Үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

 

 

ХУГАЦАА

БИЕЛЭЛТ

ХУВЬ

4.1.5 Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.

Хүүхдийг архи,тамхи, мансууруулах донд автахаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулна.

I-II,IV улирал

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийг тохиолдуулан НҮБ-ийн Хүүдийн сангийн “Хүүхдэд ээлтэй сургууль” төслийн хүрээнд ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан өсвөр үе, сурагчдын дунд зонхилон тохиолдож буй сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, зөвөлгөө өгөх чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө” сургагч багш нарын уулзалтыг 2 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

-ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад зориулсан өсвөр үе, сурагчдын дунд зонхилон тохиолдож буй тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, зөвлөгөө өгөх чадварыг эзэмшүүлэх “Өсвөр үеийнхэнд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө” сэдэвт 5 хоногийн сургалтыг Налайх дүүрэгт 2014 оны 02 сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтанд Налайх дүүргийн ЕБС-ийн болон хороодын нийгмийн ажилтнууд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Дүүргийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд зэрэг 30 орчим хүн хамрагдлаа. Сургалтанд ЧДЭМТ, ХУДЭМТ, Монгол өрх сэтгэл зүйн холбоо, Сургуулийн Нийгмийн ажилтнуудын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.

-Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран “Өсвөр үеийнхэнд өгөх сэтгэл зүйн зөвөлгөө” сургалтын модуль боловсруулан хэвлэлтэнд өгөөд байна.

-Автомашингүй өдөр буюу Марафон гүйлтийн үеэр Зумбо фитнессийн тэмцээний тэргүүн байрт шалгарсан “Ирээдүй” цогцолборын хүүхдүүдээр дамжуулан “Архи, тамхи, мансууруулах бодис-бидний сонголт биш” гэсэн мессежийг хүргэлээ.

-Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгтэй  хамтран Их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд архи, тамхи, мансууруулах сэтгэц идэвхт бодис, компьютерын донгоос сэргийлэх чиглэлээр үе тэнгийн сургагчийн сургалтыг 2 удаа зохион байгууллаа. Нийт 40 оюутан хамруулсан .

-   Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын /ЭМАШБ/ түвшинд архи, тамхи, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээг эрт илрүүлэх АSSISTсургалтыг бэлтгэгдсэн 40 сургагч багшаар дамжуулан нийслэлийн өрхийн эмч, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа. Сургалтанд нийт 682 эмч, нийгмийн ажилтнуудыг хамруулан ДЭМБ-аас ЭМАШБ-ын түвшинд ашиглахаар боловсруулагдсан гарын авлагаар 100% хангалаа.

- ДЭМБ-ын дэмжлэгээр НЭМГ-ын даргын 2014 оны А/53 дугаар тушаалаар ЭМАШБ-ын ажилтнуудад зориулсан тамхинаас гаргах зөвлөгөөөгөх чадвар эзэмшүүлэх сургагч багшийн сургалтын аудио видео хичээлийн эхийг боловсрууллаа.

 

 

 

 

100%

 

 

 

 

 

 

4.2.9 Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээр түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэг бүрт байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангана.

 

 

 

 

.Нийслэлийн хүн амд үзүүлж байгаа яаралтай тусламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно.

I-IV  улирал

Нийслэлийн дүүрэг бүрт түргэн тусламжийн салбаруудыг үе шаттайгаар байгуулах зорилт тавин ажиллаж  байгаа бөгөөд  2012- 2013 онуудад БЗД, СХД-ийн салбарууд ашиглалтад орсноор Яаралтай тусламж үйлчилгээний төвлөрөл саарч дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын очилт 75.34% болж, дуудлагын 31 минутаас 1 цагийн хүлээгдэл 36,4%-иар буурсан үр дүнтэй байна.

2014 онд Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбаруудын барилгыг  шинээр барих ажил тусгагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн  салбарын барилгыг Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах Түргэн тусламжийн төвийн автобаазын хашаанд барихаар  төлөвлөж газрын асуудлыг шийдэн,  НХААГазраас тендерийг түлхүүр гардуулах нөхцөлөөр 2014.06.11-ээс 2 удаа нээлттэй зарласан боловч шаардлагад нийцэх нэг ч тендер ирээгүй тул шууд гэрээ байгуулахаар тендер зарлаад  байна.

Хан-Уул дүүргийн салбарын барилга барих газрын асуудлыг  шийдүүлэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаанд  барилга баригдаж эхэлсэн ба барилга угсралтын ажил 60 хувьтай байна.
Улсын 3-р нэгдсэн эмнэлэг, ЭМХТ-тэй хамтран Тархины цочмог харвалт, зүрхний цочмог шигдээс хөтөлбөр боловсруулан гаргаж, тархины цочмог харвалт, зүрхний цочмог шигдээсийн үеийн яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэх 14 хоногийн  3 удаагийн сургалтыг явуулж Нийслэлийн Түргэн тусламжийн төв, дүүргийн
эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нийт 21 эмчийг сургагч багшаар бэлтгэлээ.Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 119 эмчийг тархины цочмог харвалт, зүрхний цочмог шигдээсийн үеийн яаралтай тусламж сэдэвт сургалтанд хамруулсан.

90%

2.Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн менежментийн гэрээг дүгнэж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ оношлогооны болон яаралтай түргэн тусламжийн багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр хангах асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

I-IV улирал

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн “Удирдлагын гэрээг хаах тухай “А/1067 тоот захирамжийн дагуу Чингэлтэй ДЭМТ-ийн удирдлагын менежментийн гэрээг хааж, НЭМГ-ын даргын 2013 оны 12 сарын 11-ны өдрийн Б/84 тоот тушаалаар Ц.Лхагвыг ЧДЭМТ-ийн даргын албан тушаалд томилсон. Нийслэлийн Засаг даргын “"Удирдлагын гэрээг хаах тухай” А/1066 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын гэрээг хаасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр менежментийн удирдлагын багийн талд гарсан байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийн багаж тоног төхөөрөмжийн судалгааг нэгтгэж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон.  Судалгаагаар 12 эмнэлгийн 187 тоног төхөөрөмж бүртгэгдсэнээс хэвийн ажиллагаатай-154, эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмж-28, шаардлага хангахгүй-5 тоног төхөөрөмж байна. Цаашид орчин үеийн шаардлага хангасан, технологийн өндөр түвшний 34 нэр төрлийн  18 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шаардлагатай байна.

9төрлийн 104 ширхэг 113,421,172  төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.

90%

3.Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

I-IV улирал

ЭМЯ-ны Ёс зүйн  хяналтын хороотой хамтран НЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороодын гишүүдэд хариуцлага, хууль эрхзүй, хүний эрх, эвлэрүүлэн зуучлах, авилгаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, нийт 45 эмнэлгийн мэргэжилтэн, гишүүд хамрагдлаа.

НЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, АНУ-ын Азийн сан ОУБ-тай хамтран эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтанд нийт 40 хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нар хамрагдсан байна.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн захирал, эмч нарт “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах нь” сэдвээр мэдээлэл хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гаргаж байгаа ёс зүйн зөрчлүүдийн талаар ярилцлага зохион байгуулсан.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 375 дугаар тушаал, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ"-г шинэчлэн батлах тухай 446 дугаар тушаалын биелэлтийг хангах, Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт оюунлаг, бүтээлч, хариуцлагатай ёс зүйн өндөр чадамжтай хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний боловсрол мэдлэг ур чадварыг тухайн цаг үеийн шаардлагатай уялдуулан тогтмол дээшлүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдад ёс зүй харьцаа хандлагыг сайжруулах “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй-Харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг НЭМГ-ын даргын А/37 дугаар тушаалаар дүүрэгчлэн зохион байгуулж 400 ажиллагсдыг хамруулсан.

100%

 

4.Нийслэлийн яаралтайтусламжийн парк шинэчлэлтийг хийнэ.

 I-IV улирал

Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2013 оны жилийн эцсийн тооллогоор 64 автомашин байсан бөгөөд 11 автомашины гүйлт норм дууссан. Өнөөдрийн байдлаар  мөрдөж байгаа хот суурин газрын 10000 хүн амд ногдох автомашины тоог баталсан стандарт, хууль эрхзүйн үндсэн баримт бичгийн дагуу 121 автомашинтай байх шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2014 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 25 автомашин, 9 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн төвд 9 автомашин тус тус нийлүүлэгдсэн.

100%

4.2.13 Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

5.Иргэдэд эрүүл зан үйл төлөвлшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, эрүүл мэндийн албан болон албан бус боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ

I- IV

 

улирал

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд 8 сонин, 4 телевиз, 5 цахим хуудастай хамтран ажиллах гэрээг шинээр байгуулан мэдээ мэдээлэл зөвлөмжөөр ханган ажилласан. Хорт зуршил, архи тамхи, мансууруулах бодисын хор аюул, хорт хавдар, осол гэмтэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварууд, мал амьтанаас хүнд халдварладаг өвчин, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, хоолны хордлого, гепатит, гараа угаах, наршилт, гэдэсний халдвар, тарваган тахал, хүчирхийллийн чиглэлээр тус бүр мэдээ бэлтгэн сайтуудад өглөө.

Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлэх, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай  Энх мэнд теле нэвтрүүлгийг тус тус бэлтгэн LIKE HD TV гээр иргэдэд хүргэлээ. Мөн youtube.com сайтад байрлуулан холбоосыг нь enkh-mend.ubhealth.mn ubhealth.mn сайтуудад мөн байршуулсан. Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө сарын аян зохион байгуулан эрчүүдэд зориулсан мэдээ мэдээллийг телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж ажиллаа.

НЭМГ-ын даргын 2014 оны  3 сарын 22-ны А/34-р тушаалаар 38 сэдвээр Энх мэнд нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд сурталчлах тухай тушаал гарган ажиллаа.Тушаалыг харъяа байгууллагуудад хүргүүлэн НЭМГ-ын www.ubhealth.mn цахим хуудсанд байршуулсан. Санхүүгийн хүндрэлийн улмаас нэвтрүүлгийг зогсоосон. Санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх  саналыг ДЭМБ, НҮБХАС зэрэг ОУ-н байгууллагад тавьсан боловч дэмжигдээгүй болно.

Бэлтгэсэн ТВ нэвтрүүлгийн тоо-14

Бэлтгэсэн радио нэвтрүүлгийн тоо-4

Бэлтгэсэн сурталчилгааны материалын тоо-12

Хэвлүүлэн тараасан сурталчилгааны материалын тоо-245,000

Хэвлэлд өгсөн мэдээлэл, зөвлөмжийн тоо-52

Хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагын тоо-28

Үүнээс: ТВ-11, сонин-6, радио-5, вэб сайт-6

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд 152 эмч эрүүл мэндийн ажилтан ажиллаж, иргэдэд эрүүл аж төрөх зөв зан үйлийг төлөвшүүлэхээр ажиллаж байна.ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдэд гар угаах дараалал, гараа ариутгах зэрэг сэдвээр олон удаагийн давтамжтай лекц хичээл явж, үзүүлэн таниулах материал, плакатаар дамжуулан мэдээлэл хүргэн ажиллаа.

-Явуулсан сургалтын тоо-778, хамрагдсан хүний тоо-45800

Орчны эрүүл мэнд, агаарын бохирдол, хөрсний бохирдол сэдвээр Монгол ТВ, МНС ТВ, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд чиглэсэн зөвлөмж мэдээллийг хүргэсэн.

-Явуулсан сургалтын тоо-879,  хамрагдсан хүний тоо-51487

        Амьсгалын замын халдвараас сэргийлье 10000 ширхэг тараах материал хэвлүүлсэн.

 -     Явуулсан сургалтын тоо-587  хамрагдсан хүний тоо-87705

        Сүрьеэгийн халдвараас сэргийлье гарын авлага 2000 ширхэг хэвлүүлсэн.

-Явуулсан сургалтын тоо-243,  хамрагдсан хүний тоо-28900

-Хоолны цэсэндээ амьтны гаралтай өөх тос,  давс бага хэрэглэх, эрүүл хоолны жорны талаар явуулсан сургалтын тоо-975, хамрагдсан хүний тоо-38790

-Шүд угаах ач холбогдлын талаар мэдээлэл авсан хүүхдийн тоо-55879, явуулсан сургалтын тоо-492, хамрагдсан хүний тоо-29880

-Артерийн даралт ихдэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар хийсэн сургалтын тоо-630, хамрагдсан хүний тоо 33820

-Дасгал хөдөлгөөний ач холбогдолын талаар явуулсан сургалтын тоо-1270, хамрагдсан хүний тоо-87500

-Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж эхэлсэн  хүний тоо-82800

-Ажлын байрандаа дасгал хөдөлгөөнийг дэмжих орчин бүрдүүлсэн байгууллагын тоо 610

-Явган аялал, спортын уралдаан тэмцээн явуулсан тоо-152, хамрагдсан хүний тоо-15800

-Тамхины хор хөнөөлийн талаар явуулсан сургалтын тоо-410, мэдээлэл авсан хүүхэд, залуучуудын тоо-39810

-Тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллагын тоо-  134

-Тамхинаас гарсан хүний тоо - 2980

-Архины хор уршгийн талаар явуулсан сургалтын тоо-328, мэдээлэл авсан хүүхэд, залуучуудын тоо-42503

-Архинаас гарах алхам хийсэн хүний тоо-3900

-Архигүй орчин бүрдүүлсэн байгууллагын тоо-215, Мэдээлэл авсан хүний тоо-86540

-Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн  тоо - 187500 сургалтын тоо 680

-Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авсан хүний тоо-52400, явуулсан сургалтын тоо-168, хамрагдсан хүний тоо-18200

-Эрүүл мэндийн төвүүд, өрхийн эрүүл мэндийн төв, жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг “Жирэмсний  хяналтын ач холбогдол”, “Жирэмсний аюултай  хүндрэлээс  урьдчилан сэргийлье” “Жирэмсний болон нярайн аюултай шинж” “Гэр бүл төлөвлөлт”, “Ургийн бүтэлт”, “Дутуу төрөлтөөс сэргийлэх” “Төрөлтөнд хэрхэн бэлтгэх вэ” “Хөхөөр хооллох”, “Жирэмсэн үеийн хөдөлгөөн” зэрэг сэдвүүдээр 1763 удаа  зохион байгуулж 42500 жирэмсэн эмэгтэй, 4570 аавыг хамруулсан.

100%

6.Халдварт бус өвчин, гэмтэл , хүчирхийлэл болон эдгээрийг бий болгож байгаа хүчин зүйлийг хянан тогтоох

I-IV улирал

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага,зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.Үүнд:

1.    ХБӨ-ний эрт илрүүлгийн хамрагдалтыг сайжруулах, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор:

·       НЗД-ын орлогч даргаар батлуулсан удирдамжийн дагуу дүүргийн Засаг дарга, орлогч дарга, холбогдох мэргэжилтнүүд,ЭМТ-ийн дарга нарт нөлөөллийн уулзалтыг 7-р сард зохион байгуулсан.

·       Эрт илрүүлэгт шаардлагатай оношлуур, урвалжийн 2015 оны санхүүжилтийг дүүрэг тус бүрээр тооцон гаргаж дүүргийн засаг нарт хүргүүлсэн.

·       Дүүргийн ЭМТ-ийн дарга, НЭМО дарга нарт “ХБӨ-ний цогц менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 10 сард зохион байгуулсан.

·       ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгийн хамралтыг сайжруулах асуудлаар НЭМО нартай 2 удаа уулзалтыг зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж ажилсан.

2.“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан НЗД-ын орлогчоор батлуулан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд:

1. ХБӨ-ний эрсдэлийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор:

·       Осол гэмтлээс сэргийлэх аян, Тамхигүй өдөр, Оюутны эрүүл мэндийг дэмжих сар, Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар, Автомашингүй өдөр, Бөөр хамгаалах өдөр, Хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлье өдөр, Артерийн даралт өвчнөөс сэргийлэх болон чихрийн шижинтэй тэмцэх олон улсын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлсэн.

·       “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн”, “Эрүүл хоолыг эрхэмлэгч ресторан”, “Илүүдэл жингээ хасъя” аянуудыг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд: “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн” 20, “Эрүүл хоолыг эрхэмлэгч ресторан” -22, “Илүүдэл жингээ хасъя”- 19 байгууллага, фитнесс клуб, 105 иргэн оролцсон.

·       ЕБС-ийн дунд зумбо бүжгийн 115 сургагч багш бэлдэж, мөн Голден жим фитнесс клубтай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зумбо бүжгийн тэмцээн зохион байгуулсан. Эрүүл мэнд-идэвхтэй хөдөлгөөн аян зохион байгуулж харъяа байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээн, явган аялал, БТЧТТ сорил авч, сургалт зохион байгуулсан. Дээрхи арга хэмжээ өдөрлөгүүдэд давхардсан тоогоор нийтдээ 2500 гаруй байгууллага хамрагдсан байна.

·       ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн /архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний идэвхи, жимс ногооны хэрэглээ/ тархалтын хүн амд суурилсан судалгааг дүүрэг тус бүрээр авч ДЭМТ-үүдэд хүргүүлсэн

·       Дүүргийн ЭМТ-үүд өөрийн нутаг дэсгэрт байрлах үйлдвэрлэл, барилгын аж ахуйн нэгж, компаниудын удирдлагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах асуудлаар зөвөлгөөг өгч сурталчилгааг хийсэн. Тухайлбал, Туул тосгоны “Бабуулай” зайрмагны үйлдвэрт, “Түмэн шувуут” ХХК, мөн карьерын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг байгууллагуудын удирдлагуудад зөвлөж, эрсдлээс сэргийлэх талаар сургалтыг зохион байгуулсан. Налайх дүүргийн МСҮТ-ийн 259 оюутанд техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар 2 удаа, “Амьдрах ухаан төв”, “Эгэл амьдралын мөр” ТББ-т сурч байгаа 145 хүнд осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, амьдрах, сурах, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг сургалт зохион байгуулж, гарын авлага 56 ш тараасан.

·       “Осол гэмтэл, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 9 удаа  зохион байгуулж гарын авлагаар хангасан. Цагдаагийн тасагтай хамтран “Хальтиргаанаас сэргийлье” өдөрлөг зохион байгуулж, 169 хүнд сурталчилгаа хийж, 491 ширхэг сурталчилгааны материал тараасан.

·       Хүүхдийн дунд ялангуяа ахуйн осол гэмтэл их байгаатай холбоотой хороо, өрхийн ЭМТ-ийн 230 нийгмийн ажилтнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэд нараар дамжуулан эцэг эхчүүдэд ахуйн осолоос сэргийлэх талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Хүүхдийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалтыг 12 сарын 11-12-нд зохион байгуулсан.

·       Ахуйн осол гэмтлээс сэргийлэх, гэмтэл, түлэгдэлтийн үеийн анхны тусламжийн талаарх сургалтуудыг сургууль, цэцэрлэгийн 81 багш, 3000-аад эцэг, эхчүүдийн дунд явуулж сурталчилгааны материал тараасан. “Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйл төлөвшүүлэх нь” сэдвээр цэцэрлэг, сургуулийн 73 хүүхдүүдэд сургалт явуулсан. Жаргалант тосгоны 74, 121-р сургуулиуд хичээлийн программдаа зам тээврийн болон ахуйн осол гэмтэл, ослоос үүсэх өвчин, хөлдөлт, түлэгдэлт, анхны тусламж зэрэг сэдвүүдээр 32 цагийн хичээл оруулдаг болж 152 хүүхэд сургалтанд хамруулсан ба анхны тусламжийн багийг 15 хүүхэдтэйгээр байгуулан ажиллаж байна.

·       Хүүхдийн осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье”сэдэвт сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийт 230 дүүргийн хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан.

 100%

7.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандан судлах ажлыг тогтмолжуулна.

I- IV улирал

·       Нийслэлийн засаг даргын 2014 оны 07 сарын 18-ны өдрийн “НЭМГ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “НЭМГ-ын бүтцэд мэргэжлийн албыг бий болгох, боловсон хүчнийг бэхжүүлэх бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/603 дугаар захирамжийг үндэслэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 07 сарын 30-ны өдрийн “Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/81 дугаар тушаалаар Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн албыг 4 мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан.

·       Сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй  тэмцэх, сэргийлэх ажлын өнөөгийн байдалд үнэлгээ хийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуусан ба сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан санхүүжилтийг 2015 оны нийслэлийн төсөвт тусгахаар шийдсэн.

·  2014 оны  5-р сард СХД-ийн 30 ӨЭМТ-дэд халдварт өвчний тандалтын байдалд удирдлага зохион байгуулалт, тандалт, хариу арга хэмжээ, гэдэсний халдварт өвчний тандалт, мэдээлэл, харилцаа холбоо, сургалт сурталчилгаа гэсэн 5 бүлэг, нийт 26 асуулттай  хяналт, үнэлгээний хуудсаар хяналт үнэлгээг хийсэн.СХД-ийн ӨЭМТ-дээс явуулж буй халдварт өвчний тандалт нь дунджаар 58%-тай үнэлэгдсэн бөгөөд удирдлага, зохион байгуулалтын хувьд 60%, тандалт хариу арга хэмжээ 50%, гэдэсний халдварт өвчний тандалт 60%, мэдээлэл харилцаа холбоо 58%, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгаа 61%, эмнэлгийн ажилчдын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сургалтанд хамрагдсан байдал 53%-тай байсан. Хяналт шинжилгээний  дүгнэлт, зөвлөмжийг удирдлагын зөвлөл, Дүүргийн НЭМО даргын нарын  болон Халдвар судлаач эмч нарын шуурхай уулзалтанд танилцуулах, байгууллагын вэб хуудсанд байршуулах,  НЭМГ –ын 2014 оны 1/1186 тоот албан бичгээр СХДЭМТөв болон хувийг Дүүргийн ЭМТ-үүдэд хүргүүлсэн.

·          НЭМГ-ын даргын 2014 оны А/105-р тушаалаар “Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх” үндэсний стратегийн  дунд хугацааны явцын үнэлгээг Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд хийж, нэгдсэн дүгнэлт зөвлөмжийг харьяа байгууллагуудад албан бичгээр хүргүүллээ.

·          НЭМГ-ын даргын А/76-р тушаалаар хувийн хэвшлийн шүдний 80 эмнэлэгт халдвар хяналтын байдалд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулан хүргүүлсэн.   

·          НЭМГ-ын даргын А/110 дугаар тушаалаар БЗДХ-аас сэргийлэх, бууруулах 2 сарын аян зарласан. Аяны хүрээнд зорилтот бүлгийн хүн амын дунд БЗДХ-ыг эрт илрүүлэх үзлэг, төрөлхийн тэмбүү өвчнийг бууруулах 1 цэгийн үйлчилгээг СХД, БЗД-т эрчимжүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны 1 сарын 15-нд дуусна

·       БЗДХ-аас сэргийлэх зорилгоор залуучуудад чиглэсэн 2 төрлийн ТВ шторкийг боловсруулан олон нийтийн сүлжээгээр сурталчилсан ба ДОХ-ын олон улсын өдрийг тохиолуудан зарласан сурталчилгааны материалын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

·      ХДХВ/ДОХ/БЗДХ хамгийн их тохиолддог бэлгийн цөөнх олон нийтэд хүрч үйлчлэх зорилгоор “Залуус, эрүүл мэнд” ТББ-тай хамтран ажиллах 12/01/14 тоот гэрээ байгуулсан ба үүний хүрээнд “Бэлгийн цөөнхий олон нийтийн эрүүл мэндэд эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж дүүргийн ЭМТ-ийн НЭМО, нийгмийн ажилтан болон холбогдох мэргэжлийн эмч зэрэг нийт 20 хүнийг хамруулав.

·           Бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар БЗДХ-аас сэргийлэх зорилгоор “Мари Стопс” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж олон нийтийн газруудад бэлгэвч түгээх төхөөрөмж байрлуулах талаар санал солилцоо.

·         Сүрьеэ өвчнөөс сэргийлэх сургалт, өдөрлөгийг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 39 удаа зохион байгуулж 42712 хүнийг хамруулан, өвчнөөс сэргийлэх  зөвлөмж заавраар хангав.

·       Иргэдэд зориулсан сурталчилгааг радио хэвлэл мэдээлэл телевизээр нийт 11 удаа мэдээлэл сургалт сурталчилгаа хийж зөвлөгөө өгч байгууллагын веб сайтанд зөвлөмж байршуулан сурталчилж байна.Тухайлбал: Эбола вирусын халдвараас сэргийлэх, нийслэлийн халдварт өвчлөлийг бууруулах, дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан.

Олон улсын хөл хориот өвчин,шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалтыг зохион байгуулах ажлын хүрээнд:

·         ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ээс ирүүлсэн болон өөсдийн боловсруулсан “Эбола вирусын халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах  зөвлөмж”-ийг 2/1011,1/1125, 2/1305 тоот албан бичгүүдээр харьяа ЭМБ-уудад хүргүүлэн, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэл өгсөн. Мөн ЭМС –ын 2014 оны 342 дугаар батлагдсан “Эбола вируст халдварын тандалт, оношлогоо, эмчилгээ, халдвараас сэргийлэх арга хэмжээний заавар”-ыг  2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/1158 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

·       Эбола вируст халдвараас сэргийлэх Нийслэлийн онцгой комисс, НЗД-ын албан даалгаварт тусгах саналыг НБОГ-т өгсөн бөгөөд Нийслэлийн онцгой комиссын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 03 тоот албан даалгавар гарсан байна.

·       Нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай  байгаа  хамгаалах хувцас, хэрэгсэлийн жагсаалтыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/1164 дугаар албан бичгээр ЭМЯ, Халдварт өвчнийг судлах үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/1163 тоот албан бичгээр Нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилчдыг Эбола вирусын халдвараас сэргийлэх сургалтанд хамруулж өгөхийг хүссэн хүсэлтийг тус тус хүргүүлэв.

·       “Эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай” НЭМГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/114 дүгээр тушаалыг батлуулж, мэдээ тайланд хяналт тавьж ажиллаж байна.

·       Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа бүх хэлтэс, тасгийн бие бүрэлдэхүүнд 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд сургалт зохион зохион байгуулсан.Сургалтанднийт 750 гаруй цагдаагийн албан хаагч оролцсон.  Мөн ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-тэй хамтран “Эболавирустхалдварынбэлэнбайдал, хариуаргахэмжээ” сэдэвтсургалтыг 2014 оны 11 дүгээрсарын 05-ны өдөр ЭМЯ-ныхарьяалавлагаатөв, дүүргүүдийнэрүүлмэндийнтөв, нэгдсэнэмнэлэгзэрэг 30 байгууллагынэмчилгэээрхэлсэнорлогчдарга, чанарынменежер, тархварсудлаачнийт 60 эмч, эмнэлгийнмэргэжилтнүүдэдзохионбайгууллаа.

·       Нийслэлийн Онцгой комиссын 2014 оны “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд НОБГ, УБТЗ, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт үзүүлэх сургуулийг 2014 оны 11 сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг Төмөр замын Удирдах газрын Суудлын Вагон Депогийн обьектыгтүшиглэн явуулсан бөгөөд 16 байгууллагын 120 хүнхамрагдсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан болно.

·       “Eagle, “Соён гэгээрүүлэгч” телевиз, Улаанбаатар радио зэрэг мэдээлэлийн хэрэгсэлүүдээр “Эбола вирусын халдвараас сэргийлэх тухай" сэдэвт хэлэлцүүлэг, ярилцлагад оролцож, мэдээлэл хийсэн бөгөөд Эбола вирусын халдвараас сэргийлэх тухай мэдээллийг байгууллагын цахим хуудсанд тогтмол байрлуулж, иргэдэд сурталчилсан.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалтыг тогтмолжуулах ажлын хүрээнд:

·       Улирлын томуугийн өвчлөл эхэлж байгаатай холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” НЭМГ-ын даргын А/108 дугаар тушаалыгхэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд хүн амын ТТТӨ-ний амбулаторийн мэдээ болон нэгдсэн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээг ЭМЯ–ны шуурхай удирдлагын төвд 7 хоногийн даваа, пүрэв гаригуудад буюу тогтмол хүргэж, мэдээлэл солилцож хэвшсэн.

·       Нийслэлийн харъяа ЭМБ–ын дарга, эмчилгээ эрхэлсэн болон Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дарга нар, ӨЭМТ –ийн асуудал хариуцсан менежер, халдвар судлаач эмч нарын шуурхай уулзалтанд ТТТӨ-тэй тэмцэх, сэргийлэх,  тусламж үйлчилгээг сайжруулах асуудлаар мэдээлэл, үүрэг даалгавар өгсөн. ЭМБ –ын ТТТӨ-ний үед хэрэглэх эмийн нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай байгаа эмийн захиалгыг ЭМЯ-нд хүргүүлсэн бөгөөд 1000 ш хайрцаг /1 хайрцаг 1 хүн тун/ Тамифлю эмийг  харьяа байгууллагуудад хуваарилж түгээгээд байна.

·       НЭМГ–ын даргын баталсан “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын хэрэгжилтэнд явцын хяналт хийх удирдамж”-ийн дагуу НЭМГ-ын явцын хяналт хийх багийн бүрэлдэхүүнд орж Нийслэлийн харъяа ЭМБ-уудад дотоодын хяналтыг зохион байгуусан. Тухайлбал, БЗНЭ, БГНЭ, СБНЭ, СХНЭ, ХУЭМТөв, ХУНЭ-үүдийн үйл ажиллагаанд хяналт хийжээ.

·       Эрүүл мэндийн газар томуу,томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 06-нд ЭХЭМҮТөвтэй хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтанд Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмч, өрх болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч нар, ЭХЭМҮТ-н  эмч нар,удирдлагууд  нийт 180 гаруй хүн оролцож,томуу,томуу төст өвчний эмнэл зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан.

·       Дүүргийн  НЭ, ЭМТ-үүдийн насанд хүрэгсдийн орны 20-30 хувийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэн зохицуулалт хийх 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эмнэлгийн орны зохилцуулалт хийх тухай” НЭМГ-ын  даргын А/137 дугаар тушаал гарч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

100%

8.Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг авна.

I-IV улирал

·       Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд мөрдөгдөх “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”, “Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт” батлах тухай Нийслэлийн Засаг Даргын захирамжийн төслийг боловсруулан А/274 тоот захирамжийг батлуулж НЭМГ-ын даргын "Захирамж хүргүүлэх тухай" 2/401 тоот албан бичгээр Дүүргүүдийн Засаг дарга, ДЭМТэд хүргүүлсэн. ӨЭМТ-үүд нь дүүргийн Засаг дарга, ДЭМТ-ийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна

·       ӨЭМТ-дийн хүн ам, хүний нөөц, байр, байршил, магадлан итгэмжлэл болон санхүүжилтийн талаар шинэчилсэн судалгааг гарган дүгнэлт хийн ажиллаж байна.

·       “Тони Блейр Ассошейтэс” ОУБ-ын төлөөлөлтэй уулзаж, ӨЭМТ-ийн бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлаар санал солилцсон хамтран ажиллаж байна.

·       ӨЭМТ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тусламж үйчилгээний хүрээг өргөжүүлэх, зарим үйлчилгээг ЭМД-д хамруулах талаар холбогдох байгууллагуудтай санал солилцсон.

·        Солонгос улсын “Рей Нью” компанитай хамтран ажиллах гэрээний хүрээнд бүх ӨЭМТ-дийг шээсний анализатороор хангаж лабораторийн чадамжийг сайжруулахаар ажиллаж байна.

·       ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх, магадлан итгэмжлэлд хамрагдах ажлыг идэвхжүүлж, эрчимжүүлэх талаар үүргийг өглөө.

·       ӨЭМТ-дийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тусламж үйлчилгээний чанарыг үнэлэхэд анхааран шинэчлэн боловсруулсан

·       ЭМЯ-ы ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэмд өөрчлөлт хийх ажлын хэсэгт ажиллаж, ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэмд болон ӨЭМТ-ийг үнэлэх шалгуур үзүүлэлтэнд оруулах өөрчлөлтийн талаар саналууд өгсөн

·       ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эмнэл зүйн удирдамжийн ашиглалтыг сайжруулах, хаалга баригчийн үүргийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ТББ болон төслийн байгууллагуудтай хамтран тасралтгүй сургалт зохион байгуулах чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан,  сургалтуудыг зохион байгуулж  эхлээд байна.

·       НЭМГ-ын даргын А/92-р тушаалын дагуу ӨЭМТ-ийн нярайн эргэлт, идэвхитэй хяналт, яаралтай тусламжийн бэлэн байдалд хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт хийн зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

·        СХД-ийн “Жаргал-Өлзий” ӨЭМТ, Баянхошууны салбар амбулаторид "Хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх нэгж" байгуулан эрүүл зохистой хооллолтын талаар сургалт сурталчилгаа явуулж байна.

100%

9. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн интернетийн хэрэгцээг нэмэгдүүлж , сургалтын орчинг хотын хэмжээнд бий болгоно.

I-IV улирал

 Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн интернэтийн судалгааг авч нэгтгэн Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүсэлт тавин хүргүүлэн 112 цогцолбор байртай өрхийн эмнэлгүүдийг Нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбоод байна. Цогцолбор байргүй буюу түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа 24 өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2015 онд нэгдсэн сүлжээнд холбох саналыг хүргүүллээ.

Нэгдсэн сүлжээнд холбогдсон өрхийн эрүүл мэндийн төвүүд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлээд байгаа Медсофт программ хангамж болон Н-info програмыг онлайнаар өдөр тутмын эмчийн үзлэг бүртгэлдээ ашиглаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөс Дүүргийн эрүүл мэндийн төв рүү эмчийн үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой болсон.

Шилэн кабельд холбогдсоноор интернэтийн хурд 2 дахин нэмэгдэж програм хангамжийн хэрэглээ нэмэгдэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа зайн сургалтанд хамрагдах боломжууд нэмэгдсэн.

"Төрсөн эх, нярайг хүлээлцэх” цахим аргыг нэвтрүүлэх ажлын хүрээнд  статистик мэдээллийн Hinfo 3.0 програмд шинээр төрсөн эх, нярайн мэдээллийг Дүүргийн ЭМТөв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд онлайнаар мэдээллээ авч ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, Credo terra ХХК-тай хамтран програм хангамжид шаардлагатай шинэчлэлтийг хийлээ. "Төрсөн эх, нярайг хүлээлцэх” цахим аргыг нэвтрүүлснээр ДЭМТ-үүд амаржих газраас утсаар болон өөрсдийн биеэр очин тэмдэглэн авч ӨЭМТ-үүдэд утсаар дамжуулан мэдээллийг хүргэж байсан бол одоо www.hinfo.mn сайтанд байршуулсан  төрсөн эх, хүүхдийн мэдээллийг мэдээллийг ӨЭМТ-үүд шуурхай авч эх, нярайг цаг алдалгүй эргэх боломжтой болсон.

100%

10.Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үр дүнг үнэлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дүгнэх ажлыг тогтмолжуулна.

I-IV улирал

Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үр дүнг үнэлэх Нийслэлийн Засаг даргын 2013 оны "Журам батлах тухай" А/925 дугаар захирамжид өөрчлөлт оруулан 2014 оны  “Журам шинэчлэн батлах тухай” А/ 995 дугаар захирамжаар баталгаажууллаа.

Уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НЭМГ-ын даргын “Ажлын хэсэг томилох тухай” 2014 оны А/133 дугаар тушаалыг гаргаж,  2014 оны 12 сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 сарын 15-ны өдрүүдэд харьяа байгууллагуудаас ирүүлсэн тайлан болон явцын хяналт шинжилгээний үнэлгээний дүн, статистик үзүүлэлтүүдэд үнэлгээ дүгнэлт өгч, тодруулга хийх шаардлагатай байгууллагуудад газар дээр нь очиж ажиллаа.

Уг захирамжид заасны дагуу НЭМГ-ын даргын  2014 оны 12 сарын 08-ны өдрийн “Хяналтын тоо батлах тухай” А/135 дугаар тушаалаар урамшуулалд хамрагдах эмч, эмнэлгийн ажиллагсдын хяналтын тоог баталгаажуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн эмч, эмнэлгийн ажиллагсдын нэрсийг  хянаж, тодрууллаа.

“Маш сайн”, “сайн”  үнэлгээтэй үнэлэгдсэн 15 харьяа эрүүл мэндийн байгууллага, 46 өрхийн эрүүл мэндийн төв, 248 эмч, эмнэлгийн ажиллагсдыг мөнгөн урамшууллаар урамшуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын “ Мөнгөн урамшуулал олгох тухай” А/1054 захирамжийн дагуу зохион байгуулж, нийт 700,000,000 төгрөгийн урамшууллыг олголоо.

100%

11.Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг сайжруулах, хүүхдийн эмнэлэг барих асуудлыг судална.

I- IV улирал

Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2014 оны 08 сарын 14-ний өдрийн хуралдаанд танилцуулан санал болгосон 2 асуудлаар шийдвэрийн төсөл гаргахаар болсон. Үүнд: Хан-уул дүүрэгт байгуулж буй Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баригдаж байгаа барилгыг балансаас балансад шилжүүлэн нийслэл өөрийн мэдэлд аван цаашид үргэлжлүүлэн барьж ашиглалтанд оруулах боломж байгаа эсэхийг судлах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Очирбатад, Йонсей Найрамдал эмнэлэгтэй байгуулсан гэрээний биелэлтийг ойрын хугацаанд дүгнэн саналаа дараагийн удирдлагын зөвлөлийн хуралд оруулахыг НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Энхцэнгэл нарт тус тус үүрэг болгосон. 2015 оны НЗД-ын мөрийн хөтөлбөрт 3 хүүхдийн эмнэлэгт барих зорилт тусгагдсан. Энэ дагуу судалгаа хийгдэж байна. Мөн Засгийн газрын хуралдаанаас 150 ортой хүүхдийн эмнэлгийг 2 сард бэлэн болгож үйл ажиллагааг эхлүүлэх үүргийг ЭМС-ын сайдад өгсөн, одоо бэлтгэл хангах шатандаа явж байна.

100%

БИЕЛЭЛТ

98,3%

 

 

 

 

 

ДАРГА                                   Ш.ЭНХБАТ

 

 

ХЯНАСАН:

ОРЛОГЧ ДАРГА                                       Б.ГАНБАТ

 

 

НЭГТГЭСЭН:

СТАТИСТИК, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГЫГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                            Н.ДОЛГОРМАА