2014 оны 12 сарын 26 өдөр                                                                         Улаанбаатар хот

 Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны жилийн эцсийн байдлаар байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 1005 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: НЭМГ-т ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 115 буюу 11.4 хувиар  өссөн байна. Цахим системд бүртгэгдсэн 1005 өргөдөл гомдол, санал хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл: 127 буюу 12.6 хувь 1200 тусгай дугаарын утсаар, 6 буюу 0.5 нь хувь www.ub1200.mnцахим хуудсаар, 736 буюу 73.2 хувь нь Засгийн газрын 11-11 төвд, 10 буюу 0.9 хувь нь иргэдийг хүлээн төвд, 126 буюу 12.5 хувь нь НЭМГ-т тус тус ирүүлсэн байна. 

 

 

2014 оны жилийн эцсийн байдлыг агуулгаар нь авч үзвэл:  139 буюу 13.8 хувь нь талархал, 14 буюу 1.3 хувь нь санал, 373 буюу 37.1 хувь нь хүсэлт, 476 буюу 47.3 хувь нь гомдол, 3 буюу 0.2 хувь нь мэдэгдэл байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад талархал 117 буюу 6 дахин өссөн, санал 25 буюу 35.8 буурсан, хүсэлт 85 буюу 29.5 хувиар өссөн, гомдол 59 буюу 11.1 хувиар буурсан, мэдэгдэл 2 буюу 40 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байна.

 

2014 онд ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл: 292 буюу 29.0 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, 131 буюу 17.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй, 122 буюу 12.1 хувь нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай, 219 буюу 21.7 хувь нь яаралтай түргэн тусламжийн төвтэй холбоотой,  46 буюу 4.5 хувь нь ёс зүй харьцаа хандлагатай, 195 буюу 19.4 хувь нь бусад гомдлууд тус тус эзэлж байна. 

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 38 буюу 14.9 хувиар, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай өргөдөл, гомдол 20 буюу 19.7 хувиар, яаралтай түргэн тусламжийн төвтэй холбоотой өргөдөл, гомдол 137 буюу 1.6 дахин  тус тус өссөн, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 66 буюу 33.5 хувиар, ёс зүй харьцаа хандлагатай өргөдөл, гомдол 13 буюу 22.0 хувиар, бусад өргөдөл, гомдол 1 буюу 0.5 хувиар тус тус буурсан байна. 

Шийдвэрлэлтийн байдал: Нийт ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 878 буюу 87.3 хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, 80 буюу 7.96 хувийг хуулийн хугацаа хэтэрч хариу өгсөн байна. Хуулийн хугацаандаа байгаа өргөдөл, гомдол 47 буюу 4.74 хувь байгаа ба хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдолгүй ажиллаж байгаа болно.

 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар