг нийслэлийн хөгжлийн зорилттой уялдуулан “Нийслэлийн Эрүүл Мэнд” дэд хөтөлбөрийг боловсруулсан болно.

 

            Энэхүү дэд хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдаатай бөгөөд Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилгыг нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичиг юм. 

 

3.2.3. Гуравдугаар зорилтын хүрээнд: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, нийгмийн баталгааг салбарын бодлогын хүрээнд  хангах, 

 

3.2.3.1.     Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг мэргэшүүлэн сургаж, дадлагажуулна. 

3.2.3.2.    Дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газарт үндсэн мэргэжлийн, ӨЭМТ-д өрхийн анагаах ухаанаар мэргэшүүлэх резидентийн сургалтыг явуулж эхэлнэ.

3.2.3.3.    Үйлчилгээний соёл, ээлтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах, эрүүл мэндийн ажилтны эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлнэ.

 

3.2.3.4.   Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгоно.