2016.02.01

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

1.     Харъяа байгууллагуудын ажлыг дүгнэж, 2016 онд хийх ажлын үр дүнгийн гэрээнд саналаа тусгаж ажиллав.

2.     ДЗДТГ, ДЭМТ, ӨЭМТ-ийн гурвалсан гэрээ хийх захирамж гаргаж, захирамжийн дагуу НЭМГ-ын даргын тушаал гаргав.

3.     ХӨСҮТ-ийн БЗДХ-ын Тандалт судалгааны албатай хамтарч нөлөөллийн уулзалтыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, НЗДТГ-ынНХБХ, Дүүргүүдийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар болон эрүүл мэндийн асуудал хариуцсан нийт 40 гаруй мэргэжилтнүүд дунд  зохион байгуулсан.

4.     Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор ӨЭМТ-дэд улаанбурхан өвчний голомтонд хавьтлын судалгааг хийн, дүнг нэгтгэн ХӨСҮТ-д илгээж байна. 

5.     НБГ-тай хамтран 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Нийслэлийн төрийн болон хувийн сургууль, цэцэрлэгийн 300 орчим эмч нарт Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулав.

6.     Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын хэрэгжилтэнд явцын хяналтыг удирдамжийн дагуу ХУЭМТ, ХУНЭ, ЧЭМТөв, ӨЭМТ-д хийв.

7.      Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрсдэл бууруулах ажлын хүрээнд ШУТ-ийн захиалгат 2 төслийн санал өгсөн ба Койка ОУБ-гаас явуулсан төслийн тайланг хамтран дүгнэж, цаашид СБЭМТ дээр үргэлжлүүлэх санал солилцов. 

8.     УБ хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг,нийгмийн зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй “ЭРҮҮЛ АГААР –РИО” цасны баярт амжилттай оролцов. /29 хүн/

9.     НЭМГ-аас “Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам”, Хоол тэжээлийн төсөл, “Халдварын сэргийлэлт, хяналтыг зохицуулах зөвлөл”, “Халдварын сэргийлэлт, хяналтыг зохицуулах зөвлөл”, -ийн хурал,  Монголын Залуучуудийн холбооны “Уушгаа чөлөөлье” 1 сарын аяны уулзалтад  тус тус оролцов.  

10.   “Халдварт өвчний голомтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах тухай”, Хуванцар савны хэрэглээ, “Улаанбурхан, ТТТӨ, салхинцэцэг өвчний үед хэрэгжүүлэх зөвлөмж”-ийг дүүргийн ЭМТ-ийн дарга нарт хүргүүлэв.  Улаанбурхан өвчний талаар мэдээллийг БСШУЯ, НБГ-т албан бичгээр тус тус хүргүүлсэн.

11.   НЭМГ-аас харьяа болон хотын ААН байгууллагууд халтиргаа гулгаа, осол гэмтлээс сэргийлэх, орчмынхоо талбайн цас мөсийг цэвэрлэх уриалга, Улаанбурхан, Томуу, Улаанбурхан өвчний талаар иргэдэд зориулсан зөвлөмж зэрэг мэдээ мэдээллийг байгууллагын вэб сайтад байршуулж, 1 радио, 2 ТВ-д 6удаагийн ярилцлага, мэдээллийг өгсөн байна. 

Эмнэлгийн тусламжийн чиглэлээр:

1.     2015 онд   Нийслэлд эндсэн  5  эхийн эндэгдлийг   НЭМГ-ын дэргэдэх   эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох  шийдвэр, материалыг ЭХЭМҮТ-ийн  тандалт судалгааны албанд хүргүүлсэн.

2.     “Тогтвортой хөгжлийн зорилт”  Монфемнет үндэсний сүлжээнээс  зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, санал, бодлоо тусгуулав.

3.     Монгол телевизийн “ Наашаа  цаашаа” шууд нэвтрүүлэгт  оролцож “Төрөлт тойрон”-ы асуудлаар  “төрөхөд  мөнгө төлөх ёстой юу”  асуудлаар ярилцаж, иргэдэд мэдээлэл өгсөн.

4.     Иргэний 5 гомдлыг шийдвэрлэв.

5.     Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын албаны дарга, менежерүүд 42 хүн оролцсон уулзалт хэлэлцүүлгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Хангарди ордонд хийв.

6.     “Үнэлгээний хуудас, аргачлал батлах тухай” 2015 оны Эрүүл мэнд, спортын сайдын 363 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын явцын үнэлгээ явуулах тухай НЭМГ-ын даргын тушаалын төсөл боловсруулав.

7.         52байгууллагын үйл ажиллагаа явуулах эмнэлгийн тусгай зөвшөөрөл, 20 аж ахуйн нэгжийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийн сунгалтыг тус тус хийсэн.

8.         БНСУ-д ажилтан илгээх, хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэдийн ерөнхий болон давтан эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийх эмнэлэг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүн, тендерийн баримт бичигт санал өгсөн.

9.         Руйсанса ХХК-аас НЭМГ-тай хийсэн гэрээний дагуу хандивласан үлдэгдэл 45 шээсний анализаторийн гаалийн бүрдүүлэлтийг хийж аппаратыг хүлээн авсан.

10.       Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн дотоод халдварын үндсэн шалтгааныг тогтоох,  шинэ технологи нэвтрүүлэх  талаар төсөл бичиж санал оруулсан.

11.       Лабораторийг 15189 стандартаар магадлан итгэмжлэх талаар СХЭМТ-ийн лаборатори-д зөвөлгөө өгсөн.

12.       Мэс заслын тусламж үйлчилгээний болон Түргэн тусламжийн үйлчилгээний талаар НЭМГ-ын тушаал шинэчлэн батлуулсан.

13.       ХБИ-дэд үзүүлсэн тусламж үйлчилгээний тайлан НЗДТГ хүргүүлсэн.

14.       ЭМСС-ын 2014 оны 49 дүгээр тушаал “Мэргэжлийн индекс батлах тухай” эрэгтэйчүүдийн эмчийг дотрын эмчээр мэргэшүүлэн сургана гэснийг өөрчилж, мэс заслын нарийн мэргэжлийн эмчийг мэргэшүүлэн сургах тухай саналыг албан тоотоор ЭМСЯ-нд хүргүүлсэн.

15.       8 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд төрийн сангийн санхүүжилтээр  “Эрэгтэйчүүдийн эмч” сургах саналаа ЭМХТ-д хүргүүлсэн.

16.       Харьяа байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн захиалгыг нэгтгэсэн /23 байгууллага/

17.       Харьяа байгууллагын удирдах ажилтнуудын үр дүнгийн гэрээг үнэлж,  2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал өгсөн.

18.       2016 онд Төрийн сангийн зардлаар суралцах сувилагч тусгай мэргэжилтнүүдийн саналыг авч нэгтгэн ЭМХТ-д хүргүүлсэн.

19.       МУБХЗХ-т ирсэн 184 албан бичгийг бүртгэж, шийдвэрлэлтэнд хяналт хийсэн.

 

Статистик,мэдээллийн чиглэлээр:

1.     2016 оны 1 дүгээр сарын архины хордлогын мэдээг 7 хоног бүр, нийт 4 удаа 12 байгууллагаас авч нэгтгэн ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвд цахимаар хүргүүлж, журмын хэрэгжилтийг хангасан.

2.     НЭМГ-ын харьяа 25, бусад 7, ХХЭМБ-ын 746 нийт 778 байгууллагаас 12 дугаар сарын хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн ЭМТ 501.1-501.3 тайланг хүлээн авч нэгтгэн ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаалын дагуу тогтсон хугацаанд ЭМХТ-д 2016 оны 1-р сарын 21-ний өдрийн 1/93 тоооор хүргүүлсэн.

3.     ЭМСЯ-ны харьяа 10, бусад 7, НЭМГ-ын харьяа 25, нийт 42 эмнэлгийн мэдээнээс нас баралт, төрөлт, орны мэдээг тогтмол хаягаар түүвэрлэн 2015 оны 12 дугаар сарын “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн эмхэтгэл”- ийг бэлтгэн хэвлэн олшруулж тараан, цахим хуудсанд байрлуулж хэрэглэгчдийг мэдээллээр хангасан.

4.     Харьяа төрийн өмчит 13 эмнэлгийн халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон хорт хавдар, нас баралт, эмнэлгээс гарагч, төрөлтийн нийт 8 төрлийн бааз мэдээллийг хүлээн авч, шалган нэгтгэсэн.

5.     ЭМС-ын 2013 оны 427 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын хүлээгдлийн мэдээг 16 байгууллагаас авч нэгтгэн ЭМХТ-д цахимаар хүргүүллээ.

6.     Төрөлт, нас баралтын бааз мэдээнд бүртгэгдсэн регистргүй бичлэгийн талаархи ЭМХТ-ийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 47 тоотын дагуу холбогдох арга хэмжээг авч, НЭМГ-ын 2016 оны 1-р сарын 18-ны өдрийн 1/55 тоотоор хариуг хүргүүлсэн.

7.     Эрүүл мэндийн статистик боловсруулалтын H-info 3,0 програм дах эмнэлгээс гарагчийн бааз мэдээнд гарч буй оношийн алдааг засварлах талаар НЭМГ-ын Даргын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/82 тоотоор ЭМХТ-д саналыг хүргүүлсэн.

8.     Харьяа 5 тосгоны ЭМТ, бусад 7, төрөлжсөн 5, 3 амаржих газар, 8 дүүргийн ЭМТ, 4 НЭ, нийт 32 ЭМБ-аас 1-2 төрлийн тайланг авч шалган ӨЭМТ, СЭМТ, аймаг нийслэл, дүүргийн үйл ажиллагааны 3 тайланг бэлэн болгож, хянаж эцэслэн ЭМХТ-д хүргүүлсэн.

9.     Хувийн эмийн сангаас нийт 420 эмийн жорын тайлангийн нэгтгэлийг тушаалд заасан хугацаанд хүргүүллээ.

10.   Хувийн ортой -85, сувилалын -65 эмнэлгийн үйл ажиллагааны тайлан болон хүний нөөцийн 1475 байгууллагын тайланг нэгтгэн ЭМХТөвд хүлээлгэн өгч, шивэлтэнд оруулсан.

11.   ХХЭМБ-уудын 2015 ирүүлэлтэнд дүн шинжилгээ хийж, цаашид мэдээллийн чанарыг сайжруулах талаар үнэлэгээний дүнг НЭМГ-ын 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 1/110 албан тоот гаргаж байгууллагын цахим хуудсанд байршуулж, хувийн хэвшлийн холбоонд хүргүүлэн,  ортой эмнэлгүүдийн удирдлагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

12.   НАДЭМТ, СХДЭМТ, БЗДЭМТ-ийн 2016 оны 1-р сарын халдварт бус өвчний бааз мэдээг хүлээн авч Hinfo-3.0 програм руу хөрвүүлсэн.

13.   Хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийн 2015 оны жилийн эцсийн эмнэлгээс гарагчийн бааз мэдээнд гарсан алдаа дутагдалд анализ хийж, байгууллагын цахим хуудсанд байршууллаа.

14.   Орлого зарлагын 2015 оны 4-р улирлын тайланг ЭМТ-6 маягтын дагуу онлайнаар авч 806 байгууллагын мэдээг нэгтгэн ЭМХТ-д хүргүүллээ.

15.   2015 оны жилийн эцсийн орлого зарлагын тайланг ААНБ-2 маягтаар хувийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдээс шалган авч байна.

16.   2015 оны жилийн эцсийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн тайланг ЭМТ-304 маягтаар  18 ХХЭМБ-аас авч нэгтгэн ХӨСҮТ-д хүргүүллээ.

17.   Улсын эмнэлгийн үйл ажиллагаа, сумын ЭМТ-ийн тайлан, ӨЭМТ-ийн тайлан, халдварт бус эрт илрүүлгийн тайлан, ХХЭМБ-ын үйл ажиллагаа, сувиллын үйл ажиллагааны нийт 6 төрлийн тайланг ЭМХТөвд хүлээлгэн өгч, шивэлтэнд орууллаа.

18.   Харьяа 25 байгууллагын дарга нарын үр дүнгийн гэрээний шалгуур үзүүлэлтийг эмнэлэг бүрийн онцлогт тааруулан гаргаж хэлтсийн дарга, газрын дарга нараар хянуулан тарааж өгсөн.

19.   ЭМСпортын сайдын баталсан Эх, хүүхдийн мэдээ, тайланд хяналт үнэлгээ хийх удирдамжийн дагуу НДЭМТ, 2 ӨЭМТ-ийн мэдлээ тайланд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

20.   Харьяа байгууллагын дарга нарын 2015 оны жилийн эцсийн Үр дүнгийн үнэлгээний нэгдсэн хуралд тайлан мэдээ өгөлт, цаашид анхаарах асуудлуудын талаар илтгэл бэлтгэн танилцуулсан.

Хяналт – шинжилгээ, үнэлгээний чиглэлээр:

1.     Харьяа байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарын 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагчбуюу Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх удирдамжийг батлуулж гэрээг дүгнэн үнэлгээний дүнг НЭМГ-ын даргын 2016 оны 1-р сарын 26-ны А/03 дугаар тушаалаар баталгаажуулан харьяа байгууллагуудад хүргүүллээ.

2.     Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2015 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХэлтэст 2016 оны 01 сарын 05-ны 1-06 тоотоор хүргүүллээ.

3.     Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын  2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХэлтэст 2016 оны 01 сарын 05-ны 1-06 тоотоор хүргүүллээ.

4.     2015 онд нийслэлийн эрүүл мэндийн газарт ирсэн Засгийн  газрын  тогтоолын биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХэлтэст 1/14 тоотоор хүргүүлсэн.

5.     НЗД-ын 06 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэнд 2015 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тайлан мэдээний биелэлтээ шалгуулж заавар зөвлөмж авлаа. 

6.     Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тайлангийн биелэлтийг ЭМСЯ-ны ХШҮ, дотоод аудитын газарт 2016 оны 01 сарын 11-ны 1/36 тоотоор хүргүүллээ.

7.     Нийслэлийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор тус байгууллагын 2015 оны жилийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг 2015 оны 01 сарын 05-ны тоотоор хүргүүлэв.

8.     НЭМГ-аас 2015 оны 12 сард хэрэгжүүлсэн ажлын тайланг НЗД-ын орлогч Энхцэнгэлд хүргүүллээ.

9.     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайланг 2016 оны 1 сарын 19-ны 1/68 тоотоор хүргүүлэв.

10.   Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарын 2015 оны үр дүнгийн болон түншлэлийн гэрээний үнэлгээний дүнгхэлэлцэх явцад гарсан санал болон цаашид үр дүнгийн гэрээг байгуулахад анхаарах зөвлөмжийг боловсруулан харьяа байгууллагын дарга нарын шуурхай хурал дээр танилцуулж 2016 онд байгуулах дүнгийн гэрээний тусгай арга хэмжээнд тусгагдах үйл ажиллагааны саналыг нэгтгэн үр дүнгийг гэрээг байгуулах загварын хамт харьяа байгууллагуудад хүргүүллээ.

Мэдээлэл, технологийн чиглэлээр:

1.     БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэгдэж байгаа компьютер тоног төхөөрөмжийн хуваарийг харьяа байгууллагуудад хүргүүллээ.

2.     Цогцолбор байртай ӨЭМТ, зарим салбар амбулаторуудыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох талаар Дүүргүүдийн засаг даргын тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/99 тоот албан бичиг явуулсан.

3.     Хуавэй ХХК-аас дутуу 28 компьютер, 28 тог баригч, тог баригчын батерей 100 -г хүлээн авсан.

4.     НМТГ-т сервэр компьютерийг дата төвд байршуулах талаар 1 дүгээр сарын 19-ны 1/66 тоот албан бичиг хүргүүллээ.

5.     НЭМГ-ын дотоод сүлжээний зураг боловсруулж, сервер байрлуулах өрөөг судлан газрын даргад танилцууллаа.

6.     Сэргээн засах клиникийн эмнэлэгт 10 компьютер шилжүүлэх хүсэлтийг албан 1 дүгээр сарын 27-ний өдрийн 1/108 тоотоор Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүллээ.

7.     Баянгол, Чингэлтэй, Сүхбааатар Дүүргийн засаг даргын тамгын газрын ажил хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон нэгдсэн сүлжээнд ӨЭМТ, зарим байгууллагыг холбоход туслалцаа авах хүсэлтэй байгаагаа танилцуулж, хамтарч ажиллахаар боллоо.

 

Төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

 

1.     Мон Орто Мед ХХК-руу хөрөнгө оруулалтын үлдэгдэл санхүүжилтийн  гүйлгээ хийгдлээ.

2.     НЭМГ-ын ажилчдын цалин бодож олголоо. 1-р сарын цалинд 31632,1 мянган төгрөгний зардал гарлаа.

3.     Нийслэлийн Аудитын газрын албан тоотын хариу Санхүүжилт болон хөрөнгийн судалгааг 2016.01.20-нд 1/83 албан  тоотоор хүргүүлсэн.

4.     ЭМ-ийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу 89 хүнд 564285.8 мянган төгрөгийн тэтгэмж олгосон. ЭМ-ийн тухай хуулийн 29.5 дахь заалтын дагуу 9 хүнд 25806.8 мянган төгрөгийн тэтгэмж олгосон.

5.     2016 оны 1-р сарын тайланг нийгмийн даатгалын цахим программд шивж оруулсан.

6.     Хуваарийн дагуу 18 байгууллагуудын тайланг шалган хүлээн авч нэгтгэж байна.

7.     Байгууллагын 2015  оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргалаа.

8.     ЭМСЯ-наас ирүүлсэн Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн хангамжийн талаарх судалгааг харьяа байгууллагуудад 2016.01.07-ны өдрийн 1/19 тоот албан бичгээр хүргүүлэв.

9.     Нийслэлийн аудитын газрын 2015.12.30-ны 07/214 тоот албан шаардлагыг НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад  1/30 тоот бүхий албан бичгээр хүргүүлж, шаардлагын хариуг 2015.02.01-нд ирүүлэх үүрэг өглөө.

10.   НЭМГ-ын 2015 оны 4-р улирлын шилэн дансны сайтад байршуулсан мэдээллийн тайланг 1/29 тоот албан бичгээр хүргүүллээ.

11.   НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын нягтлан бодогч нарт шинэ шилэн дансны системд хэрхэн хандалт хийх тухай сургалтыг ЭМСЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газартай хамтран зохион байгууллаа.

12.   2015 оны 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг ЭМСЯ-ны Freebalance программд шивлээ.

13.   АСЕМ-ын уулзалттай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарах зардлын санхүүжилтийн талаарх хүсэлт ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын ажлын хэсгийн даргад хүргүүлэв.

14.   Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг тооцох аргачлалын дагуу харъяа 4 тосгоны Эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг тооцож, хуваарилан ЭМСЯаманд хүргүүлэв.

15.   Санхүүгийн программд хөрөнгө, бараа материалын орлого зарлагыг шивж оруулав.

16.   Сангийн яамны шинэ шилэн дансны сайтад 2015 оны шилэн дансны мэдээллийг нөхөн байршууллаа.

17.   НДЕГ-ЭМДГ-ын 1/230 тоот албан бичигт хариу 2016.01.11-ний өдөр Газрын даргын албан бичгээр хариу хүргүүлэв.

18.   2015 оны автомашин ашиглалтын тайланг харъяа газруудаас нэгтгэн авч, ЭМСЯ-ны сайтад шивж орууллаа.

19.   ХУДЭМТөвөөс Түргэн тусламжийн төв рүү 7 орон тоо, цалин, НДШ,  холбогдох урсгал зардлыг шилжүүлсэн тооцоог гаргаж, дээрх байгууллагуудад хүргүүлэв.

20.   НӨХГазрын Өмчийн программд хөрөнгүүдийг мэдээлэл шивж нэгтгэж байна.

21.   НЭМГ-ын 2015 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого хийх ажлын хэсэгт орж хөрөнгийн тооллого хийгдэж байна.

22.   ЭМД-ын хуулийн шинэчилсэн найруулгаар хичээл бэлтгэж Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэд сургалтыг зохион байгуулав.

23.   Газар хөдлөлтийн дүгнэлт хийлгэх шаардлагатай Харъяа байгууллагуудын барилгын судалгааг авч нэгтгэн НЕТГ-т хүргүүлэв.

24.   Ахлах нягтлан бодогчын шалгаж хүлээн авсан харьяа эрүүл мэндийн байгууллагуудын жилийн эцсийн тайланг санхүүгийн PLASTIC программд шивжнэгтгэж байна.

25.   Харьяа эрүүл мэндийн даатгалын чанарын менежерүүдэд “Эрүүл мэндийн даатгалын хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга” сэдвээр хичээлийг зохион байгуулав.

 

Гадаад хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр:

1.     НЭМГ-ын дарга Ш.Энхбатын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн А/965 тоот захирамжаар Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ханой хотод ажлын айлчлал хийсэн ажлын тайланг ЗДТГ-ын гадаад харилцаанд хүргүүлэв.

2.     АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хороонд 2 магистрантийг НЭМГ-ын харьяа байгууллагуудад магистрийн ажил хийхийг зөвшөөрч хамтран ажиллах албан бичиг явуулав.

3.     НЭМГ-ын захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн 2016 оны эхний хагаст хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан.

4.     Эрүүл мэнд, спортын яамны захиалгаар 2017 онд хэрэгжих Шинжлэх ухаан, технологийн захиалгат ажлын захиалгыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн ЭМСЯ руу хүргүүлэв.

5.     ЭМСЯ-аас 2016-2020 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд эрдэм шинжилгээ хариуцсан ажилтнуудын зүгээс санал оруулах талаар хийх уулзалтыг ЭМСЯ-ны зааланд хийхээр төлөвлөж харьяа байгууллагуудад мэдэгдэв.

 

Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр:

1.     Байгууллагын хэмжээнд нийт 228 албан тоот ирснээс Тусгай зөвшөөрөлтэй холбоотой 71, бусад байгууллагаас 157 албан тоот ирсэн байна.

2.     Тайлангийн хугацаанд иргэд болон мэргэжилтнээс нийт 13 өргөдөл гомдол ирснийг хууль тогтоомжийн дагуу бүртгэж, дарга нараар танилцуулах холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлсэн байна.

3.     Энэ хугацаанд газраас нийт 126 албан тоот холбогдох журмын дагуу бүртгэгдэн явуулсан байна.

4.     Газрын даргын 11 тушаал гарсан байна.

5.     Тайлант хугацаанд Тушаалын хэвлэмэл хуудас 22, А4 хэвлэмэл хуудас 80, А5 хэвлэмэл хуудас 185 ширхэг хэрэглэгдсэн байна.

 

Хууль эрх зүй, өргөдөл гомдлын чиглэлээр:

1.     ЭМСС-ын 2015 оны 154 дүгээр тушаалын дагуу НЭМГ болон харьяа байгууллагуудын өргөдөл, гомдлын тайланг нэгтгэн ЭМСЯ-нд хүргүүлсэн.

2.     Гэрч, хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээллийг ЭМХТ-д хүргүүлсэн.

3.     Иргэн Бадамхандын нэхэмжлэлтэй ЭМСЯ, ЭХЭМҮТ, НЭМГ-т холбогдох иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, НЭМГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж шийдвэрлүүлсэн.

4.     Сэтгэшгүй ХХК нэхэмжлэлтэй НЗД, НЭМГ-ын даргад холбогдох захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан.

5.     НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын мэдүүлгийг цаасаар хүлээн авч цахим бүртгэлт баталгаажууллаа. Тайланг нэгдсэн журмаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гаргаж хүргүүлнэ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явуулсан мэдээ мэдээллийн товч:

1.     Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах мэдээ мэдээллийг байгууллагын вэб сайт болон хэвлэл мэдээллийн сувгаар хүргэсэн байна. Үүнд: Томуу, томуутөстөвчнийталаар

Улаан бурхан өвчний талаар

Халтиргаа гулгаа осол гэмтлийн талаар

Хоол хүнсний халдварын талаар

Утааны хор хөнөөлийн талаар

2.     НЭМГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, зохион байгуулсан арга хэмжээний талаар 5 удаа вэб сайтад мэдээ оруулсан. Мөн энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилсан. Үүнд: Чанарын сургалт, Ажил дүгнэсэн талаар, баярын амралтын өдрүүдэд хэрхэн ажилласан талаар, ХДХВ/ДОХ бэлгийн замаар дамжих халдварын талаархи сургалт..г.м

3.     НЭМГ-аас аж ахуй нэгж байгууллагуудад хандаж хүйтний эрч чангарч халтиргаа гулгаа ихсэж осол гэмтэл нэмэгдэж буй тул ойр орчмын 50 м талбайгаа цэвэрлэхийг уриалаад байна.

 

Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр:

1.     Төрийн албаны зөвлөлд тус газрын болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэн хүлээлгэн өгсөн.

2.     2016 оны хичээлийн жилд эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн, нарийн мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын захиалгын харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн хүргүүлсэн.

3.     Харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас Сар шинийн баярыг тохиолдуулан шагналд нэр дэвшүүлэн ирүүлсэн материалуудыг шалган шаардлага хангасан материалуудыг ЭМСЯ болон НЗДТГ-д хүргүүлэв.

4.     Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад дарга нарын ажлын байрны  үлгэрчилсэн загвар хүргүүлсэн.

5.     2 жилийн лицензтэй эмч нарын судалгааг харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас аван нэгтгэн ЭМХТ-д хүргүүлсэн.

6.     2016-2020 онд эрүүл мэндийн эрдэм шинжилгээ хөгжүүлэх стратеги боловсруулж буйтай холбогдуулан тус газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад сурч буй болон хамгаалсан магистр, докторуудын судалгааг аван нэгтгэн ЭМСЯ-д хүргүүлсэн.

7.     Харьяа байгууллагуудын дарга нарын 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэн тайлангийн хурлыг зохион байгуулсан. Нийт 26 байгууллага дүгнэгдсэнээс 12 нь “Бүрэн хангалттай”, 14 нь “Хангалттай” үнэлгээ авсан болно.

 

 

 

 

ХЯНАСАН                                            Б.ГАНБАТ /НЭМГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА/

   НЭГТГЭСЭН:                          С.АРИУНТУЯА/СХШХ-ИЙН ДАРГА /