НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ

 

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хорооны хуралдааныг товлох, хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг явуулах, хуралдаанаас шийдвэр гаргах биелүүлэн ажиллах журмыг энэхүү дэгээр зохицуулна.

 

1.2. Ёс зүйн хорооны хуралдаан нээлттэй буюу хаалттай явагдах ба асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхийн саналаар шийдвэрлэх зарчимыг удирдлага болгоно.

 

1.3. Хуралдаанаар ёс зүйн хорооны дүрмээр тодорхойлсон бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэнэ.

 

1.4. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хорооны хуралдааны зарыг хуралдаанаар хэлэлцэх асуудлын хамт нийт ажилтан албан хаагчдад мэдээлнэ.

 

1.5. Ёс зүйн хорооны хуралдааныг хорооны даргын эзгүйд, тус хорооны нарийн бичгийн дарга удирдан явуулна.

 

1.6. Ёс зүйн хорооны төлөвлөгөөний ээлжит хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хийнэ.

 

Хоёр. Хуралдааны бэлтгэлийг хангах

 

2.1. Ёс зүйн хорооны хуралдааны  товыг ёс зүйн хорооны дарга тодорхойлж, хорооны гишүүдэд 7-оос доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн дарга хүргүүлнэ.

 

2.2. Ёс зүйн хорооны гишүүд /ажил, үүргийн хуваарь/-ийн хариуцах асуудлыг  хорооны хуралдаанаар тодорхойлж, хорооны дарга батлана.

 

2.3. Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хорооны нарийн бичгийн даргад гишүүд 7 хоногийн өмнө ирүүлнэ.

 

2.4. Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга гишүүдээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хорооны бусад гишүүд, холбогдох байгууллага, албан тушаалтнаас санал тайлбар авахаар хүргүүлж, ирүүлсэн санал тайлбарыг нэгтгэн хорооны даргад таилцуулна.

 

2.5. Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг хорооны нарийн бичгийн дарга хянан үзэж зохих хууль, тогтоомжид нийцүүлэх, найрлагын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа уг асуудлыг оруулсан хорооны гишүүнд мэдэгдэнэ.

 

 

 

 

2.6. Ёс зүйн хорооны гишүүн уг асуудлыг эцэслэн боловсруулж хуралдаан болохоос ажлын 7-аас доошгүй хоногийн өмнө салбар хорооны нарийн бичгийн даргад ирүүлнэ.

 

2.7. Ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, уг асуудалтай холбоотой бичиг, баримт материалыг хуралдаан болохоос ажлын 7 хоногийн өмнө салбар хорооны дарга, гишүүдэд хүргүүлнэ.

 

Гурав. Хуралдааныг хийх

 

3.1. Ёс зүйн хорооны дарга хуралдааныг нээж, тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нарийн бичгийн дарга танилцуулна.

 

3.2. Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тухайн асуудлыг оруулсан гишүүн танилцуулна.

 

3.3. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт дууссаны дараа санал гаргана. Санал гаргах, үг хэлэх хугацаа тухайн асуудлаар 5 минутаас хэтрэхгүй байна

 

3.4. Хуралдаанд оролцох гишүүд саналааурьдчилан гаргаж болох бөгөөд тэрхүү саналаа бичгээр Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргад хурал эхлэхээс өмнө ирүүлнэ.

 

3.5. Хуралдаан завсарлагатай байж болох бөгөөд завсарлагааны хугацааг хуралдаан даргалагч тогтооно.

 

Дөрөв.  Хуралдааны баталгаажилт

 

4.1. Ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрийн  үндсэн хэлбэр нь дүгнэлт байх бөгөөд салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Салбар хорооны даргын эзгүйд салбар хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

4.2. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдааны даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. 

 

4.3. Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь ажлын 3 өдөрт багтаан хуралдааны шийдвэрийг тусган эцэслэн боловсруулж албажуулна.

 

4.4. Хуралдаанд хүрэлцэн ирээгүй ёс зүйн хорооны гишүүдэд хуралдааны шийдвэрийг нарийн бичгийн дарга нөхөн танилцуулна.

 

4.5. Ёс хорооны хуралдаанд удаа дараа оролцоогүй гишүүнийг ёс зүйн хорооны даргын саналыг үндэслэн хорооны гишүүнээс нэрийг татна.

 

4.6. Ёс зүйн хорооны гишүүний сул орон тоог ажлын 3 өдөрт багтаан шинээр гишүүн томилно. Гишүүнийг сонгох асуудлыг ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцэж, байгууллагын даргын тушаалаар томилно.

 

4.7. Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь ёс зүйн хорооны шийдвэрийг мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан холбогдох байгууллагуудад ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.

 

 

Тав. Хуралдааны тэмдэглэл

 

5.1. Ёс зүйн хорооны хуралдааны явцын тухай тэмдэглэлийг ёс зүйн хорооны гишүүн, нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд тэмдэглэсэн гишүүн болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, салбар хорооны дарга хянан баталгаажуулна.

 

5.2. Хуралдааны хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэл хөтлөх зааврын дагуу үйлдэнэ.

 

5.3. Хуралдааны тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн ирцийг тусгана.

 

Зургаа. Бусад

 

6.1. Ёс зүйн хорооны ээлжит бус хуралдааныг ёс зүйн хорооны дарга санаачлагаараа, түүнчлэн гишүүдийн ердийн олонхийн санал болгосноор зарлан хуралдуулна.

 

6.2. Ёс зүйн хорооны хуралдааныг  саналыг бичгээр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа зарлан хуралдуулна.

 

6.3. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн оролцоо, байгууллагын түвшинд хэрэгжих төлөвлөгөөний биелэлтийг ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь хагас, бүтэн жилээр нэгтгэн хуралдаанд танилцуулна.