1.Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

       Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/603 дугаар захирамжаар НЭМГ-ын бүтэц орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчилсэн.

       НЭМГ-ын даргын А/81 дүгээр ажлын байрны тодорхойлолтыг  шинэчилсэн.

       “Байгууллагын дотоод журам”-ыг хамт олны саналыг тусган шинэчлэн баталсан.

       2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн гарган батлуулж хэрэгжүүлж ажиллаа.

       Эрүүл мэндийн асуудал хариуцсан засгийн газрын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хооронд хамтран ажиллах гэрээг гарган баталгаажуулсан.

    Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус “ Нийслэлийн Эрүүл мэндийн зөвлөл”-ийг Нийслэлийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар байгуулсан.

      НЭМГ-ын даргын 2014 оны А/97 дугаар тушаалаар зарим эрүүл мэндийн байгууллагуудын нэршлийг Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн, харьяа байгууллагуудын дүрмийг шинэчлэн батлах ажлыг зохион байгуулсан.

     Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 2020 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг салбарын болон нийслэлийн төлөвлөлттэй уялдуулан боловсруулах ажил хийгдэж байна.“Монголын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-аар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд нөхцөл байдлын шинжилгээг гүйцэтгүүлсэн.

 

2.  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр:

 

Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн 08 сарын хурлаар тулгамдаж  байгаа  6 асуудлыг хэлэлцүүлсэн.Үүнд:

       Нийслэлийн хүүхдийн эмнэлэг байгуулах,

       Түргэн тусламжийн шуурхай байдлыг хангах,

       Өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмжийг сайжруулах шинээр барих

       Халдварт өвчнийг бууруулах, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх

       Хүүхдийн клиник сувиллын харьяаллын асуудлыг шийдвэрлэх

       Нийслэлийн орчин үеийн оношлогоо эмчилгээний төвийг Ионсей-Найрамдал эмнэлгийн газар дээр байгуулах

       2014 оныг  “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай  холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын  А/10  тоот тушаал  гарган дараах томоохойн ажлуудыг хэрэгжүүллээ. Үүнд:

       ЭМЯ, НЭМГ, УБЕГ, Нийслэлийн ИБГ, ЭХЭМҮТ, ТТТ, Амаржих газруудын удирдлага, төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион  байгуулж, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдвэр,  зөвшилцөлд хүрч ажиллаа.

       Нийслэлийн амаржих газрууд, дүүргүүдийн эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч нарын мэдлэг, ур чадвар, тусламж үйчилгээний стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийлээ.

      Нийслэлийн ЗДТГ-ын  харьяа 20 гаруй агентлаг, 20 гаруй  их дээд, сургуулиудад “Эх хүүхдийн жилийг  тохиолдуулан тэдний эрүүл мэндийн төлөө тодорхой ажил зохион  байгуулах уриалга гарган хамтран ажиллаа.

     БГДЭМТ, ЧДЭМТ-ийн хүүхдийн тасгийн орыг 75 болгон тус тус нэмэгдүүлж  СХНЭ-н хүүхдийн тасгийн ачаалалыг 20% иар, СБНЭ-н хүүхдийн тасгийн ачаалал 40% иар тус тус бууруулах арга хэмжээг авсан.

       Дүүргийн  НЭ, ЭМТ-үүдийн насанд хүрэгсдийн орны 20-30 хувийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэн зохицуулалт хийж Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламжийг үзүүлсэн. 

       ХУД, БГД-ийн ЭМТ, БЗД-ийн оюутны хотхонд  өсвөр үеийн кабинетийг НҮБ-ын Хүн амын  сангийн санхүүгийн дэмжлэгээр тохижилт хийж шинээр байгуулсан.

       Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Цагдаагийн газар зэрэг холбогдох газруудад  холбогдох шийдвэрийг эргэн харах талаар санал дэвшүүллээ.

    Эрэгтэйчүүд, хөвгүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет байгуулах нөөцийг тодорхойлж, бүтэц үйл ажиллагааны нийтлэг шаардлага боловсрууллаа.

       Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв нийт 14 байгууллагад үнэлгээг багаж тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын үнэлгээг анх удаа хийлээ.

       ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, АШУҮИС-тай хамтран нян судлалын лабораториудын антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний чадамж, техникийн чадавхи, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг зэрэгт үнэлгээ хийлээ.

       Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн болон шүдний 100 гаруй эмнэлэгт үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авлаа.

       НЭМГ болон 8 дүүргийн эрүүл мэндийн төв, 3 амаржих газар, 3 тосгоны эмнэлэг нийт 14 байгууллагуудын “ЭХ, НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНД 2011-2015 ОНЫ СТРАТЕГИ”-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ.

       Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, халдвар хяналтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ.

       “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”, “Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт”ийг шинэчлэн боловсруулж батлуулсан.

       ӨЭМТ-дийн хүн ам, хүний нөөц, байр, байршил, магадлан итгэмжлэл болон санхүүжилтийн талаар шинэчилсэн судалгааг гаргасан.

       ӨЭМТ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, зарим үйлчилгээг ЭМД-д хамруулах талаар холбогдох байгууллагуудтай санал солилцсон.

       БНСолонгос улсын “Руйсанса” компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж бүх ӨЭМТ-дийг шээсний анализатороор хангах ажлыг эхлүүлсэн. 

       ЭМЯ-ны ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэмд өөрчлөлт хийх ажлын хэсэгт ажиллаж, ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэмд болон ӨЭМТ-ийг үнэлэх шалгуур үзүүлэлтэнд оруулах өөрчлөлтийн талаар саналууд өгсөн.

 

       3. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр:

 

·         “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн”, “Эрүүл хоолыг эрхэмлэгч ресторан”, “Илүүдэл жингээ хасъя” аянуудыг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд: “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн” 20, “Эрүүл хоолыг эрхэмлэгч ресторан” -22, “Илүүдэл жингээ хасъя”- 19 байгууллага, фитнесс клуб, 105 иргэн оролцсон.

·         ХБӨ-ний эрт илрүүлгийн хамрагдалтыг сайжруулах, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга, орлогч дарга, холбогдох мэргэжилтнүүд, ЭМТ-ийн дарга нарт нөлөөллийн уулзалтуудыг 7-р сард зохион байгуулсан.

·         НЭМГ-ын даргын 2014 оны “Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/81 дугаар тушаалаар Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн албыг 4 мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан.

·         Сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй  тэмцэх, сэргийлэх ажлын өнөөгийн байдалд үнэлгээ хийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулж, сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан санхүүжилтийг 2015 оны нийслэлийн төсөвт тусгахаар шийдсэн.

·         БЗДХ-ыг эрт илрүүлэх үзлэг, төрөлхийн тэмбүү өвчнийг бууруулах 1 цэгийн үйлчилгээг СХД, БЗД-үүдэд эрчимжүүлэх ажлуудыг зохион байгуулсан.

·         “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан НЗД-ын орлогчоор батлуулан холбогдох байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаа.

·         ЭМАШТҮ-ий байгууллагын түвшинд архи, тамхи, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээг эрт илрүүлэх АSSIST сургалтыг бэлтгэгдсэн 40 сургагч багшаар дамжуулан өрхийн эмч, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа. Сургалтанд нийт 682 эмч, нийгмийн ажилтнуудыг хамруулсан ба 100% гарын авлагаар хангалаа.

·         Хүн амын дунд ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох зорилгоор Оюутны эрүүл мэндийг дэмжих сар, Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар, Автомашингүй өдөр, Ургамлын тоосны харшилаас сэргийлэх өдөр, Бөөр хамгаалах өдөр, Артерийн даралт өвчнөөс сэргийлэх олон улсын өдөр, Осол гэмтлээс сэргийлэх аян, Тамхигүй өдөр, Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар, Эрүүл мэнд-идэвхтэй хөдөлгөөн аян зэргийг зохион байгууллаа.

 

4.Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр:

 

       ДЭМБ-ын болон НҮБ-ын суурин төлөөлөгчид, Япон улсын Китами хотын Эрүүл мэндийн газрын төлөөлөгчидтэй ажлын уулзалтуудыг зохион байгуулсан.

       Австри улсад ажлын айлчлалыг 2014 оны 10-р сард хийсэн. Австри улсын Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, Европын холбооны стандарт бүхий өрхийн эмнэлэг болон оношилгоо, шинжилгээний Эрүүл мэндийн нэгдмэл төвийн туршлагыг судалсан.

       Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай  бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

       Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд “Мари Стопс” олон улсын байгууллагатай ажиллах санамж бичиг байгууллаа.

 

5. Хөрөнгө оруулалтын чиглэлээр:

 

       Шинэ барилга:

       Баянгол дүүргийн 100 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажил дуусаж, байнгын ашиглалтанд хүлээн авсан.

       Баянзүрх дүүргийн 150 ортой төрөх эмнэлгийн барилгын ажилд 2014 онд нэмэлтээр 5.200,0 сая төгрөг батлагдаж, одоогийн байдлаар нийт 4.425,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Дотор заслын ажлууд хийгдэн, ажлын явц 85%-тай явж байна.

       Түргэн тусламж төвийн Хан-Уул дахь салбар барилга Концессын гэрээгээр хэрэгжиж байгаа бөгөөд барилгын ажил төлөвлөгөөны дагуу явагдаж байна. Ажлын гүйцэтгэл 95%-тай.Гадна цахилгааны ажил тохижилтын ажлууд хийгдэж байна.

       Чингэлтэй салбарын барилгын тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Гэрээ 2014 оны 12 сарын 05-ны өдөр, нийт 925.126.079 төгрөгийн өртгөөр  батлагдсан. Зураг төсөв боловсруулах ажил хийгдэж эхэлж байна.

       Хонхор тосгоны 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгад 2015 онд нэмэлт хөрөнгө болох 196 сая төгрөгийн саналыг ЭМЯ-нд хүргүүлж, 2015 оны хөрөнгө оруулалтын төсөвт суулгуулсан.

Их засвар:

       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд нийт 3.0 тэрбум төгрөгийн их засварын ажил батлагдаж, нийт 2.444.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдэн,15 объектын ажил дуусаж, 1 барилга нурж завсарын ажил зогсоод байна.

       Нийслэлийн төсвийн тодотголоор 2014 онд нийт 439.3 сая төгрөгийн 3 засварын ажил батлагдаж, 1 ажил дуусаж, 2 ажил үргэлжилж байна.

Зураг төсөв:

       2013 онд нийт 546 сая төгрөгийн өртөгтэй 3 шинэ барилга, 15 байгууллагын их засварын зураг төсөв боловсруулах ажил батлагдсан бөгөөд 2014 онд он дамжин хийгдэж байна. Нийт зураг төсөв боловсруулах ажлын 11 дуусаж, 7 экспертизээр хянагдаж, дуусах шатандаа явж байна.

Автомашин:

       Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.818,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 35 автомашиныг Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн хүүхдийн түргэн тусламжид нийлүүлсэн.

       2014 оны байдлаар Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт нийт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 15.368,9 сая төгрөг батлагдаж, 13.833,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР