Нийслэлийн Эрүүл мэндийн газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг өмнөх онуудад харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг НЭМГ-ын бүтэц дотор нэгтгэж гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар НЭМГ-ын бүтэц дангаараа энэхүү мэдээ, тайланг гаргаж байгаа болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны эхний улирлын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 57 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 74-өөр буюу 43.5 хувиар буурсан байна.

            Цахим системд бүртгэгдсэн 57 өргөдөл гомдол, санал хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл: 9 буюу 15.79 хувь нь 1800-1200 тусгай дугаарын утсаар, 1 буюу 1.75 нь хувь www.ub1200.mn цахим хуудсаар, 43 буюу 75.44 хувь нь Засгийн газрын 11-11 төвд, 3 буюу 5.26 хувь нь иргэд хүлээн авах төвд, 1 буюу  1.75 хувь нь  Мессежээр тус тус ирүүлсэн байна. 

2016 оны эхний улирлын байдлыг агуулгаар нь авч үзвэл:  4 буюу 7.0 хувь нь талархал, 1 буюу 1.7 хувь нь санал, 25 буюу 43.8 хувь нь хүсэлт, 27 буюу 47.3 хувь нь гомдол байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад талархал 39 буюу 90.7 хувиар, санал 3 буюу 75 хувиар, гомдол 35 буюу 56.5 хувиар тус тус буурсан, хүсэлт 3 буюу 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

            2016 оны  эхний улирлын байдлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл: 14 буюу 24.56 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, 2 буюу 3.51 хувь нь өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй, 14 буюу 24.56 хувь нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай, 4 буюу 7.02 хувь нь яаралтай түргэн тусламжийн төвтэй холбоотой,  5 буюу 8.77 хувь нь эмийн сан, эмийн сангийн салбарын үйл ажиллагаатай, 10 буюу 17.54 хувь нь эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн тухай, 8 буюу 14.0 хувь нь бусад гомдлууд тус тус эзэлж байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 27 буюу 65.9 хувиар, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 3 буюу 60 хувиар, яаралтай түргэн тусламжийн төвтэй холбоотой өргөдөл, гомдол 50 буюу 92.6 хувиар, эмийн сангийн үйл ажиллагаатай холбоотой гомдол 5 буюу 50.0 хувиар тус тус буурсан, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай өргөдөл, гомдол 4 буюу 40.0 хувиар, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцтэй холбоотой өргөдөл, гомдол 6 буюу 60 хувиар тус тус өссөн байна. 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 11 хоног 12 цаг 40 минут байна. өмнөх оны мөн үетэй адил байна.

Шийдвэрлэлтийн байдал: Нийт ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 50 буюу 87.72 хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, 1 буюу 1.75 хувийг хуулийн хугацаа хэтэрч хариу өгсөн байна. Хуулийн хугацаандаа байгаа өргөдөл, гомдол 6 буюу 10.53 хувь байгаа ба хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдолгүй ажиллаж байгаа болно.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар