2016 оны 01 сарын 05

 

 

 

Хэрэгжүүлэх ажлууд

 

Биелэлт

 

Хувь

1

ӨЭМТ-ийн "Үлгэрчилсэн дүрэм"-ийг шинэчлэн боловсруулах

 

Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын бодлого, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог оновчтой болгох зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн статус, бүтэц, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахтай холбоотой “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийг хууль, эрх зүйн актуудад нийцүүлэн шинэчлэн боловсруулах талаар 2015 оны 02 сарын27-ны өдрийн 1/202 тоот албан бичгийг хүргүүлсэн. Шинэчлэн боловсруулсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн төсөлд холбогдох санал, хэрэгжүүлэх зөвлөмжийг 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 1/501 тоот албан бичгээр ЭМСЯ-нд хүргүүлсэн.

100%

2

ӨЭМТ-үүдийн гүйцэтгэлийн гэрээний журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулах

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн төсөлд ӨЭМТ-үүдийн гүйцэтгэлийн гэрээний журам, шалгуур үзүүлэлтийг тусгахаар 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 1/501 тоот албан бичгээр ЭМСЯ-нд хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргад АТГ-аас ”ӨЭМТ-тэй байгуулах гүйцэтгэлийн гэрээ, дүгнэх журам, шалгуур үзүүлэлтийг батлах тухай” НЗД-ын 2014 оны 274  дүгээр захирамжийг цуцлах шийдвэр ирүүлсэнтэй холбоотой тайлбарыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлсэн. Үүнтэй холбоотой ЭМСЯ-нд эдгээр ӨЭМТ-ийнэрх зүйн баримтуудыг даруй шинэчлэн боловсруулах талаар албан бичгийг дахин хүргүүлсэн ба ЭМСЯ-аас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийн төсөлд ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгасан ба энэхүү хуулийг батлуулахаар ажиллаж байгаатай холбоотой түр хугацаагаар хойшлуулаад байгаа талаар хариуг манай газарт 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 2/5198 тоот албан бичгээр ирүүлсэн болно.Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн төсөлд ӨЭМТ-үүдийн гүйцэтгэлийн гэрээний журам, шалгуур үзүүлэлтийг тусгаж 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 1/501 тоот албан бичгээр ЭМСЯ-нд хүргүүлсэн.

100%

3

ӨЭМТ-ийн багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулах

ӨЭМТ-ийн багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн төсөлд тусгахаар ЭМСЯ-нд хүргүүлсэн. 

100%

4

ӨЭМТ-үүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, ӨЭМТ-дийг магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг эрчимжүүлэх

ӨЭМТ-үүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой Эрүүл мэнд, спортын яаманд санал өгч, хамтран ажилласны зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдэхтэй холбоотой хуулинд ӨЭМТ-ийн зарим үйлчилгээг даатгалд хамруулах талаар саналаа өгч оролцлоо. Тухайлбал: ӨЭМТ-ийн 1 иргэнд ногдох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар удаа дараа судалгаа дүгнэлт хийн, асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажилласнаар 2015 онд 1 иргэнд ногдох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн.Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 6 дугаар сарын 05-ны 193,136-р тушаалын дагуу нэг иргэнээр тооцсон тарифын дундаж хэмжээ 12,500 байсан бол ЭМСС, Сангийн сайдын “Журам, зардлын хэмжээ батлах тухай” 2015 оны хамтарсан 136/77 дугаар тушаалын дагуу 1 иргэнд ногдох санхүүжилтийн тариф 15%-иар нэг иргэнд тооцсон санхүүжилтийн тарифын дундаж 14300 болж нэмэгдсэн болно.Түүнчлэн санхжүүжилтийн өнөөгийн байдалд бодитой үнэлгээ хийх зорилгоор АШУҮИС-ийн НЭМС-тай хамтран Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын үр ашгийн судалгааг хийж байна. Энэхүү судалгааны үр дүнд ӨЭМТ-ийн үйл ажиллагааны эдийн засгийн тооцоог шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаснаар цаашид ӨЭМТ-ийн санхүүгийн асуудалд, 1 иргэнд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлэхэд суурь судалгаа, нотолгоотой болох юм. Эрүүл мэндийн даатгалын хууль 2016 оны 01 сараас эхлэн мөрдөгдөхтэй холбоотой ӨЭМТ-үүдийг магадлан итгэмжлэлд хамруулах асуудалд анхааран ажиллалаа. Тодруулбал: Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч ажилласны зэрэгцээ ӨЭМТ-дийн өрөө тасалгааны бүрэн байдал, гэрээнд дүүргүүдийн Засаг даргын оролцоог хангах, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор НЗД-ын А/252 дугаар Захирамжийг боловсруулан гаргуулж, дүүргүүдэд хүргүүлэн ажиллалаа. Түүнчлэн ӨЭМТ-дэдмагадлан итгэмжлэлд хамруулах ажлын бэлтгэлийг хангуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭМГ-ын даргын 25 тушаалаар ӨЭМТ-ийн чанарын багийн гишүүдийн дунд “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ӨЭМТ бүрээс 2 төлөөлөл оролцсон ба нийт 270 хүн хамрагдсан болно.

2015 оны байдлаар нийт 27 ӨЭМТ магадлан итгэмжлэлд хамрагдаад байгаа ба ӨЭМТ-үүдийн 32 хувь нь магадлан итгэмжлэлд хамрагдахаар материалаа бүрдүүлэн өгч, зөвлөмжөө аваад байна.Гэвч магадлангийн зарим шаардлагыг ялангуяа өрөө тасалгаа, цэвэр усны хангалтын байдалтай холбоотой магадлан итгэмжлэлд хамрагдах ажил удаашралтай явагдаж байна. 

100%

5

Нийслэлийн өрхийн эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулах

Өрхийн анагаах ухааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын бодлого, өрхийн анагаах ухааны талаар баримталж буй чиглэл, ӨАУ-ы ололттой болон дутагдалтай талууд, нийслэлийн ӨЭМТ-үүдийн өнөөгийн байдлыг танилцуулж, зарим дүүргүүдийн Засаг даргын нарын ажлын туршлагаас хуваалцан, цаашид ӨЭМТ-үүдийн гэрээний асуудалд хэрхэн анхаарч ажиллах асуудлыг нээлттэй хэлэлцүүллээ. Зөвлөгөөнд 200 орчим төлөөлөгч оролцсон ба зөвлөгөөний үеэр ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвийн тэргүүний эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн салбарын болон нийслэлийн Засаг даргын, Эрүүл мэндийн газрын шагналуудаар урамшуулан шагналаа. Зөвлөгөөнийг зохион байгуулахтай холбоотой НЗД-ын А/393 дугаар захирамж, ЭМГ-ын даргын А/38 дугаар тушаалуудыг тус тус боловсруулан батлуулж, зөвлөгөөний үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангасан болно. ӨЭМТ-ийн түүхэн замнал, өнөөгийн байдал, үйл ажиллагааг харуулсан 12 ш самбарыг бэлтгэн зөвлөгөөнд үзэсгэлэнгээр танилцуулсан ба загвар ӨЭМТ-д ашиглаж буй тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүллээ. Зөвлөгөөнд оролцогсодоос “Зөвлөмж гарган, холбогдох газруудад хүргүүлсэн болно.

Зөвлөгөөнийг угтан “Өрхийн анагаах ухааны тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргаж хэлэлцүүллээ. ЭШБХ-ыг НЭМГ-ын дарга Ш.Энхбат нээж үг хэлсэн ба хурлыг МӨАУМХ-ы тэргүүн С.Сонин удирдан явууллаа. Хуралд Германы эрүүл мэндийн байгууллагын зочин төлөөлөгч Керн Аксел Олаф профессор “Европын холбооны улсуудын эрүүл мэндийн тогтолцооны онцлог” сэдвээр илтгэл тавьж хуралд оролцогчдод амжилт хүслээ. ЭШБХ-д нийт 50 гаруй судалгааны материал ирснээс 16 илтгэлийг сонгон хэлэлцүүлэн шилдэг 3 судалгааг шалгаруулан “Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан. Мөн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Ханын шилдэг илтгэл шалгаруулсан. Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр: Б.Ганбат  НЭМГ-ын орлогч дарга, АУ-ны доктор, дэд профессор,  Д.Мягмарцэрэн  АШУҮИС, АУС-ийн  ЕМСУЧТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор,  Л.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, НЭМС-ийн ЭМБМТ-ийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, Д.Одонтуяа   АШУҮИС, АУС-ийн  ЕМСУЧТ-ийн багш, АУ-ны доктор, профессор, Б.Цэнгэлмаа  “Гурванжаргал хайрхан” ӨЭМТ-ийн дарга, АУ-ны доктор нар ажиллалаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг 5 АУ-ы доктор шүүсэн нь ололттой байсан ба өрхийн анагаах ухааны тулгамдсан асуудлууд, эмч, мэргэжилтнүүдийн ёс зүй, тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж хэлэлцүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон. ЭШБХ-ын нэгдсэн дүнг өрхийн эмч нарын зөвлөгөөнд хэлэлцүүлсэн.  

100%

6

ӨЭМТ-үүдийн лабораторийн чадамжийг сайжруулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах

БНСолонгос улсын “Руйсанса” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж ӨЭМТ-дийн лабораторийн чадамжийг бэхжүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах “Иргэний эрүүл мэндийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон хамтран ажиллаж байна. Гэрээний хүрээнд нийслэлийн бүх ӨЭМТ-үүдэд /142/ 1,2 тэрбум төгрөгний шээсний анализаторыг хуваарилахын зэрэгцээ 1 иргэн жилд 2 удаа 3 жилийн турш үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх оношлуурыг хангахаар тусгасан. 2015 оны 5-аас 9 сарыг хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжийг танилцуулах, ашиглах, унших сургалтыг  үе шаттайгаар зохион байгуулан 413 эмч, сувилагч, 20 сургагч багшийг бэлтгэсэн. Шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулж өгч байгаа бөгөөд энэ сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр дамжуулан үзлэг оношлогооны хариугаа авах, хянах, эмчийн зөвлөгөөг харах боломжтой болж буйгаар энэхүү төслийн шинэлэг тал юм.

100%

7

 

ӨЭМТ-үүдийн хүний нөөцийг чадваржуулах

 

ӨЭМТ-үүдийн хүний нөөцийг чадваржуулах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзан, хамтран ажиллах талаар зөвшилцсөний дагуу сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан, сургалтыг дүүрэгчлэн шат дараатай зохион байгууллаа. Нийт 9 төрлийн 55 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 3000 орчим эмч, мэргэжилтнийг хамруулсан болно. Тодруулбал: Геронтологийн төв, Насжилт, настаны эмгэг судлалын нийгэмлэг, НТТТөв, НЭМХ, СЭМҮТ, Германы Люксинбургийн төсөл, Солонгосын Руйсанса корпораци, МНЭММЭ, ЭМЧХ зэрэг байгууллагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулсан ба “Настаны эрүүл мэнд”, “Эмнэлгийн анхны тусламж” сэдэвт сургалтанд 850, ӨЭМТ-ийн чанарын багийн гишүүдэд “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтанд 300, “Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, манлайлал” сэдэвт сургалтанд 36 ӨЭМТ-ийн дарга, өрхийн менежерүүд, Шээсний анализаторын сургалтанд 400 гаруй, Архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх нь сургалтанд 140, ASSIST сургалтыг 178, Архинд донтох эмгэг, түүнээс урдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” 200 гаруй, Зүрхний цахилгаан бичлэгийг уншиж сурах сургалтанд 140 орчим улаан бурхан өвчний чиглэлээр 300 гаруй эмч, мэргэжилтэн тус тус хамарсан. Эдгээр сургалтуудаар багц цагийг олгосон болно.ЭМСЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх сургалтын сургагч багшийн сургалт”-нд 17 хүн хамруулсан ба эдгээр сургагч багш нараар дамжуулан нийт өрхийн 600 гаруй эмч, мэргэжилтнийг ХӨЦМ, эмнэл зүйн удирдамжууд, томуу, томуу төст өвчин, тууралтат халууралт өвчний талаар сургалтанд хамруулсан.

100%

8

 

Дүүргийн Засаг даргын ажлыг дүгнэхэд эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүдийг /Сүрьеэ, тэмбүү, БЗХӨ .../нэмэлтээр оруулах замаар орон нутгийн засаг захиргааны оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх

Орон нутгийн засаг захиргааны оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд Сүрьеэ, БЗХӨ-ийг бууруулахад чиглэсэн шалгуур үзүүлэлтүүдийг нэмэлтээр оруулах саналыг НЗДТГ-т 1/105 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу дүүргийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд Сүрьеэ, БЗХӨ-ний эрт илрүүлэгийн хувь, эмчилгээнд хамрагдсан болон эмчлэгдсэн байдал зэрэг үзүүлэлтүүд тусгагдсан болно.

100%

9

Хүн амын эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, сурталчлах

ЭМСЯ-наас боловсруулж буй “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллан ЭАБИ-ийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтүүдийг тусгалаа. /Одоогоор хөтөлбөр батлагдаагүй болно/

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэдийн эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хотын эрүүл мэндийн тэгш байдлын үнэлгээ, хариу арга хэмжээ” хөтөлбөрийг 45 шалгуур үзүүлэлт, 17 үр дүнгийн үзүүлэлтүүдтэй боловсруулан ДЗД нар болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган 2012 оноос эхлэн ажиллаж байна. Эрүүл аюулгүй байдлын индексийг /ЭАБИ/ хэрэгжилтийн байдлыг жил бүр /2013, 2014/ үнэлэн дүүрэг, хороо тус бүрээр дүгнэлт өгч ажиллаж байна.

ЭАБИ-ийг сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор:

2015 онд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, ӨЭМТ-үүдийн дунд шилдэг тохижилт үйлчилгээтэй байгууллага шалгаруулж урамшуулах НЗД-ын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжуудыг тус тус  батлуулж хэрэгжилтэнд хяналт ажиллаж байна.Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нийслэлийн хүн амыг эрүүл аюулгүй, ээлтэй орчинд ажиллах нөхцлийг бүх талаар бүрдүүлэхэд дүүрэг, хороо, иргэд, олон нийтэд сурталчлахад улсын төв эмнэлэг, үндэсний төвүүдийг оролцуулах, уялдааг сайжруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дунд НЗД-ын “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжаар болзолт уралдаан зарласан.  Энэхүү болзолт уралдаанд оролцох эрүүл мэндийн байгууллага бүр  харьяалагдах нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газраас эрүүл аюулгүй байдлын индексийн үнэлгээг хийлгүүлж баталгаажуулсан байхаар шалгуур үзүүлэлтэнд оруулж өгсөн ба уралдааны шилдэгүүдийг шалгаруулан урамшууллаа. Эрүүл аюулгүй байдлын индексийн хэрэгжүүлэх,иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд  ӨЭМТ-ээр дамжуулан мэдээллэж сурталчлахад дэмжлэгт удирдлагаар хангаж, хамтран ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчын 02-04/1319 тоот албан бичгийг хүргүүлсэн. Мөн хотын эрүүл мэндийн тэгш байдлын үнэлгээ хариу арга хэрэгсэлийг тодорхойлох, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд  тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн Нийслэлийн засаг даргын 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах A/413 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжийн шалгуур үзүүлэлтэнд ӨЭМТ-ийг эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх, НЗД-ын 304-р захирамжаар батлагдсан болзолт уралдаанд оролцоход нь  дэмжлэг үзүүлсэн байдлаар нь дүгнэсэн.

“Орчны эрүүл мэнд үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийн 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нийслэлээс хэрэгжүүлж буй эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг хэрэгжүүлж бодлогын хүрээнд тусгасан шалгуур үзүүлэлтээс үйл ажиллагаанд тусгах саналыг 3/692, 1/791  1/1127 тоот албан бичгээр ЭМСЯ-нд хүргүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

100%

10

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

ХБӨ-нийг бууруулах нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж НЗД-ын орлогчоор батлуулан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ба НЗДТГ-ын хэрэгжүүлэгч 9 агенлаг, 6 дүүргийн ЗДТГ-тай хамтран ажилласан. 

ЕБС, цэцэрлэгийнхүүхдүүдийндундэрүүлажтөрөх занүйлийгтөлөвшүүлэх, ялангуяа хүүхдийн таргалалтыг бууруулах, амны хөндийн эрүүл ахуй, хорт зуршлаас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролын асуудлаар НБГ-тай хамтран ажиллах төлөвлөгөөг 2015-2016 оны хичээлийн жилийн хугацаанд байгуулан ажиллаж байна. НЭМГ, НБГ-ын хамтарсан тушаал 2015.11.27-ны өдрийн А/98 А/94 дугаар тушаал гарган төр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийж. нийтдээ 212 сургууль хамрагдсан.

НБГ-тай хамтран ЕБС, цэцэрлэгийн 255 эмч нарт Хүүхдийн осол гэмтэл, Сэхээн амьдруулах үйл ажиллагаа, Хүүхдийн байгууллагын халдварт өвчний талаар сургалт зохион байгуулж, осол гэмтлийн сурталчилгааны материал 500 ширхэгийг тараасан.

ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх аудио-видео СD-г Перспектив студитэй хамтран боловсруулсан.

Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөцийн сангийн дэмжлэгтэйгээр иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий Нийгмийн Эрүүл мэндийн төвийг 2015.12.04-ний өдөр шинээр нээлээ. 

БНСУ-ын Койка “WITH” ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ХУДНЭ-ийн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх “Эмнэлгийн хоолны загвар гал тогоо”, СХЭМТ-д хүн амын дунд зохистой хоололтын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх “Хоол шим тэжээл боловсролын төв”-ийг ЭМТ, салбар амбулатори, Өрхийн Эрүүл мэндийн түвшинд байгуулан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ХУНЭ эмчилгээний хоолыг 29 нэр төрөлд ангилан 193 төрлийн хоолны жагсаалт гарган, технологийн картыг шинэчлэн боловсруулж, эмчилгээний хоолонд ашиглах аяга, таваг туслах хэрэгслийг кодлон нэгдсэн жагсаалтыг гаргасан. Шим тэжээл боловсролын төв нь халдварт бус өвчний эрсдэлийг 1000 хүнд тодорхойлон, 8 төрлийн шаталсан сургалтын модуль-аар сургалт зохион байгуулж, ажил эрхэлдэг хүмүүс, хүүхдүүдэд зориулан сургалт, олон нийтийг хамарсан өдөрлөгүүдийг зохион байгуулсан.  

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй /ХЭАХН/ хамтран ажиллах гэрээ байгуулан давсны хэрэглээг бууруулах, эрүүл аюулгүй  хооллолтыг дэмжих, сурталчлах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Eagle TВ-ээр даралт ихсэх өвчин, давсны хэт хэрэглээний хор уршиг, давсны зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өгсөн. Монос групп, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй /ХЭАХН/ хамтран ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх сурталчилгааг Чингис хааны талбай дээр зохион байгуулсан ба СТӨ-д эрт илрүүлэг үзлэгийг 3 хоногийн турш зохион байгуулсан.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, МН радио, гэр бүлийн радиотой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, тодорхой сэдвээр 7 хоног тутам 30 минутын шууд ярилцлага хийхээр гэрээ байгуулсан. Түүний дагуу зонхилон тохиолдох ХБӨ болох чихрийн шижин өвчин, цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл хийсэн.

Эрүүл мэндийг дэмжигч иргэн, өрх, байгууллага шалгаруулах аяныг зарлаж шалгуур үзүүлэлтэнд ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн шалгуур үзүүлэлтүүдийг  багтаасан. /санхүүгийн асуудлаас хамааран шалгаруулалт хийгээгүй болно/.

ДЭМБ, СХД-ийн ЗДТГ-тай хамтран СХД-ийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх 3 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн холбогдох бүх байгууллагууд хамтран ХБӨ-ний эрсдэлийг бууруулах, эрүүл аж төрөхөд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

НЭМГ-ын даргын А/40 тоот тушаалын дагуу Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё” уриан дор ЭМСЯ, ДЭМБ, МХГ болон холбогдох бусад байгууллагуудтай 80 гаруй удаагийн сургалтаар 6512 хүнд сургалт хийж, 9 төрлийн 5000 гаруй сурталчилгааны материал тарааж, АХА тэмцээн, өдөрлөг, явган аялал, спорт тэмцээн, гар зургийн уралдаан зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулсан.

100% тамхигүй орчин бүрдүүлсэн аж ахуй нэгж, байгууллага, сургууль, эмнэлэг 300 байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран “Тамхинаас гаргах утсан зөвлөгөө өгөх” ажлыг СХД-ийн ЭМТ-тэй хамтран жишиг туршилтат ажлыг 2015.08.01-нээс эхлүүлж 300 хүнд зөвлөгөө өгсөн байна.

НЦГ-тай хамтран архины хордлогын үед үзүүлэх тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалтуудыг зохион байгуулсан.

Архины хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэгт ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ, Халамжийн хэлтэс, Гэр Бүл Хувь хүн Хөгжлийн Үндэсний төв ТББ-тэй хамтран “Архидалтаас ангижирч амьдралаа шинэчлэе”  уриан дор "Эрүүл Монгол иргэн" сургалт хичээлийг тогтмол явуулдаг болсон.

 

ХБӨ-ний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ажлууд:

Чихрийн шижин өвчний үеийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор уг өвчний хяналт, эмийн хүртээмжийн байдалд судалгаа хийж харьяа байгууллагуудын дарга нарын дунд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.

Зүрх судасны өвчний үеийн тусламж үйлчилгээний хүрээмж, чанарыг сайжруулах зорилгоор Люксенбургийн техникийн туслалцааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бүх дүүргүүдийн зүрх судасны эмч нарыг чадваржуулах зорилгоор мэргэшүүлэх сургалтанд зүрх судасны эмчээр 26, Зүрхний хэт авианы эмчээр 11 хүнийг бэлдэж зүрхний эхо аппаратыг Баянзүрх, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд, иж бүрэн компъютер 29, Дуслын памп, пульсоксиметрийг бүх дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд өгч оношлогооны чадамжийг бэхжүүлсэн. Мөн зүрх судасны кабинетүүдийг зүрх судасны төвтэй цахим сүлжээгээр холбосон нь лавлагаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн ажил болсон.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ДЭМТ, ӨЭМТ-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежерүүд болон хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдийг удирдлага, мэргэжлийн арга зүйгээр тогтмол хангаж ажиллаж байна.  

НЭМГ-аас 2015 оныг анхан шатны тусламж үйлчилгээний жил болгон зарласантай холбоотой ӨЭМТ-дийн лабораторийн чадамжийг сайжруулахад анхаарч 142 шээсний анализатораар ханган, шинжилгээ авч эхэлсэн нь ХБӨ-нийг илрүүлэх, хүндрэлийг хянах ажилд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмийн төсөв 30%-аар буурсан нь ЧШӨ-ний эм, инсулины хангамжыг эрс бууруулж цусан дахь сахарын хяналт муу байхад шууд нөлөөлсөн. НЭМГ төсвийн дахин тодотгол хэлэлцэх асуудалд удаа дараа хүсэлт уламжилж 3,5 тэрбум төгрөгийг дахин суулгасан. Үүний үр дүнд харьяа ЭМБ-ууд эмийн өрөөс чөлөөлөгдөөд байна. Мөн нийслэлд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангуудыг 100-гаас 177 болтол нэмэгдүүлсэн нь ЦДИӨ-ний үеийн даралт бууруулах эмийнхүртээмжийгнэмэгдүүлсэн.

ХБӨ-ний эрт илрүүлгийг дүүргийн ЭМТ, ӨЭМТ-дээр дамжуулан зохион байгуулж байна.

-Дүүргийн ЭМТ-үүд 1-6 сарын хугацаатай аян зохион байгуулах, нээлттэй хаалганы өдөр, халдварт бус өвчнөөс сэргийлэх олон улсын өдрийг тэмдэглэх, бусад байгуулагуудтай хамтран ажиллах хүрээнд болон харьяа нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран эрт илрүүлгийг сурталчлах, ач холбогдлыг таниулах, үзлэгүүдийг хийсэн.

Эрт илрүүлгээр илэрсэн умай хөхний хавдрын 71,8% нь эрт үедээ оношлогдон эмчилгээнд хамрагдсан.

-Элэгний хорт хавдраас сэргийлэхэд чиглэсэн элэгний С вирусын эсрэг эмчилгээнд 879 хүн хамрагдаад байна.

2015 оны эхний 11 сарын байдлаар эрт илрүүлгийн хамралт ЧШӨ-36,99%, Артерийн гипертензи 41,39% байгаа нь 2014 оны мөн үетэй харьцуулахад  ЧШӨ-13,83%,  Артерийн гипертензи 15,89%-иар нэмэгдсэн байна.  Эрт илрүүлгээр 2015 онд 712 чихрийн шижин шинээр оношлож, хяналтанд аваад байна. Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг 29.5% тай байна.

 

Сургалт сурталчилгааны чиглэлээр

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй /ХЭАХН/ хамтран ажиллах гэрээ байгуулан давсны хэрэглээг бууруулах, эрүүл аюулгүй  хооллолтыг дэмжих, сурталчлах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Eagle TВ-ээр даралт ихсэх өвчин, давсны хэт хэрэглээний хор уршиг, давсны зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өгсөн.

Дэлхийн тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж батлуулан харьяа байгууллагуудын хүрээнд Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг “Эрүүл амьдралын хэв маяг өглөөний цайнаас”, “Хавдраас сэргийлэх өдөр”-ийг “Хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгтээ хамрагдъя”, Дэлхийн цус харвалтаас сэргийлэх өдрөөр “Би эмэгтэй хүн”- Би цус харвалтанд өртсөн уриан дор тэмдэглэн, 164 өдөрлөг 189 сургалтанд 79753 хүн хамрагдаж, цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 947 удаагийн мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж, 42500 сургалт сурталчилгааны материал тараасан байна. Өдөрлөгт нийт 2356  хүнд Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл өндөртэй иргэдэд цусан дахь сахарыг тодорхойлон хяналтанд авч, зөвлөгөө өгсөн.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, МН радио, гэр бүлийн радиотой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, тодорхой сэдвээр 7 хоног тутам 30 минутын шууд ярилцлага хийхээр гэрээ байгуулан ажилласан. Халдварт өвчнүүд, эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, ХДХВ ДОХ БЗДХ, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХБӨ болох чихрийн шижин өвчин, цусны даралт ихсэх өвчний талаар давтамжтайгаар нийтдээ 25 удаагийн цуврал мэдээлэл хийж Монголын радиогийн урын санд хадгалагдсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

11

Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх    

НЭМГ-ын даргын А/13 дугаар тушаалаар “Аян зохион байгуулах тухай” осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх аяныг зохион байгуулан ажиллаа. Аяны хугацаанд НЭМГ-аас өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах, дадлагажуулах зорилгоор “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт Нийслэлийн 8 дүүрэгт НТТТөвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 850 өрхийн эмч, хамруулж, 2 кредитын багц цагийн гэрчилгээ олгосон. Мөн Монос групп ХХК, Гедеон рихтер ХХК-иуд хамтран ажилласан. Хүүхдийн осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг нийт 230 дүүргийн хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад зохион байгуулсан. Замын цагдаагийн газартай хамтран Нийслэлийн болон орон нутгийн нийтийн тээврийн жолооч нарт, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, анхны тусламж, амилуулах суурь тусламжийн сургалтыг 2 удаа 293 жолоочид хийсэн. Осол гэмтэл, хүчирхийллийн талаар зөвлөмжийг боловсруулж emg.ub.gov.mn, Ulaanbaatar.mn, gogo.mn, time.mn зэрэг вэб сайтууд, Монгол ТВ, Ийгл ТВ, LIKE зэрэг телевизийн урсдаг зараар, Гэр бүлийн радио, Шинэ монгол радио, авто радио FM 96,3 зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн. MNB-2, Health TV,Like TV телевизүүдээр ярилцлага өгсөн. 6 дүүргийн ЭМТ-үүдийн гэмтлийн эмч нар автын осол, эцэг эхийн хараа хяналт, хүүхдийн ахуйн осол гэмтэл хийгээд зонхилон тохиолдох ахуйн осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, архидан согтуурахтай холбоотой гэмтлийн хувь ихсэж байгаагийн учир шалтгаан, эрүүл дадал, зан үйл эзэмших талаар иргэдэд зориулсан мэдээллийг авто радио FM96,3-д 30-40 минутын ярилцлага өгөн, оролцогчдын асуултанд хариулсан. Хүүхдийн ахуйн осол гэмтлээс сэргийлье 2 янзын сурталчилгааны материал боловсруулан тус бүр 10000 ширхэгийг хэвлүүлэн иргэдэд тараасан. Мөн ДЭМБ, НЭМХ-тэй хамтран хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх сурталчилгааны материал 5000 ширхэг хэвлүүлж иргэдэд тараасан. 

Дүүргийн ЭМТ-үүд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, хороодуудтайгаа хамтран ажилтан, албан хаагчдад “Эмнэлгийн анхан шатны тусламж” үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Дүүргийн ЭМТ-үүд өөрсдийн байгууллагууд дээрээ осол гэмтлээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж иргэдэд сурталчилгаа хийсэн.

 

 

100%

12

“Автомашингүй өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах

НЗД-ын 2015 оны 06 сарын 02-нд “Автомашингүй өдөр зохион байгуулах тухай” A/472 дугаар захирамж батлуулсан бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт марафон гүйлттэй хамтруулан зохион байгуулахаар болсон.   

Энэ жил 6 дугаар сарын 6-нд НҮБ-ын Замын аюулгүй байдлын дэлхийн өдрүүдийг тохиолдуулан “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” гэсэн уриатайгаар 5 дахь удаагаа ЭМСЯ, ДЭМБ,  НЗДТГазар түүний харъяа газар, агентлагууд /НЭМГ, БТСГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, НАЧАлба, УБ хотын ЗАА, НМХГ, Тээврийн газар/, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд, НЭМХ, ГССҮТөв, МУЗН, МЗХ, МЗДКлуб, Монос групп, Хэт холын марафон гүйлтийн холбоо, Хербалайф Монгол компани, Дүдү боловсролын сан, Хатантуул цэвэр ус үйлдвэрлэдэг компани зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон улсын марафон гүйлтийн арга хэмжээтэй хамтруулан тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Чингис хааны талбайд хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэхэд жолооч, эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёлын талаарх мэдээллүүдийг түгээсэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан дүүргүүдийн ЗДТГ, төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгжүүд хуваарилагдсан зам, талбайд хүүхэд, залуучуудын урлаг, спортын арга хэмжээ, дугуйн парад, хийн дасгал болон гимснастикийн үзүүлбэр, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт, сурталчилгаа, задгай кафе болон худалдаа, үйлчилгээнүүд зохион байгуулагдсан.

ЭМСЯ болон ТВ9-д 2 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар оролцсон. Вэбсайт болон Фэйсбүүк хуудсаар Автомашингүй өдрийн үйл ажиллагааг сурталчлан тус өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байршуулж идэвхтэй оролцохыг уриалсан. Энэхүү өдрийн үйл ажиллагаа 08.00-18.00 хүртэл үргэлжилсэн бөгөөд марафон гүйлтэнд 18000 гаруй, дугуйн парадад 1500 гаруй, явганаар 20000 гаруй хүн оролцсон.

100%

13

ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх

ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх асуудлаар НБГ-тай хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааны чиглэлүүдийг НБГ-тай хамтран ярилцан 2015 оны 4-р сарын 09-ний өдөр гарын үзэг зурсан.

Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд:

-       ЕБ-ын 96 сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хамтарсан хяналт тавьж ажиллаж, 28 сургуулийн цайны газрын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, дахин тендэр зарлалаа.

-       ЭМС-ын 207-р тушаалын хэрэгжилтийг мөн шалгаж сургуулийн захирал, цайны газрын эздэд заавар зөвлөмж шаардлага өгсөн.

-       Сургууль цэцэрлэгийн эмч нарт цаг үеийн холбогдолтой мэдээллийг тогтмол өгч  байна.  Одоогоор амьсгалын замын халдварт өвчин, томуу томуу төст өвчин, улаан бурханы талаархи сургалт, бага насны хүүхдэд үзүүлэх амилуулах суурь тусламжийн талаар сургалтуудыг зохион байгуулсан.

-       Сургууль цэцэрлэгийн хүүхдэд заавал хэвшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хүүхдийн ахуйн осол гэмтэл, өвчлөлийн байдал, анхаарах асуудлаар хичээл орсон.

-       Төр хувийн хэвшлийн ЕБС, цэцэрлэгийн тогооч нарт хүүхдийн хоол хийхэд анхаарах асуудлууд, гэдэсний халдварт өвчнүүд, гар угаах дараалал, ариутгал халдваргүйтгэлийн уусмал найруулах, хэрэглэх заавар, зөвлөмж, хоолны дээж авалт, хадгалах устгахад анхаарах, хоолны хордлогоос сэргийлэх зэрэг сургалтыг нийт 250 тогооч нарт сургалт явуулж зохион байгуулсан.

-       ЕБСургууль цэцэрлэгийн эмчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэгт ажиллан БШСУЯ, ЭМСЯ-ны хамтарсан тушаал гарахаар болоод байна.

-       ЭМС-ын 207 дугаар тушаалын хэрэгжилтийг төр хувийн хэвшлийн ЕБС-иар орж хяналт хийлээ. Хяналтаар ЕБС-ийн цайны газрыг түрээслэгч нар чихэр, зайрмаг, шоколад, газтай ундаа, хөөсөн чихэр, шарсан хайрсан хуушуур, пирошки, ороомог, өндөг хиам зэрэг зарж борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр зарж борлуулж байсныг 24 сургуулийн цайны газарт шаардлага хүргүүлж сануулах арга хэмжээ авсан.

-       Дархлаажуулалт, осол гэмтэл, амны хөндийн өвчлөл, амьсгалын замын өвчлөл зэрэг сургалт, зөвлөмжийг цахим хуудсаар дамжуулан тогтмол өгч ажиллаж байна.

100%

14

Сэтгэцийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт хийж чадавхи, тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

НЭМГ-аас гаргасан ажлын удирдамжийн дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламжи үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах зорилгоор 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц-наркологийн кабинет,  8 өрхийн эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлэг нийт 17 байгууллагад дэмжлэгт хяналтыг хийсэн.

Дэмжлэгт хяналтаар ЭМС-ын 180 тоот, НЭМГ-ын А/07 тоот тушаалын хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд өрхийн эрүүл мэндийн төвүүд 2014 онд Эрүүл мэндийг дэмжих сангаас иргэн бүрд заавал хэвшүүлэх 21 дадлын  сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хийсэн ажлуудын иргэдэд мэдээллийг хүргэх цар хүрээ нэмэгдсэн, сургалт, сурталчилгааны ажлыг явуулахдаа мэдээллийн хэрэгслэлийг/үүрэн телефон, ТҮ, FM, LCD, сонин сэтгүүл/ ашиглах төрөл нэмэгдсэн, үйлчилгээний хүртээмж сайжирсан сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хариуцсан ажилтантай, үйлчлүүлэгчдийн мэдээ, хяналт судалгааны бүртгэлтэй болсоноор үйлчлүүлэгчдэд хүрч ажиллах хамт олны сэтгэц нөхөн сэргээх эмчилгээний хүртээмж нэмэгдсэн, ӨЭМТ-дийг мэргэжил арга зүйгээр хангах, хамтран ажиллах, мэдээлэл солилцоо сайжирсан, ӨЭМТ-үүд ASSIST асуумжаар архи тамхи мансууруулах бодисын хэрэглээний илрүүлэг, эрсдэлийн үнэлгээг хийх хяналтын бүртгэлтэй болсон зэрэг ололттой талууд байсан боловч ажлын байрны хангамж хүрэлцээ, тохижилт нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, өрөө тасалгааны хүртээмж, хүрэлцээ дутмаг, наркологийн эмнэлгийн концессийн гэрээгээр баригдах ажил удаашралтай, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 180 тоот, НЭМГ-ын А/07 тоот тушаалын хэрэгжилт биелэхгүй багаар ажиллуулахгүй, орон тоо дутуу газар тухайн хариуцсан ажил хийгдэхгүй, нөхөгдөхгүй орхигдож байгаа зэрэг дутагдлууд байлаа. Эдгээрдутагдлуудад чигэлсэн зөвлөмжийг боловсруулан харьяа байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

100%

15

“Ургамлын тоосны харшлаас сэргийлэх” аян  зохион байгуулах

Орчны бохирдол тэр дундаа хөрсний бохирдлоос шалтгаалсан хогийн ургамал, шарилж лууль зэрэг ургамлын тоосноос үүсэлтэй харшил өвчин жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийгургамлынтоосныхаршлаасурьдчилансэргийлэх, өвчлөлийг бууруулах зорилгоор "Ургамлынтоосны харшилтайтэмцье” аяныг 5 сарын сарын хугацаатай зарлан газрын даргын А/29 дүгээр тушаалыг  батлуулан зохион байгуулсан. Аяны хүрээнд АӨСҮТ-тэй хамтран дүүргүүдийн арьс, харшлын эмч нар /10 эмч хамрагдсан/ болон ӨЭМТ-дийн эмч, мэргэжилтнүүдэд /300 хүн/ сургалтуудыг зохион байгуулж зохион байгуулж 1 кредит багц цаг олголоо. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ЗДТГ-т албан тоот хүргүүлж үйл ажиллагааг идэвхижүүлсэн. Аянд НЭМГ-ын харьяа 26  байгууллага, дүүргийн ЗДТГ болон дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүд хамрагдсан.

100%

16

“Эрүүл ажлын байр” компанит ажлыг өрнүүлэх, батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах

Эрүүл ажлын байраар дамжуулан ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж өвчлөлийг бууруулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэнээр байгууллагын хөгжлийг түргэсгэх, байгууллагын удирдлага болон ажилтнууд эрүүл ажлын байрны талаар мэдлэгтэй, хандлагатай болгох, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ажиллах орчны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн нөхцлийг ажлын байран дээр бий болгох, Эрүүл ажлын байрыг нийтэд сурталчлах, эрүүл ажлын байрны тэргүүн туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж бусад байгууллагуудад үлгэрлэл болгохоор Эрүүл ажлын байр хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл даргаар батлуулан тус удирдамжийг НЗДТГ, түүний харъяа агентлагууд, харъяа байгууллагууд, Дүүргүүдийн ЗДТГ, түүний харъяа байгууллагууд руу хүргүүлээд байна. Удирдамж нь шалгуур үзүүлэлттэй, тус шалгуурын дагуу 2016 онд тус Эрүүл ажлын байр удирдамжинд заасан ажлыг өөрсдийн байгууллагын ажлын төлөвлөгөөнд оруулан батлуулж ажиллахыг албан бичгээр үүрэг болгосон. Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу шалгуур үзүүлэлт, төлөвлөгөө тус бүрийн дагуу нарийн заавар бүхий зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд байршуулсан. Мөн биеийн жингийн ыиндексийг хэрхэн тодорхойлох, зөв хооллолтын талаархи цуврал хичээл, дасгал хөдөлгөөн, ажлын байрны дасгал хөдөлгөөний хичээл, даралтаа зөв хэмжих арга, ажлын байрны стресс тодорхойлох тестийн аргууд, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах арга аргачлал зэрэг ашиглах материалыг цахим хуудсанд байрлуулаад байна.

100%

17

Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага” шалгаруулах аян зохион байгуулах

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэний материал хүлээн авах тухай НЭМГ-ын орлогч даргын албан бичгээр 2015 оны 9 сарын 8-нд  харъяа байгууллагуудад албан бичиг явуулан дүүрэг тус бүрээс 3 байгуулллага, 5 иргэн, 5 өрхийн материал хүлээн авч нэгтгэн дүгнэж ажиллаа. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл мэндээ дээдлэгч Өрх иргэнийг шалгаруулах тухай 2015 оны 10 сарын 27-ны өдрийн А/89 тушаал гарч анхан шатны үнэлгээ хийсэн.

Тушаалын дагуу зарим байгууллага, өрхөөр орж үзэх, газар дээр нь батлах шаардлагатай байсан боловч Сангийн яамнаас санхүүжилтийг хаасан тул ЭМД байгууллага, Эрүүл мэндээ дээдлэгч өрх иргэний шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг 2016 оны эхний сар хүртэл түр хойшлуулаад байна.

Харин дүүргийн ДЭМТ, ДЗДТГ-тай /Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Налайх, Багануур/ хамтран дүүргийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх иргэнээ шалгаруулан шагнаж урамшуулсан.

90%

18

Халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх тухай сурталчилгааг эрчимжүүлэх, зөвлөмжийг нийтийн хүртээл болгож, цахим хуудсаар сурталчлах

Чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин, хөх умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэг үзлэгийн талаар ТВ хэвлэл мэдээллийн байгууллагаар давхардсан тоогоор 12 удаа мэдээ мэдээлэл, ярилцлага зөвлөмж хүргүүлсэн. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ХБӨ-ний эрт илрүүлгийн чиглэлээр сурталчилгааны самбар 187 ширхэг байрлуулан иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж байна.Осол гэмтэл, хүчирхийллийн талаар зөвлөмжийг боловсруулж emg.ub.gov.mn, Ulaanbaatar.mn, gogo.mn, time.mn зэрэг вэб сайтууд, Монгол ТВ, Ийгл ТВ, LIKE зэрэг телевизийн урсдаг зараар, Гэр бүлийн радио, Шинэ монгол радио, авто радиоFM96,3зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн. MNB-2, Health TV, Like TV, Mongol HD телевизүүдээр ярилцлага өгсөн.Mongol HD телевизийн Өглөө хөтөлбөрөөр мэргэжилтэн Дулмаа оролцож нийт 18 сэдвээр 25 удаагийн нэвтрүүлэгт, Наашаа цаашаа нэвтрүүлэгт мэргэжилтэн Б.Бадамханд, ЧЭМТ-ийн дотрын эмч, хүүхдийн эмч, НТТ-ийн ээлжийн ахлагч, БГДЭМТ-ийн хүүхэд өсвөр үеийн мэргэжилтэн зэрэг нийт 10 удаагийн нэвтрүүлэгт оролцож нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөхөөр хооллолт, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ, витамины зөв хэрэглээ, хордлогоос сэргийлэх, наршилт, харшил, агаарын бохирдолоос өөрийгөө хамгаалах сэдвээр, тарвага тахал, улаан бурханаас сэргийлэх зэрэг сэдвүүдээр нэвтрүүлэгт оролцсон.Хүүхдийн ахуйн осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг 10,000 хувь хэвлүүлэн Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнүүдээр дамжуулан тараасан.Тус “Хүүхдийн осол осол гэмтлээс сэргийлье” сурталчилгааны материалд түлэгдэлт, замын осол гэмтэл, гэр ахуйн осол, галын аюул, гэмтэлүүд, хурц хордлогууд, эмийн хордлого, явганаас унах зэрэг асуудлыг тусгаж өгсөн нь иргэдийн болон мэргэжлийн байгууллагын талархалыг хүлээсэн сурталчилгааны материал болсон. Улаанбаатар ротари клубын Ерөнхийлөгч Намсрай, UB ротаракт клубын хамт олон, Туул ротари клубын тэргүүн Чимгээ, Японы Хокайда хотын 39-р дүүргийн Ротари клубын тэргүүн Хонда Витанабе нарын санаачлага, санхүүжилтээр Нүдний өвчлөл, нүдний дусаалга хэрэглэх тухай, нүдний салстын улайлт халдвар, салстын гэмтэл зэрэг сэдвээр тус бүр 10 000 ширхэг сурталчилгааны цуврал гарын авлага хэвлүүлэн Дүүргийн эрүүл мэндийн төвийн нүдний кабинетүүдээр дамжуулан иргэдэд тараасан. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлэх талаар цагаан сар, баяр наадам, шинэ жилээр тус бүрт нь сэрэмжлүүлэг, ТВ ярилцлага, тарваган тахал, коронавирүст халдвараас сэргийлэх, улаанбурхан, хачигт халдвар, галзуу, бөөстөх өвчнөөс сэрэмжлүүлэх, улирлын томуугийн болон улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын талаар иргэдэд чиглэсэн мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байгууллагын вэб сайтад 20  удаа байршуулсан. “Зоонозын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлье”   сурталчилгааны материал 10000 ширхэгийг хэвлүүлэн харьяа байгууллагуудаар дамжуулан иргэдэд тараасан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан гэдэсний халдвараас сэргийлэх, тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар Монголын радиод 2 удаа, Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын талаар арьдчилал, нийслэл таймс, үндэсний сонинд 4 удаа, Ийгл, С1, МОНҮТ, Монгол ТВ, MNG, ZA, KMG1 телевизээр Е вирүст гепатитаас сэргийлэх, шивээсний хор уршиг, гэдэсний халдварт өвчин, улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалтын талаар 8 удаа ярилцлага өгсөн. Улаанбурхан өвчний талаар  22500 ш санамж, 1346 ш зурагт хуудас тараасан. Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулж, “В вируст гепатитын төрөх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх замаар В вируст гепатитын халдвар, элэгний халдвараас сэргийлье”, “Элэгний В вирүст гепатитаас урьдчилан сэргийлж, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдацгаая” зурагт хуудас, гарын авлагыг  3000  гаруй ширхэгийг  харьяа байгууллагуудад тараасан.

 

 

100%

19

Эрүүл мэндийн нэвтрүүлгийн болон реклам сурталчилгааны чанар хүртээмжийг дээшлүүлэх, (Эрүүл мэндийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллага) хүн шалгаруулж урамшуулах)

Монголын үндэсний олон нийтийн 2-р суваг болон Үндэсний радиотой гэрээ байгуулан, хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Халдварт өвчин, осол гэмтэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зохистой хооллолт, хүүхдийн хоол тэжээлийн байдал, агаарын бохирдолоос өөрийгөө хамгаалах зэрэг сэдвээр ТВ шууд нэвтрүүлэг 5 удаа, радио нэвтрүүлэг 8 удаа явууллаа. Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор залуучуудад чиглэсэн ТВ-ийн 2 сурталчилгааны материалыг НЭМГ-ын болон харьяа байгууллагуудын цахим хуудсанд байрлуухын зэрэгцээ ДОХ/БЗДХ-тай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэх хүрээнд 10 гаруй цахим хуудсаар, ТВ-үүдээр цацсан болно. Эрүүл мэндэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага шалгаруулах удирдамж боловсруулсан боловч санхүүгийн боломжгүйн улмаас шалгаруулалтыг явуулаагүй хойшлуулсан.

100%

20

Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэх, иргэдийн танхим, ХХБ болон ТББ-тай хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийгмийн Даатгалын газрын Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран ажиллах санамж бичиг батлуулан ажилласан.

НМХГ-тай мэдээлэл байнга солилцож ажиллаж байна.

НДГ, Эм холбоотой нийслэлийн 740 эмийн сангуудад аттестачлал зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор 100-гаад эмийн санд хяналт хийж илэрсэн дутагдал зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн менежментийг сайжруулах зорилгоор НДГ-тай хамтран ижил мэргэжилтний үзлэгийг Баянзүрх НЭ, Амгалан амаржих газруудад зохион байгуулсан.

НБГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүний дагуу НЭМГ, НБГ-ын даргынхамтарсан 2015.11.27-ны өдрийн А/98 А/94 дугаар тушаал гарган төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийж. нийтдээ 212 сургууль хамрагдсан.

НБГ-тай хамтран ЕБС, цэцэрлэгийн 255 эмч нарт Хүүхдийн осол гэмтэл, Сэхээн амьдруулах үйл ажиллагаа, Хүүхдийн байгууллагын халдварт өвчний талаар сургалт зохион байгуулж, осол гэмтлийн сурталчилгааны материал 500 ширхэгийг тараасан.

Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөцийн сангийн дэмжлэгтэйгээр иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий Нийгмийн Эрүүл мэндийн төвийг 2015.12.04-ний өдөр шинээр нээлээ. 

БНСУ-ын Койка “WITH” ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ХУДНЭ-ийн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх “Эмнэлгийн хоолны загвар гал тогоо”, СХЭМТ-д хүн амын дунд зохистой хоололтын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх “Хоол шим тэжээл боловсролын төв”-ийг ЭМТ, салбар амбулатори, Өрхийн Эрүүл мэндийн түвшинд байгуулан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ХУНЭ эмчилгээний хоолыг 29 нэр төрөлд ангилан 193 төрлийн хоолны жагсаалт гарган, технологийн картыг шинэчлэн боловсруулж, эмчилгээний хоолонд ашиглах аяга, таваг туслах хэрэгслийг кодлон нэгдсэн жагсаалтыг гаргасан. Шим тэжээл боловсролын төв нь халдварт бус өвчний эрсдэлийг 1000 хүнд тодорхойлон, 8 төрлийн шаталсан сургалтын модулаар сургалт зохион байгуулж, ажил эрхэлдэг хүмүүс, хүүхдүүдэд зориулан сургалт, олон нийтийг хамарсан өдөрлөгүүдийг зохион байгуулсан.  

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй /ХЭАХН/ хамтран ажиллах санамж бичиг батлуулан давсны хэрэглээг бууруулах, эрүүл аюулгүй  хооллолтыг дэмжих, сурталчлах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Eagle TВ-ээр даралт ихсэх өвчин, давсны хэт хэрэглээний хор уршиг, давсны зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өгсөн. Монос групп, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй /ХЭАХН/ хамтран ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх сурталчилгааг Чингис хааны талбай дээр зохион байгуулсан ба СТӨ-д эрт илрүүлэг үзлэгийг 3 хоногийн турш зохион байгуулсан.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, МН радио, гэр бүлийн радиотой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, тодорхой сэдвээр 7 хоног тутам 30 минутын шууд ярилцлага хийхээр гэрээ байгуулсан. Түүний дагуу зонхилон тохиолдох ХБӨ болох чихрийн шижин өвчин, цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл хийсэн.

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг”, “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, “Тэнгэрлэг ирээдүй” зэрэг ТББ-уудтай хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулж, “Архидалт, мансууралгүй ажлын байр-Архидалт, мансууралгүй суралцах орчин” сэдэвт аяныг МОХ-той хамтран зохион байгуулсан.

Монголын Оюутны Холбоотой хамтран хөдөө орон нутгаас их, дээд сургуулиудад шинээр элсэн суралцах оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, хдхв дох бздх, архи, тамхи, мансуурлын хор нөлөө, архи, тамхи, мансуурлаас үүдэлтэй бэлгийн замын халдварт өвчин, осол гэмтэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан.

ЭЦГ-тай хамтран иргэдийг хар тамхи, мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хор уршгаас сэргийлэх чиглэлээр сурталчилгааны шторк бэлтгэж, сурталчилгааны материал боловсруулан тарааж, “Мансууруулалтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг Глобаль сан, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.

Хүн амын дундах мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хэрэглээний байдалд тандалт судалгааг СЭМҮТ-тэй хамтран хийхээр төлөвлөгөө, удирдамжаа батлуулан бэлтгэл ажил хангаж ажилласан.

Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран Нийслэлийн иргэний танхимаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэгт оролцож саналаа тусгасан.

Мөн тус иргэний танхимаар архи тамхи мансууруулах бодисын хэрэглээний талаар иргэний хэлэлцүүлэг хийхэд оролцсон.

 

 

 

100%

21

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах нийслэлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

Халдварт өвчнийг бууруулах чиглэлээр 2015-2017 оны хийх "Нийслэлийн халдварт өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах" тухай хөтөлбөрийг боловсруулан НЭМГ-ын дарга, ХӨСҮТ-ийн даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

БЗДХ-ыг бууруулахад чиглэсэн ажлууд

Нөлөөлийн уулзалт сургалтын чиглэлээр:

1.      Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 102 ажилтан, албан хаагчдад БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн уулзалт, сургалтыг  зохион байгуулж, цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцсон.

2.      БЗДХ–ын эрсдэлт бүлгийн хүн амтай хамтран ажилладаг ТББ-ууд болон биеэ үнэлэгч нартай ажилладаг байгууллагуудын техникийн ажлын хэсгийн уулзалтыг 4 удаа зохион байгуулж, 2014 онд хийсэн ажлын тайлан, дүүргүүдийн Сэтгэл амар төвүүдийн эхний 11 сарын хугацаанд  хийсэн ажлын тайлан, тоон мэдээг авч нэгтгэн тайлагнаж цаашид хийх ажлын чиглэл өгсөн.

3.      Мари Стопс ОУБ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Зочид Буудлуудын холбоотой хамтран зочид буудлыг стандартад бэлгэвчийг оруулахаар 3 удаа уулзалт зохион байгуулж зөвшилцөлд хүрсэн.

4.      “ХДХВ/ДОХ, тэмбүү өвчний  халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх нь” сэдэвт  нөлөөллийн уулзалтыг ЭМСЯ, ХӨСҮТ-ийн БЗДХ-ын ТСА-тай хамтарч зохион байгуулсан бөгөөд үүнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар оролцсон.

 

БЗДХ-ын тархалтыг бууруулах, ХДХВ/ДОХ, тэмбүүгийн  тархалтыг хязгаарлах чиглэлээр:

1.  ХӨСҮТ-тэй хамтарч дүүргүүдийн БЗДХ-ын кабинетуудад дэмжлэгт хяналт хийж “БЗДХ-ын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдвээр ЭМТ-ийн удирдлагуудтай уулзалт, сургалтыг 2 удаа зохион байгуулж цаашид анхаарч ажиллах талаар  харилцан санал солилцож, хийх ажлын чиглэлийг өгч, зөвлөмж хүргүүлэн, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэсэн.

2.  БЗДХ-ын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргийн ЭМТ-ийн удирдлага, кабинетийн эмч нар болон тархвар судлаач нарт 2 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулж шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулах, үе шаттайгаар  эм, урвалж бодис, оношлуурыг төсөвт суулгах, мөн хороодын нийгмийн ажилтнуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж хавьтлыг илрүүлж бүрэн эмчилгээнд хамруулах чиглэл өгөн ажиллаж байна.

3.  “Төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг төрөх эмнэлгүүд болон харьяа хувийн хэвшлийн төрөх эмнэлгийн дарга нарт зохион байгуулж, 2014 он, 2015 оны төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээг танилцуулж, БЗДХ-ыг мэдээлэх хуудсын талаар таниулж цаашид давхардуулалгүй мэдээлэл өгч байх чиглэл өгсөн.

 

Эмч эмнэлгийн ажилтанг чадавхижуулах чиглэлээр явуулсан сургалт:

 

1.     “ХДХВ/ДОХ, тэмбүү өвчний  халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх нь” сэдэвт 4 удаагийн сургалтанд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 153 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

2.     “Төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт 2 удаагийн сургалтанд  төрөх, харьяа хувийн хэвшлийн төрөх эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн дарга нарт зохион байгуулж төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийн талаархи мэдээлэл 2014 он, 2015 оны 1-2 дугаар улиралд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээг танилцуулж, БЗДХ-ыг мэдээллэх хуудсуудын талаар мэдээлэл хийж, бүртгэл мэдээлийн тайланг  жилийн эцэст тогтмол гаргаж ирүүлж байх зэрэг чиглэлүүдийг өгсөн.

3.     “Монгол улсад биеэ үнэлэгчид ба ЭБЭ-д зориулсан ХДХВ, бэлгийн болон НҮЭМ-ийн үр дүнтэй хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдэвт, үндэсний чадавхи бэхжүүлэх сургалтанд харьяа ЭМТ-үүдийн сэтгэл төвийн эмч зохицуулагч нар, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ыг ажилтан зохицуулагч  нийт 48 төлөөллийн хамруулсан.

4.     Мари-Стопс  ОУ-ын байгууллагын Данида төслийн санхүүжилтээр “Бэлгийн болон НҮЭМ-ийн цогц тусламж үйлчилгээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж холбогдох мэргэжилтнүүд оролцсон. /Нийт  эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтэн, удирдлагуудад давхардсан тоогоор нийт 1287 хүн хамрагдсан./

 

Хүн амын дунд сургалт, сурталчилгааны чиглэлээр:

1.     “Төрөлхийн тэмбүү гэж юу вэ?”, “Хамтдаа сэргийлье”, “Тэмбүү өвчнөөс сэргийлье”, “ХДХВ-ийн халдвар илрүүлэх СДЗШ-д хамрагдацгаая”, “Бэлгэвч таныг ХДХВ/ДОХ, БЗДХ, хүсээгүй жирэмслэлтээс хамгаална”, “Эрүүл хүүхэд ДОХ-гүй ирээдүй”, “Та ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх гэж байна уу?”, “СДЗШ гэж юу вэ?”, “ХДХВ/ДОХ-ын тухай ташаа ойлголт ба бодит түүх” гэх мэт сэдвүүдээр нийт 124 удаагийн сургалтаар давхардсан тоогоор ард иргэд 52106, ажлын байран дахь сургалтыг 31 удаа зохион байгуулж 7627 хүн, 4 удаагийн АХА тэмцээнд 456 хүн хамрагдаж, нийт БЗДХ-ын чиглэлээр хэвлэл мэдээллийг хэрэгслээр 24 удаа сурталчилгаа хийж, сургалт, сурталчилгааны материал, зурагт хуудас, санамжийг 20594 ширхэгийг тараасан.

2.     Монголын үндэсний радиод бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, Нийслэлийн хэмжээнд ямар бодлого чиглэл барьж ажиллаж байгаа  талаар мэдээлэл өгч  шууд утсаар холбогдон иргэдийн асуултанд хариулт өгсөн.

 

Тандалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр:

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулья” сэдэвт уулзалт, ярилцлагыг хүрээнд “БЗДХ, сүрьеэ өвчний өнөөгийн байдал, өвчлөлийг бууруулах талаар хийж буй ажлууд, урьдчилан сэргийлэлтийг сайжруулах нь” сэдвээр бүх ДЭМТ-ийн тархвар судлаач нарт мэдээлэл өгөхийн зэрэгцээ БЗДХ-ын кабинетын эмч, тархвар судлаач нарт улирал тутам уулзалт ярилцлага зохион байгуулж, тандалтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

1.     “ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг “Эрт илрүүлж, хамтдаа сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан удирдамжийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулсан. 

2.     БЗДХ/ДОХ-ын талаар төрийн болон ОУБ, ТББ–ын хэмжээнд санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, БЗДХ-ын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, 2014 онд хийсэн ХДХВ/БЗДХ-ын тархвар судлалын үнэлгээний тайлан, 2014 онд ДЭМБ-ээс БЗДХ-ын тандалтын тогтолцоонд хийсэн үнэлгээний тайлан, мөн бусад оронд /БНХАУ/ БЗДХ-ыг бууруулсан туршлага зэргийг танилцуулан цаашид БЗДХ-ын талаархи бүртгэл мэдээлэл, тандалт судалгаа, хүний нөөцийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон.

 

"ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөө"-ний хэрэгжилтэнд үнэлгээ хийх болон 2015-2020 хэрэгжүүлэх шинэ  стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна

 

Сүрьеэгийн тархалтыг бууруулахад чиглэсэн ажлууд

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

1.    Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замуудын талаар дүүрэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулсан.

2.   Дүүргүүдийн Засаг дарга нарын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор үр дүнгийн гэрээнд нь сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээний хамралт, эдгэрэлтийн хувь зэрэг үзүүлэлтийг  оруулах саналыг Нийслэлийн Засаг даргад 1/105 албан тоотоор хүргүүлсэн.

3.    Хүн амын дунд сүрьеэгийн тархалт, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах чиглэлээр Дүүргүүдийн удирдлагуудад  нөлөөллийн дүүрэгчилсэн уулзалтыг зохион байгуулсан.

4.    Хүн амын дунд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл олгох, өвчлөлийг  бууруулах чиглэлээр дараах сургалт сурталчилгаа өдөрлөг, лекц  семинар, видео кино, бичлэг, ярилцлага, санамж зөвлөмжийг тараасан. Сүрьеэг бууруулах болон сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй Монгол” уриан дор зохион байгуулсан.ЭМТ, ӨЭМТ-үүд сургалт сурталчилгаа явуулах төлөвлөгөө боловсруулан ажилласан. “Сүрьеэ өвчин ба хөдөлмөрийн чадвар алдалт”, “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал тулгарч буй асуудал“, “Сүрьеэ өвчнөөс өөрийгөө хамгаалцгаая” “Сүрьеэ өвчний тухай ойлголт, оношлогоо, урьдчилан сэргийлэлт”, “Сүрьеэгүй Монгол”, “Бид нэг агаартай сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно”, “Хэрвээ та сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа бол эмээ бүү таслаарай”, “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 3 сарын 24”, “Хүүхдүүдээ дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай”, ”Ханиаж найтаахдаа ам хамраа халхалснаар ханиад томуу бусдад халдварлахаас сэргийлье”   сэдэвт  121 удаагийн сургалтанд, 357эмч, эмнэлгийн ажилтан, 7526 иргэд оролцсон. 

5.    Дүүргийн ЭМТ-үүд кабинетийн хүлээлгийн өрөөнд буферээр AUDIO хичээл ашиглан хүн амд чиглэсэн сурталчилгааг тогтмол хийж байгаа ба эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдэд сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг сайжруулах зорилгоор сургалт тогтмол зохион байгуулж байна.Мөн сүрьеэ өвчнөөр эмчлүүлж байгаа хүмүүс болон ар гэрийнхэнд нь “Сүрьеэ өвчний эмчилгээ”, “Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний” талаар зөвлөгөө өгч хэлэлцүүлэг явуулсан. Өдөрлөг 15 удаа, АХА тэмцээн 4 удаа, ханын самбар 5, сургалт суртчилгааны материал 14509 ширхгийг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр 21 удаа тус тус сургалт сурталчилгаа явуулсан.

 

Эмнэлгийн тусламжийн чиглэлээр

1.    Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахад эмнэлэг, сувилал бий болгох талаар дэмжлэг үзүүлэх, салбарын бодлогод тусгах саналыг  ЭМСЯ-нд албан тоотыг хүргүүлсэн.

2.    Сүрьеэ өвчний эрт илрүүлэг, хяналтыг чанаржуулах зорилгоор  нийслэлийн төсвийн хөрөнгөөр НЭМГ-ын даргын А/69 албан тоотоор БЗД, СХД-ийн эрүүл мэндийн төвүүдэд рентген аппарат, ELIZA уншигч, угаагч аппарат БГД, СХД-ийн ЭМТ-үүдэд хуваарилсан.

3.    Дүүргүүдийн Засаг дарга, шийдвэр гаргагч нарын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ДОТС-ний хөтөлбөрийг бэхжүүлж халдвар хяналтын тогтолцоог сайжруулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэх Мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд зохион байгуулагдсан үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдсан. Энэ зөвлөгөөнд Дүүргүүдийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга нар болон сурьэгийн забинетын эмч нарыг хамруулсан. Уг зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг ЭМТ-үүдэд НЭМГ-ын даргын 1/118 тоот, дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргын 02-04/8582  тоотоор хүргүүлсэн.

4.    Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЭМТ-үүдэд НЭМГ-ын даргын 2/1175 тоот албан бичгээр Эрүүл мэндийн төвүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч хуульд хамрагдаж буй иргэдийн нэрсийг тодруулж, тэдгээр иргэдэд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийж, оношлогдсон тохиолдол бүрийг эмчилгээнд бүрэн хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, хяналтанд хяналт тавьж ажиллах мэдэгдэл хүргүүлсэн.

5.    “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх ажилд тархвар судлаач эмч нарын оролцоо” сэдэвт сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Нийт 24 эмч мэргэжилтэн хамрагдсан.

6.    Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүдийн 72 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 160 өрхийн эмч нарт “Сүрьеэгийн эрт оношлогоо эмчилгээний талаар  мэдлэг олгох” сургалтыг МӨАУМХ-той хамтран зохион байгуулсан.

7.    Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Сүрьеэтэй өвчтөний хавьтал судлал, ОЭТС-тэй өвчтөнүүдийн эмчилгээний асуудал”  сэдвээр 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж нийт 106 эмч нар оролцсон.

8.    Сүрьеэгийн өвчлөлийн шуурхай мэдээг сар бүрийн 05-ны дотор авч ХӨСҮТ-ийн СТСА-д хүргүүлэн ажиллаж байна.

9.    “ДОТС-ний хөтөлбөрийг бэхжүүлж халдвар хяналтын тогтолцоог сайжруулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэх мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд зохион багуулагдсан үндэсний зөвлөгөөнд харьяа эрүүл мэндийн байгууллагын сүрьеэгийн асуудал хариуцсан эмч нарыг хамруулж, гарсан зөвлөмжийг ЭМТ-үүдэд НЭМГ-ын даргын 1/118 тоот, дүүргүүдийн засаг даргын тамгын газарт Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргын 02-04/8582 тоот албан бичгээр  тус тус хүргүүлсэн.

10.  Нийслэлийн сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудын уулзалтыг 2015 оноос улирал бүр зохион байгуулж эхэлсэн ба 1, 2, 3-р улирлын уулзалтанд “ШХБХЭ/ДОТС-ын эмчилгээг нэгжүүдэд хүртээмжтэй хүргэх ажлыг эчимжүүлэх нь”, “Сүрьеэтэй өвчтөний хавьтал судлал, ОЭТС-тэй өвчтөнүүдийн эмчилгээний асуудал” сэдвээр хэлэлцэх зөвлөгөөнийг сүрьеэгийн ТСА-тай хамтарч зохион байгуулж улирал тутам  хийсэн ажлуудыг танилцуулж, цаашид хийх асуудлаа хэлэлцдэг. Нийт давхардсан тоогоор 164 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

11.    “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөө"-ний хэрэгжилтэнд үнэлгээ хийх болон 2015-2020 хэрэгжүүлэх шинэ  стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.

 

 

 

 

100%

22

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг зохион байгуулах

Улс, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн  тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хамтарсан дэмжлэгт хяналтыг 14 удаа хийсэн байна. Тухайлбал,

 

1.     “ХХЭМБ–ын орны тоонд хяналт, зохицуулалт хийх” тухай НЭМГ –ын даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын  16-наас 30 -ны өдрүүдэд нийт 12 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийлээ.

2.     “Нярайн халдварын сэжигтэй тохиолдлыг шалгах удирдамж”-ийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  Налайх дүүргийн ЭМТ-д гарсан нярайн халдварын сэжигтэй тохиолдын шалтгааныг тогтоох, тандалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон.

3.     “Энэрэл” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах удирдамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж аюулгүй болон халдварын сэргийлэлт, хяналтын байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

4.     НЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Улаанбурхан өвчний тандалт, сэргийлэлт, тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт хяналтын талаар  дэмжлэгт хяналтыг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн ЭМТөв, Нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн 14-н ӨЭМТ-үүдийг хамруулахын зэрэгцээ дэмжлэгт хяналтын дүн, зөвлөмжийг НЭМГ-ын даргын 1/590 дугаар албан бичгээр харьяа байгууллагуудад  хүргүүллээ.

5.     НЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд  Мэс заслын гэрээтэй ажилладаг “Ачтан”, “Мишээл бурам”, “Номун” хувийн хэвшлийн эмнэлгүүдэд   дэмжлэгт хяналт, үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авсан.

6.     Улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын үеэр дүүргүүдийн  дархлаажуулалтын байнгын, явуулын, түр цэгүүдэд  2015 оны 05 дугаар сарын 15-наас 24-ний өдрүүдэд дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг зохион байгуулж,  илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, зөвлөмж зөвлөгөө өгсөн.

7.     Хувийн хэвшлийн ЭМБ –ын ажлын байранд дүгнэлт гаргах удирдамжийн хүрээнд 120 гаруй байгууллагын ажлын байрны эрүүл ахуй, халдвар хамгаалалын  байдалд дүн шинжилгээ хийж,  дүгнэлтийг гаргасан.

8.     Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал  хариуцсан орлогч даргын баталсан  удирдамжийн дагуу Нийслэлийн  ногоон бүсийн “Нарс”, “Од”, “Мөрөөдөл”,  “Цагаан нуга”, “Цоглог”, “Чухаг” зэрэг 16 хүүхдийн  зуслангуудын Эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд 2015 оны 06  дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд хяналт, үнэлгээ хийж, холбогдох байгууллагууд болон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан.

9.     НЭМГ-ын даргын 2015 оны А/85 дугаар тушаалын хүрээнд БЗД, ЧД-ийн ЭМТөвүүд, Гачуурт ТЭМТөв, ӨЭМТөв, сургууль зэрэг 30 гаруй байгууллагуудад дэмжлэгт хяналт хийв.

10.   НЭМГ-ын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар шүдний өвчний оношлогоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт-шалгалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 92  байгууллагыг хамруулав.

 

 

100%

23

ӨЭМТ-ийн дархлаажуулалтын хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааг бэхжүүлэх,  дархлаажуулалтын тандалтыг сайжруулах

Дүүргүүдийн дархлаажуулалт хариуцсан эмч, тархвар судлагч нарт 3 удаа уулзалт, сургалт зохион байгуулсан. ӨЭМТ-ийн 600 гаруй эмч нарт “Дархлаажуулалтын төлөвлөлт хийх аргачлал”, “Улаанбурхан өвчний сэргийлэлт тандалт, хяналт” сэдвээр 2 удаа сургалт явуулсан. Дархлаажуулалт бүхий халдварт өвчинтөй тэмцэх сэргийлэх ажлын хүрээнд 5 сарын дархлаажуулалтын 10 хоногийг “Хүүхэд бүрийг улаанбурханы дархлаажуулалтанд бүрэн хамруулья” уриан дор зохион байгуулсан. Улаанбурхан өвний эсрэг вакциныг нэмэлтээр  дархлаажуулах үйл ажиллагаа байнгын 478, түр 350, явуулын 131 цэгүүдээр хийж, ЭМСЯ-ны тушаалын хамрагдвал зохих 174705 хүүхдээс 156322 хүүхэд хамрагдаж 89,5%, Дүүргүүдийн гаргасан хамрагдвал зохих 163673 тоогоор  95,5% хамралттай байна. Үүнээс Улаанбурхан өвчнөөр өвдсөн 1233 хүүхэд хасахаар ЭМСЯ-ны тушаалын тоонд харьцуулбал 90,1%. Дүүргүүдийн ЭМТ-ийн  тоогоор 96,2%  хамралттай. Витамин А 100 ЕД 16417, А 200ЕД 124452  буюу нийт 140869 хүүхдэд уулгасан. НЭМГ-ын даргын “Улаанбурханы сэжигтэй тохиолдолтой тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/23 дугаар тушаал, “Халууралт, тууралттай хам шинж (улаанбурхан, улаанууд)-ийн тандалтыг эрс идэвхжүүлж, оношилгоо, эмчилгээг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ажлын хэсэг гаргаж явцын дэмжлэгт хяналтыг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн ЭМТөв, Нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн 14-н ӨЭМТ-үүд, мөн байнгын  80, явуулын 52,  түр  122 цэгүүдийг хамруулсан. Мөн “Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үер алслагдсан дархлаажуулалтын түр цэгүүдээр дэмжлэгт хяналт хийсэн. Нийт гепатитын өвчлөл 425 тохиолдол буюу 3,29 промиль, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29 тохиолдол буюу 0,55 промилиор буурсан. А гепатитын өвчлөл 5 тохиолдол буюу 0,04 промиль, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 88 тохиолдол буюу 0,7 промилиор буурсан. В гепатитын өвчлөл 214 тохиолдол буюу 1,66 промиль, Гахайн хавдар 127 тохиолдол буюу 0,98 промиль, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 58 тохиолдол буюу 0,5 промилиор буурсан. Улаанбурханы өвчлөл 19042 тохиолдол буюу 147,53 промиль тус тус байна.Нийслэлийн хэмжээнд 11 сарын байдлаар А гепатитын эсрэг товлолын вакцины 1-р тунд хамрагдвал зохих 29658 хүүхдээс, хамрагдсан 28727 хүүхэд,  хамралт 98,1 % байна.  2-р тунд хамрагдвал зохих 28681 хүүхдээс, хамрагдсан 27688  хүүхэд,  хамралт 97,6 % байна. 2015 оны 11 сарын байдлаар 1,2,3-р амаржих газарт болон дүүргийн ЭМТ-дээр В вируст гепатитын товлол болон нөхөн дархлаажуулалтанд 26549  хүүхэд хамрагдахаас 26052 хүүхэд хамрагдаж 98,1 хувийн хамралттай байна. 2015 онд харьяа байгууллагуудын 1051 эрүүл мэндийн ажилтанг В вирүст гепатитын эсрэг дархлаажуулалтын анхан ба давтан тунд хамруулсан бөгөөд 2016  онд 1711 тун вакцины захиалгыг ХӨСҮТ-д хүргүүлсэн.Тархвар судлалын заалтаар 11 сарын байдлаар галзуугийн эсрэг дархлаажуулалтанд 3508 хүн, тарваган тахлын вакцинд 1236 хүн хамрагдсанаас эрүүл мэндийн ажилтан-435, малчид-12, мэргэжлийн хяналт ба хууль сахиулах байгууллагын ажилчид-592, бусад-197 хүн тус тус дархлаажуулагдсан.Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 900 гаруй эмнэлгийн ажилчдыг, улирлын томуугийн дархлаажуулалтанд эрсдэлт бүлгийн 17400 гаруй хүн, менингитын голомтонд 60, балнадын вакцинд 200, хачигт энцефалитын эсрэг вакцинаар 17 хүн тус тус дархлаажуулагдсан. 3364 оюутанд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 225 сэжигтэй тохиолдол илрүүлж, 6306 гаруй оюутан, ЕБС-ийн 112 хүүхдийг улаанбурханы вакцинаар дархлаажуулж, 851 хүнд витамин А уулгасан. ӨЭМТ-үүдэд 66 дархлаажуулалтын нэгж, ДЭМТ-ийн 8, салбар амбулаторын- 8, амаржих газрын -5, нийт 87 дархлаажуулалтын цэг байна. Урт болон богино хугацааны сургалтаар бэлтгэгдсэн 127 вакцинатор, үүнээс  ӨЭМТ дээр 86 вакцинатор бэлтгэгдсэн. Хүн амд дархлаажуулалтын үйл ажиллагааг ойртуулах зорилгоор 2015 онд дархлаажуулалтын 19 цэгийг  ДЭМБ, НҮБ-ын ХС, ДЗОУБ, ХӨСҮТ-ийн санхүүжилтээр шинээр байгуулсан. Тухайлбал: БГД-5, Налайх дүүрэг-2, СХД-2, ХУД-7,ЧД-2, СБД-1 тус тус байна.2016 онд шинээр  16 дархлаажуулалтын нэгж  нээх зорилго тавьж байна. 2015 онд  11 сувилагчийг вакцинаторын сургалтанд сургаж байгаа ба 2016 онд 45 вакцинатор бэлдэх шаардлагатай байна.

 

 

 

 

100%

24

Оюутан залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх хүрээнд ASSIST-ыг их дээд сургууль, коллежийн түвшинд хэрэгжүүлэх

Глобаль сангийн хэрэгжүүлж буй “Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” хөтөлбөрийн хүрээнд “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-аас зохион явуулсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч болон олон нийттэй ажилладаг ажилчдын чадавхийг сайжруулах” сургалт, “Эрсдэл өндөртэй бүлгийн олон нийттэй ажилладаг ТББ-уудын ажилтнуудын чадавхийг сайжруулах” сургалтууд хийгдэж нийтдээ 1250 хүн хамрагдсан. “Мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй холбоотой хийгдсэн судалгааны дүн”, “Мансууруулах сэтгэц идэвхит бодисын шалтгаант донтох эмгэгүүд”, “Мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээг эрт илрүүлэх нь ASSIST асуулгыг хэрэглэх нь” өнөөгийн нөхцөл байдал” сэдвүүдээр Өрхийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн ажилтанууд, Хорооны нийгмийн ажилтануудад нийт 158 сургагч багш нарт хичээл заасан. Тус сургагч багшийн сургалтаар бэлдсэн багш нар харъяа дүүргийнхээ нутаг дэвсгэр дээр буй их дээд сургууль коллежийн Оюутны холбоотой хамтран ASSIST сургалтыг зохион байгуулах, асуумж судалгаа авахаар бэлтгэгдсэн ба 2015-2016 оны хичээлийн жилд багтаан авахаар төлөвлөж байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ASSIST асуумжаар 17237 архи, тамхи, мансуурлын хэрэглээтэй илэрсэн хүнээс архины хэрэглээтэй 5089 хүнээс бага эрсдэлтэй илэрсэн 1525 хэрэглэгч, тамхины 4604 хэрэглэгч, 31 мансуурлын бага хэрэглээтэй хэрэглэгчдэд зөвлөгөө өгсөн, архины дунд эрсдэлтэй 1106, тамхины 3083, мансуурлын 16 хэрэглэгчдэд дараагийн шатны тусламж эмчилгээнд илгээж, архины өндөр эрсдэлтэй 479, тамхины 1314, мансуурлын 6 хэрэглэгчдийг эмчилгээ, хяналтанд хамруулсан.

 

70%

25

 

 

“Тамхины утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

“Тамхины утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нийслэлийн нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр батлуулан холбогдох 22 байгууллагадалбан тоотоор хүргүүлэн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Төлөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд:

Тамхины хор хөнөөл, дам тахидалтын талаар  мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн 431 удаагийн сургалтаар 28250 хүнийг хамруулсан.

Тамхины хяналтын тухай хууль, тамхины хор хөнөөл, дам тамхидалтын хор уршгийн талаар 41 төрлийн давхардсан тоогоор 39000 сурталчилгааны материалыг тараасан буюу өмнөх оны үзүүлэлтээс буурсан нь 2015 онд Эрүүл мэндийн дэмжих сангаас санхүүжилт хийгдээгүйтэй холбоотой. /2014 онд  110 төрлийн 60000-аад материал тараасан байна/

Нийт 22 удаагийн өдөрлөг зохион байгуулж, 8340 хүн хамруулсан ба цахимаар 23623 гаруй хүнд мэдээлэл хүргэж, МҮОНРТҮ, Оллоо ТҮ, Эх-Орон ТҮ, ТҮ-5, Eagle ТҮ, LikeТҮ,ТҮ-9, Star ТҮ, ТҮ-10, Буян-Налайх, Өрхийн эрүүл мэндийн төвийн лавлагааны телевиз, FM 104.7, 104.0 үндэсний радио болон сонин хэвлэлээр Тамхины хяналтын тухай хуулийн сурталчилсан.

Тамхины хяналтын тухай хууль болон архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг эрт илрүүлэх, эмчлэх ASSIST хөтөлбөрийн талаар 20 минутын нэвтрүүлэг хийлгэн UBS TV-ээр сурталчилсан.

Дэлхийн тамхигүй өдрийг тэмдэглэх хүрээнд НЭМГ-ын харьяа байгууллагуудад энэхүү өдрийг тэмдэглэх нэгдсэн удирдамж гарган хэрэгжүүлсэн. Үүнд ДЭМТ, ӨЭМТ-үүд ДЗДТГ хамтран залуучуудад чиглэсэн өдөрлөг, сургалт, тэмцээн зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ аж ахуйн нэгж, байгууллагуудад тамхигүй орчин бүрдүүлэх ач холбогдлыг таниулах, байгууллагын дотоод журманд тамхины хяналтын тухай хуулийн заалтыг тусгуулах ухуулга нөлөөлийн ажлыг хийсэн.

Хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо  958 болж өмнөх оноос 500-гаар нэмэгдсэн байна. 

Дүүрэг, хороодын Засаг дарга нарын ажлын үр дүнгийн гэрээнд тусгагдаад хэрэгжиж байгаа Эрүүл аюулгүй байдлын индекст “100% Тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн тоо” үзүүлэлтийн хүрээндАж ахуй нэгж, байгууллагууд орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил зэрэг тамхи татахыг хуулиар хориглосон газруудад 3238 ширхэг анхааруулах тэмдэг, санамж, зурагт хуудсыг байрлуулсан. Тамхины хэрэглээг эрт илрүүлэх, тамхинаас гаргах зөвлөгөө өгөх арга зүй” сургалтанд сэтгэц-донтолтын багийн наркологийн эмч болон нийгмийн ажилтнуудыг сургалтанд хамруулж, нийт 16 сургагч багш бэлтгэсэн.

ЭМАШБ-ын түвшинд “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш” бэлтгэх сургалтын болон иргэдэд зориулсан аудио видео хичээлийг /ДЭМБ-ын санхүүжилтаар/ боловсруулж гаргасан. Одоо интернетэд байрлуулах, анхан шатны байгууллагын эмч нарт сургалтыг зохион байгуулахад бэлэн болоод байна. Тамхинаас гаргах зөвлөгөөг утсаар өгөх” тусламж үйлчилгээний загвар кабинетыг Сонгино хайрхан дүүрэгт байгуулан, 2015.08.01-нээс эхлүүлж 98254999 дугаараар иргэдээс хүлээн авч 218 хүнд үйлчилгээ үзүүлсэн.

ASSIST хөтөлбөрийн хүрээнд 16040 хүнийг эрт илрүүлэгт хамруулж 6723 хүнд хорт зуршлын хэрэглээг илрүүлж тамхинаас гарах зөвлөгөөг өгсөний үр дүнд 836 хүн тамхинаас гарсан байна.

90%

26

Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бий болгох зорилгоор харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах

НЗД-ын 2015.04.16-ны “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЭМСЯ-ны болон бусад яамны харьяа төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд, Нийслэлийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, нийслэлийн тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдээс тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулах болон шилдэг эмнэлгтийн мэргэжилтнүүдийг шалгаруулах болзолт уралдааныг зарласан. Тус үйл ажиллагааны хүрээнд тэргүүний тохижилт үйлчилгээтэй 6 төрийн өмчит байгууллага, 10 ӨЭМТ, 184 эмнэлгийн мэргэжилтнүүдийг шалгаруулсан бөгөөд шалгарсан байгууллагууд нь 2015 онд гадна болон доторх тохижилтондоонийт 29,666,775,310 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр болон төрийн болон төрийн бус байгууллагуудын санхүүжилт, хандив тусламжаар хийсэн байна.  НЗД-ын А/932 дугаар захирамжаар эдгээр шалгарсан байгууллагууд болон шилдэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг 625,320,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан.

100%

27

Эмнэлгүүдийн засаглалыг сайжруулах, эмнэлзүйн болон корпорацийн засаглалыг төлөвшүүлэх, бие даасан  байдлыг хангах, улмаар хувьчлах боломжийг эрэлхийлэх замаар эмнэлгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, төсөл боловсруулах

Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг оновчтой хуваарилах, засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх үүднээс Нийслэлийн ЭЗХГ болон Нийслэлийн хөгжлийн корпорацийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдлын цогц үнэлгээнд суурилан нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний корпорац байгуулах төслийг боловсруулан холбогдох түвшинд зохих байгууллагуудаар хэлэлцүүлэн санал авахад бэлэн болголоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр эмнэл зүйн засаглал буюу эмнэлгүүд зөвхөн өөрсдийн эмчлэн сэргийлэх гол үйл ажиллагаандаа анхаарсан бүтэц нэгжийг бий болгох замаар эмнэл зүйн үйлчилгээг стандарт удирдамжийн хүрээнд чанартай хүргэх нөхцөлийг бий болгох, нөгөө талаас корпорацийн засаглал буюу уг эмнэлгийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлт, санхүүжилт, худалдан авалт болон дэд бүтэцтэй холбоотой шийдвэр гаргалтыг нэгтгэн оновчтой болгох засаглалын хэлбэрийг төлөвшүүлэх юм.

Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан тохиолдолд зохих өөрчлөлтүүдийг тусган хэрэгжүүлэх боломжтой.

90%

28

Шинэчилсэн ХӨЦМ-ийн сургагч багш нарыг бэлтгэн тасралтгүй сургалт, тандалт явуулах

Монгол Улсын Их Хурлын 2008 оны Монгол Улсын Мянганы хөгжлийн  зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого батлах тухай 12 дугаар тогтоол, Хүүхдийн өвчний цогц  менежмент хөтөлбөрийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх хүүхдийн тусламж  үйлчилгээний чанарыг сайжруулах  зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2014 онд Хүүхдийн өвчний цогц менежментийн хөтөлбөрийг  шинэчилэн боловсруулсны дагуу шинэчилсэн ХӨЦМ-н сурагч багшийн сургалтыг ЭМСЯ, ЭХЭМҮТөвтэй хамтран зохион байгуулан 12 эмчийг хамруулан сурагч багш  болгосон. ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Шинэчилсэн ХӨЦМ-н  сургалтанд 9 дүүргийн бүх ӨЭМТ-н эмч нарыг хамруулан сургалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар СБ, СХ, ЧД, БЗ, БГ, ХУ дүүргүүдийн өрхийн эмч нар хамрагдсан хамрагдлын хувь 86 %-тай байна.  Нийслэлийн хүүхэд өрхийн эмч нарын 91 хувь нь ХӨЦМ-д хамрагдсан нь УБ хотод ХӨЦМ хэрэгжих бүрэн боломжтойг харуулж байна. ХӨЦМ-н хэрэгжилтийн явцын дотоодын тандалтыг дүүрэг болгон явуулж тандалт бүрийн дараа, ӨЭМТ-дэд мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган  ажиллаж  байна.цаашид ХӨЦМ-н тандалтыг  НҮБ-н хүүхдийн сан, ДЗОУБ-тай хамтран ажиллахаар боллоо.

НҮБ-н хүүхдийн сан, Олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ-н сургалтыг СБ, ХУ, БЗ, СХ дүүрэгт зохион байгуулан уг сургалтанд суугаагүй 60 гаруй эмчийг хамруулсан. Олон нийтэд түшгэлсэн ХӨЦМ-н сургалтанд хамрагдсан хамрагдлын  хувь 62 байгаа нь ноднингын мөн үеэс 0,2 хувиар нэмэгдсэн байна. НҮБ-н хүүхдийн сантай хамтран  нийслэлд ХӨЦМ болон НБНХХ-н байдалд зөвлөгөө өгөх зөвлөгчийг бэлтгэх 60 сурагч багш бэлтгэн  хяналтанд хийж мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгөх  60 тандагч бэлтгэж Нялхас, бага насны хүүхдийн эндэгдэл өндөртэй Баянзүрх, Налайх, Сүхбаатар,  Чингэлтэй  дүүргийн хүүхэд, өрхийн эмч нарт НҮБ-н хүүхдийн сан, ДЗОУБ-тай хамтран ”Бага насны хүүхдийн хоол тэжээлийн зөвлөгчийг  бэлтгэх“ сургалтыг 10 удаа   явуулж  нийт 200 зөвлөгчийг бэлтгэсэн. БЗД-н 28 өрхийн эрүүл мэндийн төвд ”Бага насны хүүхдийн хоол тэжээлийн”-н байдалд  тандалт явуулан тандалтын тайлангын хурлаа НҮБ-н хүүхдийн сан, БЗДТГазар, ЭХЭМҮТ, БЗЭМТ-үүдтэй хамтран хийлээ. Тандалтын  явцад   гарсан алдаа дээр нь  дүгнэлт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Цаашид Сүхбаатар Чингэлтэй, Налайх  дүүргүүдэд тандалт хийх бэлтгэл ажил хийгдэж байна.

Бага насны хүүхдийн өсөлт хэмжилтийн чанар, өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдэд зөвлөгөө өгөх дүгнэлт гаргах, хяналт, эмчилгээг сайжруулах зорилгоор 8 дүүрэгийн 160 эмч, дунд мэргэжилтэнг хамруулан Баянзүрх дүүргийн  0-5 хүртлэх насны хүүхдийн өсөлтийн хэмжилтийг хийж эхлүүлээд байна. Өсөлтийн  хэмжилтээр илэрсэн  хүнд тураалтай хүүхдийг эмчилгээний   удирдамжийн дагуу стандартын хоолоор ханган эмчлэх менежментийн сургалтанд нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 9 эмч хамруулсан.

Нийслэлийн хэмжээнд ЭХЭМэндийн дэвтэр ашиглалт-95.2%, ЭХЭМД-н хангалт 96,6% байгаа нь 2014 оныхоос 0,6% хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн ажилтан, эхчүүдийн дэвтэр хөтлөлтийн чанар сайжирсан.

 

 

 

 

 

 

 

 

 

100%

29

Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цахим хэлбэрээр 3 дахь шатны нарийн мэргэжлийн эмчийн  зөвлөгөө авах бэлтгэл ажил хангуулах, Хан-уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үйл ажиллагааг эхлүүлэх

Хан-Уул,  Баянзүрх  дүүргийн  нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг    ЭХЭМҮТ-н хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай цахимаар холбон хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнийг  цаг алдахгүй  авах бүрэн боломжтойгоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Уг ажиллагаанд НҮБ-н хүүхдийн сан  1.200.000 төгрөгний  тоног төхөөрөмжөөр ханган,  ХУДНЭ, БЗНЭ өөрийн  30 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг  нэмэлтээр хийсэн. Нийслэлийн  дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудын 50% нь ЭХЭМҮТ-тэй цахимаар холбогдоод байна.  Цаашид бусад дүүргүүдийн  хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудад уг ажлыг эхлүүлэх зорилготой  байна

 

 

 

 

100%

30

Баянгол  хүүхдийн тасгийн орны тоог нэмэгдүүлэн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах

Хүүхдийн орны тоог нэмэгдүүлэн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор НЭМГ-ын даргын  2015 оны А/06 дугаар тушаал гарч БГД-ийн хүүхдийн орыг 100-гаар нэмэгдүүлэн дүүргийнхээ  0-18 насны бүх хүүхдийн хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулан ажиллаж байна. Цаашид  эрүүл мэндийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангаад байна. БГД-н хүүхдийн тасаг өөрийн дүүргийн бүх хүүхдүүдэд хэвтүүлэн эмчлэх  тусламж үзүүлсэнээр СХДНЭ-н хүүхдийн тасгийн ачаалал 45 %-иар буурсан  байна.

 

 

100%

31

Харьяа байгууллагуудын жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн зарцуулалт, хэрэглээний байдалд хяналт шинжилгээ хийх

2015 оны 3-р сард НҮБ-ын Хүн амын сантай хамтран нийслэлийн Налайх, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдээр жирэмсний хяналтын удирдамжийн хяналт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслүүдийн хэрэглээ, хэрэгцээ шаардлагын өнөөгийн байдалд хяналт үнэлгээ хийгдлээ. Хяналт үнэлгээний дүн зөвлөмжийг харьяа байгууллагуудад НЭМГ-ын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний 1/620 албан тоотоор хүргүүллээ.

100%

32

Гэмтлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дүүргийн ЭМТ-ийн гэмтлийн кабинетын үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг авна.

Нийслэлийн хүн амд гэмтлийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Ачтан” эмнэлэгтэй гэрээ байгуулан туршилтын журмаар гэмтлийн тусламж үзүүлж эхлээд байна. Дүүргийн  ЭМТөвүүдийн гэмтлийн кабинетуудын хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа авч, эмч мэргэжилтнүүдийг сургах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах саналыг удирдлагуудад танилцуулан зохих арга хэмжээ авч ажилласан.

Хүний нөөцийг нэмэгдүүлэн иргэдэд үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эмч, сувилагч нарын орон тоог шинээр нэмэгдүүлснээр нэг эмчид ногдох ажлын ачаалал буурах,  гэмтлийн тусламж үйлчилгээг хүлээгдэлгүйгээр шууд авах боломжтой болсон. Мөн гэмтлийн эмч,  сувилагчийг  нарыг мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 4 эмч, 2 сувилагчийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор  Улсын төсвөөс 840 сая, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 200 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсний дүнд  БЗЭМТ, СХЭМТ, БГЭМТ-үүдэд эхо аппарат рентген аппарат, гэмтлийн төрөл бүрийн багажийн ком зэрэг багаж, тоног төхөөрөмжөөр хангасны  дүнд нь осол гэмтлийн үеийн яаралтай хийгдэх оношилгооны чанар, хүртээмж сайжирч хүлээгдэлгүй үйлчлэх нөхцөл бүрдсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар СБЭМТ-ийн  мэс заслын кабинетад нийлүүлэгдсэн электрокоагуляцийн аппаратын тусламжтайгаар шархны болон хамарын цус алдалтыг тогтоох эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагууд гэмтлийн кабинетийн тусламж үйлчилгээнд зориулалтын рулонтай гипс хэрэглэдэг болсоноор тусламж үйлчилгээний чанар сайжирсан.

Мэс заслын болон гэмтлийн багаж хэрэгслийг   1 хүнд зориулан багцаар зориулалтын вакум уутанд савлан  бэлтгэж,ариутгах болсноор халдвар хамгаалалын дэглэм сайжирсан. Эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдээгүй байна.

 

100%

33

Амаржих газрууд, ДЭМТ, ӨЭМТ-үүдийн дунд H-info-3 програмд суурилсан эх нярайн мэдээлэл солилцох цахим  системийг  хэрэгжүүлэн  үйл ажиллагааг тогтмолжуулах

Амаржих газрууд, ДЭМТ, ӨЭМТ-үүдийн дунд H-info-3 программд суурилсан эх нярайн мэдээлэл солилцох цахим  системийг ажиллуулж байна. Программын хэрэгжилттэй холбоотой гарч байгаа зарим бэрхшээлүүдийн талаар хэрэгжүүлэгч байгууллага эмч нарын саналыг авч засаж   сайжруулан  ажилласны үр дүнд одоо  эх нярай хүлээлцэх  байдал дээр ямар нэгэн асуудал бэрхшээлгүй ажиллаж байна.

100%

34

Эх  барих  эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн  ур чадварыг дээшлүүлэх  тасралтгүй сургалтыг зохион байгуулах

Мари-Стопс ОУ-ын байгууллагын Данида төслийн санхүүжилтээр АШУҮИС, Мари–Стопс ОУ-ын байгууллагатай хамтран “Бэлгийн болон НҮЭМ-ийн цогц  тусламж үйлчилгээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 9 дүүрэг, амаржих газруудаас тус бүр 1 төлөөлөл оролцон сургагч багшаар бэлтгэгдлээ. Тус сургалтанд НЭМГ-аас “Нийслэлийн НҮЭМ -эх барихын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эхийн эндэгдлийн тохиолдлын судалгаа” сэдэвт илтгэл тавьж оролцсон. Мөн АШУҮИС-ийн эх барихын тэнхимтэй хамтран “Перинаталь илрүүлэг оношилгоо” сэдэвт сургалтыг дүүргийн ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн 78 эмчийг хамруулан зохион байгууллаа. “Жирэмснээ идэвхтэй хяная” ЧЭМТ-ӨЭМТ-үүдийн дунд зохион байгуулагдсан 3 сарын аяны тайлан өдөрлөгийг зохион байгуулж,  ӨЭМТ-жирэмсний хяналтын эмч нартай  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.Баянзүрх, Сонгиохайрхан дүүрэгт “Тэмбүүгийн 1 цэгийн үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж тус сургалтанд  эх барих эмэгтэйчүүдийн болон өрхийн 90 гаруй эмч мэрэгжилтнүүдийг  хамрууллаа. ЭМШУИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн  тэнхимтэй  хамтран  мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд тасралтггүй хамруулж байна. Нийслэлийн “ӨРГӨӨ” амаржих газар Франц улсын эрүүл мэндийн байгууллагын  хамтын ажиллагааны  10 жилийн ойн  хүрээнд  “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт Олон улсын  эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан ба тус хуралд  Дүүргийн эрүүл мэндийн төв,  амаржих газрын  эмч нарыг өргөнөөр хамруулав.Эхийн эндэгдлийн 8 тохиолдлыг НЭМГ-ын дэргэдэх эхийн эндэгдлийг магадлан тогтоох комиссын 3 удаагийн хурлаар хэлэлцэн холбогдох материалыг ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны албанд хүргүүлэн хурлаас  гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн ажилласан. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, амьгүй төрөлт, гэрийн төрөлтийг бууруулах талаар бүр Дүүргийн засаг дарга, Дүүргийн ЭМТ-ийн дарга нарт Нийслэлийн Засаг даргын орлогч, НЭМГ-ын даргын албан даалгавар, тоотыг илгээж, хийсэн ажлын тайланг авч, үр дүнг тооцон ажиллаж байна.

ХУД-ийн ЗДТГ болон  ЭМТ-ийн хамтран зохион байгуулсан “Гэрийн болон амьгүй төрөлтийг бууруулах” талаар хийсэн зөвлөлдөх уулзалтанд мэдээлэл бэлтгэн хэлэлцүүлж оролцов. Тус уулзалтанд Дүүргийн ЗДТГ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч, хороодын Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, өрхийн ахлах эмч нарын зэрэг 100 гаруй хүн оролцсон.

2015 оны 11-р сарын 25-ны өдөр Нийслэлийн дүүргийн ЭМТ-үүдийн /Баянзүрх, Багануур, Налайхаас бусад/ эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын албаны дарга, эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч, ӨЭМТ-ийн дарга, Өргөө  амаржих газрын удирдлага, тасаг хэсгийн ахлагч эмч нарыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажлын уялдаа холбоо, жирэмсний хяналтыг сайжруулах, амьгүй төрөлт, гэрийн төрөлтийг бууруулах, өвчтөн шилжүүлэх асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

35

Хүүхдийн болон нярайн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх  болон мэргэжил дээшлүүлэх  давтан сургалтад хамруулах замаар шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх

Төрийн сангийн тэтгэлэгээр 17 хүүхдийн эмч, 25 хүүхдийн сувилагч бэлгэж байна.ОХУ-н Москва, Ленинградид хүүхдийн 18 эмчийг 14 хоног эмнэлзүйн болон сэхээн амьдруулах дадлагажих сургалтанд хамруулсан. Нийт  давхардсан тоогоор 43  сургалтанд  1472 хүүхдийн эмч сувилагч нар хамрагдсан байна. Үүнээс гадаадад-18  бусад нь дотоодод хамрагдсан  байна.хүүхдийн эмч нараас Доктор -1, АУ-ны магистр -2 хамгаалсан байна.

ЭМСЯ-ны 2014 оны “Хяналтын тоо, сургалтын зардал батлах тухай” 189 дүгээр тушаалаар 2014-2015 оны хичээлийн жилд төрийн санхүүжилтээр эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентурын сургалтанд 8, нярайн эмчийн мэргэшүүлэх сургалтанд 3 эмч тус тус хамрагдан суралцаж байна. ”Өргөө” амаржих газарт “Эмгэг нярайн тасаг” байгуулах, Хүүхдийн 100 ортоы эмнэлэг барихтай холбогдуулан хүний нөөцийг бэлтгэх зорилгоор ЭМХТ-тэй хамтран 2015.01 сараас 17 хүүхдийн эмч, 5 нярайн эмч, 2 мэдээгүйжүүлгийн эмчийн сургалцуулж байгаа бол АШУҮИС-тай хамтран 10 хүүхдийн эмч, 4 мэдээгүйжүүлгийн эмчийг, 10 сувилагчийг нярайн чиглэлээр 3 сар/12кр/-ын мэргэжил олгох төрийн сангийн тэтгэлэгт сургалтанд суралцуулж байна.

 

 

 

 

100%

36

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг байгууллага хооронд туршлага судлуулах, сэлгэн ажиллуулах

“Эмнэлгийн мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах журам” болон Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг хангах зорилгоор  Сувилагчдыг байгууллага хооронд туршлага судлуулах, сольж ажиллуулах чиглэлээр жил бүр төлөвлөгөө боловсруулан, Төв эмнэлэг болон нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллаж байна. Үүнд:

 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ амаржих газрын эрчимт эмчилгээний тасагт нийт 30 сувилагч, тусгай мэргэжилтэн 2 удаа ээлжийн сувилагчийг дагалдан ажиллаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүсэн. 

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 12 сувилагч нар Хан-Уул дүүргийн 3-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн сувилахуйн багтай хамтран гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг 23 иргэнд зүрхний цахилгаан бичлэг, боолт, цусны шинжилгээ болон гүйлсэн булчирхайн арчдасны шинжилгээ авсан байна.

Туул ЭМТ-ийн 1 сувилагч ХУЭМТ-ийн дотор, мэдрэлийн тасагт 2 өдөр ээлжийн сувилагчийг дагалдан ажилласан. 

 -Жаргалант ТЭМТ-ийн сувилахуйн нэгжээс Сувилахуйн амьдралт төвтэй хамтран Гачуурт  Гачуурт, Хонхор, Туул ТЭМТ, СХД-ийн 1-4-р хорооны ӨЭМТ,  Ахмад сувилагчдын холбоо УНТЭ, СЭМҮТ, Хэнтийн Биндэр сум дундын эмнэлэг, СХНЭ, Хүүхдийн төв сувилал, Ачтан эмнэлгийн сувилагчдийн төлөөлөл нийт 120 сувилагч тусгай мэргэжилтнүүд сувилагч нарыг хамарсан “Сувилахуйн онолыг хэрэгжүүлэхэд бидний оролцоо” сэдвийн дор зуны сургалт, уулзалтыг зохион байгуулсан байна.

Энэрэл эмнэлгийн сувилахуйн алба, АӨСҮТ-ийн сувилахуйн алба 2015 жилийн турш хамтран ажиллаж, 25 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг дадлагжуулсан байна. Мөн эмнэлгийн лабораторийн эмч, сувилагч нар БЗЭМТ-ийн лабораториос туршлага судалж хамтран ажилласан.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх ЭМТ-ийн 15 сувилагч Интермед эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээ, шинэ техник, технологитой танилцаж, үйл ажиллагаандаа

БЗНЭ-ийн 12 сувилагч Налайхын эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт туршлага судалсан. СХЭМТ-ийн сувилахуйн албаны дарга болон 3 ахлах сувилагч Интермед, Грандмед, СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан. Байгууллагууд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилгоор тасаг, кабинетын сувилагч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа бөгөөд сувилагчдын мэргэжил, ур чадвар, дадал сайжирч, бие биенээ орлон ажиллах боломжтой болсон нь үр дүнгээ өгсөн ажил болж байна. Клиникийн төв эмнэлгүүд, болон нийслэлийн харьяа байгууллагууд хэлэлцүүлэг, туршлага судлах, сургалт, сурталчилгаа, сувилагч солилцоогоор тус тус хамтран ажилласан бөгөөд нийт 219 сувилагч тусгай мэргэжилтнүүд ажилласан байна.  Дотоод хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн сольж ажиллуулснаас гадна ОХУ, Солонгос, Хятад, Сингапур, Франц, Англи, Тайван, Япон, Польш, Шинэ Зеланд, Малайз, Чех улсуудад 5 хоногоос 3 сарын хугацаанд туршлага судлах сургалтанд 51 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн 30 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг сургахаар гэрээ хийсэн байна.

 

 

 

100%

37

“Шинэ сувилагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих

Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх Харьяа байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн тогтвор суурьшлийг сайжруулж, тэдний ажлын ачааллыг бууруулах зорилгоор “Шинэ сувилагч”-ийг хүлээн авч ажиллуулах журмыг НЭМГ-ын даргын А/79 дүгээр тушаалаар батлуулан харьяа байгууллагуудад хүргүүлсэн. Журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сувилахуйн алба нэгжүүд шинээр ажилд орсон сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага, танилцуулах хуудас, сургалтын хөтөлбөр боловсруулан тодорхой хугацаанд судлуулан, эргэн шалгаж, дадлага туршлагатай сувилагчид дагалдуулан багш шавийн холбоо тогтоолгон ажиллуулж эхлээд байна.

2015 онд харьяа байгууллагын сувилахуйн алба нэгжид нийт 106 сувилагч, тусгай мэргэжилтнүүд шинээр ажилд орсон бөгөөд 70 гаруй нь 2015 онд мэргэжлийн сургуулиа төгссөн ажлын гараагаа эхэлсэн сувилагч тусгай мэргэжилтнүүд байгаа нь Шинэ сувилагч хүлээн авч ажиллуулах журам мөрдөж эхэлсний тодорхой үр дүн гарч байна гэж үзэж байна. 

Өргөө амаржих газар 2015 оны 1 сарын 5-ний өдөр Залуу эх баригч, сувилагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор 11 ахмад эх баригч, сувилагчийг 15 залуу сувилагчтай “Багш шавийн хамтарсан гэрээ” байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулан, үнэлгээ хийсэн байна.Үнэлгээгээр сургалтын дараа Эх баригч 85%-аас 96,4 хувь, сувилагч нар 90,1 хувиас 94,7 хувь болон ур чадварын үнэлгээ өссөн дүнтэй байна.

Чингэлтэй эрүүл мэндийн төвийн сувилахуйн алба Сувилахуйн сургууль болон Этүгэн дээд сургуультай гэрээ хийж, дадлагын 148, хөдөлгөөн засалч 20 оюутны үйлдвэрлэлийн дадлагыг удирдаж, байгаа нь зааж сургахынзэрэгцээ өөрсдийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон байна. Мөн оюутны дадлагаа хийж, туршлагатай сувилагчийг дагалдан ажиллаж байгаад 8 сувилагч үндсэн ажилтнаар ажиллаж үлдсэн байна.       

100%

38

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийг магадлан итгэмжлэлд үе шаттайгаар  оруулах

Эмнэлгийн лаборатори-чанар ур чадварт тавигдах онцлог шаардлага стандарт MNS 15189:2015-аар магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний дагуу харьяа байгууллагын удирдлага, чанарын менежерүүд, эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд мэргэжил арга зүйн зөвөлгөөг тогтмол өгөн ажиллаж байна. “Лабораторийн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт 1 багц цагийн сургалтыг зохион байгуулан явууллаа. Сургалтанд нийт харьяа эрүүл мэндийн байгууллагын 57 лаборант оролцсон. Уг сургалтаар лабораторийн гадаад чанарын хяналт, магадалан итгэмжлэлийн шаардлага, лабораторийн шинжилгээний орчин үеийн чиг хандлага хамгийн түгээмэл тохиолддог оношлогоо шинжилгээний аргууд дээр ашиглагдах урвалж бодис, арга техникүүдийн талаар онолын ба дадлагын цогц шинэлэг мэдлэг олгосон болно.

2015 онд СБЭМТ, Амгалан амаржих газар, СХЭМТ-үүдийг магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж  байсан боловч эмнэлгийн лаборатори чанар болон ур чадварт тавигдах онцлог шаардлага стандарт нь MNS 15189: 2015  11 сард шинэчлэгдэн 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдлөгө болгон ажиллах болсон тул одоогоор СХЭМТ-ийн лаборатори магадлан итгэмжлүүлэх өргөдөл, холбогдох материалаа өгөөд байна. 2016 онд СХЗГ-аас нийслэлийн 1 дүүргийн эрүүл мэндийн төвийн лабораторийг жишиг болгон зөвөлгөө өгөн итгэмжлүүлэн ажиллахаар болсон.

 

 

100%

39

Мэс заслын тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй эмнэлгүүдэд хяналт үнэлгээ хийх

Гэрээгээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн эмнэлэг- Номун, Ачтан-Элит, Мишээл эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, тушаал шийдвэрийн хэрэгжилтийн байдалд хяналт  хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

Нэг. Мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, холбогдох тушаал шийдвэрийн   хэрэгжилт

Гэрээний  хугацаанд Ачтан,  Мишээл,  Номун эмнэлгүүдэд  Нийслэлийн иргэдэд мэс заслын тусламж, үйлчилгээ  үзүүлэх үйл явц хэвийн явагдаж байна. Эмнэлгүүдийн мэс заслын өрөө тасалгаа стандартын хэмжээнд, багаж, тоног төхөөрөмж хангалт сайн байна. Эмнэлгүүд ЭМС-ын 2013 оны 177 тоот тушаалын дагуу эмч мэргэжилтнүүд холбогдох бичиг баримтын хөтлөлт сайн хийсэн байна.

·         Номун эмнэлэг нь Мэргэжлийн хяналтын шалгалтаар бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн, 2015 оны мэс заслын тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, хийсэн ажлаа дүгнэсэн, нас баралт, мэс заслын хүндрэл зэрэгт дүгнэлт хийж, хамт олноороо хэлэлцдэг зэрэг ололттой сайн талууд байна. 

·         Ачтан эмнэлэг гэмтлийн тусламж, үйлчилгээг туршилтын журмаар үзүүлэх гэрээтэй боловч энэ хугацаанд нэг ч иргэн хандаагүй байна. ЭМД-ын санхүүжилт нь энэ тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүрэлцээгүй учраас цаашид үзүүлэх боломжгүйг мэдэгдэж байна гэв.

·         Мишээл эмнэлэг Мэргэжлийн хяналтын шалгалтаар дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ жигдэрсэн, мэс  заслын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаанд санаачлагатай ажиллаж байгаа.

                                                                                                                                                                                                                           Хоёр. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, Гомдол, түүний шийдвэрлэлт

·         Номун эмнэлэг нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан иргэдэд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээг сайн зохион байгуулан ажиллаж байгаа учраас иргэдээс ирэх гомдол санал  бага байгаа нь сайшаалтай.

·         Ачтан эмнэлэг иргэдээс тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ нэмэлт төлбөр авч байгаа талаар удаа дараа гомдол ирсэн боловч өргөдөл гомдлыг бүртгэсэн бүртгэл байхгүй байна. ЭМД-ын сангаас өгч байгаа санхүүжилт хүрэлцдэггүй, даатгалаас шинжилгээний төлбөр олгогддоггүй учраас төлбөр авахаас аргагүй байдалд байгааг иргэд ойлгохгүй гомдол гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.

·         Мишээл эмнэлэг- гэрээний хугацаанд иргэдээс гомдол, санал ирээгүй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хангалтай сайн гүйцэтгэж байна. 

 

 

 

100%

40

Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах

Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдал, чанар хүртээмжийг дээшлүүлэхэд салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран “Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтанд ЭМС-ын дэд сайд, Хууль зүйн дэд сайд, НЗД-ын орлогч зэрэг албаны хүмүүс оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаас гаргасан шийдвэрийг биелүүлэх талаар МШУТ-тэй тогтмол хамтран ажиллаж байна. Түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, удирдлага зохицуулалтаар хангах ажиллагааны программыг өргөжүүлэх, хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг EIN сүлжээнд холбох бэлтгэл ажил хангагдсан. “Нийслэлийн хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх журам”-ыг боловсруулан төслийг МШУТ, НТТ-ийн төв болон харьяа байгууллагуудад хүргүүлэн, саналыг авч нэгтгэн, хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг EIN сүлжээнд холбогдсоны дараа НЭМГ-ын даргын тушаал гаргуулахаар тушаалын төсөл бэлэн болголоо.

Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийг нэгтгэн зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүүхдийн дуудлагын программ хангамж ирэх онд дуусахаар төлөвлөгдсөн. 3 удаагийн ажлын уулзалт зохион байгуулсан.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагтай хамтран “Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний үндэсний чуулган”-д Түргэн тусламжийн хуудсыг шинэчлэхэд ажлын хэсэгт оролцон ажилласан.

Нийслэлийн Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтооолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд UBS телевизтэй хамтран “Найрсаг Улаанбаатар” нэвтрүүлгийн анхны дугаараар нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа түргэн  тусламжийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар нэвтрүүлэг хийж, үзэгчдийн хүртээл болгосон.

НЗД-ын захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Эрсдэлгүй Улаанбаатар” өдөрлөгийн үеээр оролцогчид болон дүүргийн ОБХ-ийн ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалт, мэдээлэл хийж, 160 гаруй иргэдийг хамруулсан.

Авто тээврийн Үндэсний төв, Замын Цагдаагийн газартай “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” орон нутгийн нийтийн тээврийн жолооч нарт зориулсан сургалтанд Анхны тусламж, амилуулах суурь тусламжийн талаар сургалт явуулж, 225 жолооч хамруулсан.

Төрийн банк, Монгол банк, Шүүхийн ерөнхий шазар, Тагнуулын ерөнхий газрын ажилчид, Онцгой байдлын эмч, сувилагч, Улаанбаатар хотын дүүргийн эрүүлжүүлэх байрны эмч нарт, ДЦС2, ДЦС3, Сонгино хайрхан дүүргийн 105 цэцэрлэг, Их дээд  болон ерөнхий боловсролын 14 сургууль, Тахарыналба Нялхсын сувилалд гэх мэт  газарт сургалтыг зохион байгуулж

Япон улс АМДА олон улсын байгууллагатай Олныг хамарсан гамшиг ослын үед харилцан туслалцах, яаралтай тусламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох ажлын хүрээнд  гэрээ байгуулсан.

Япон улсын элчин сайдын яамтай хамтран Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдтэй хамтарч сургалт семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх JICA олон улсын байгууллагатай эмнэлэг хүртэлх тусламжийн хүрээнд санал солилцсон.

Солонгос улсын Тежон эмнэлэгтэй яаралтай тусламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн

Филиппин улс Манилла хот Олныг хамарсан гамшиг  болон ослын үед харилцан туслахгэрээ байгуулан ажиллаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Хүүхдийн тусламж үйлчилгээ” сургалт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 47 асрагч, ариутгалын сувилагч нарт тус эмнэлгийн эрүүл ахуйг сайжруулахад Герман улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгоор ”Эмнэлгийн эрүүл ахуй” сургалт зохион явуулсан.“Осол гэмтэл, түлэгдэлтээс сэргийлэх сарын ”-ын аяны хүрээнд Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 865 эмч сувилагч нарт “Гэмтлийн суурь тусламж” сэдэвт сургалтыг 45 хоногийн турш 1 багц цагийн сургалт зохион байгуулснаар эм чнарын чадвар сайжирсан. Мөн хамрагдагсдын мэдлэг, дадал 26.8-30.2 хувиар нэмэгдсэн байна.

Барилга уул уурхай , төрийн өмчит болон -56 аж ахуй нэгжүүдийн 768 хүнд 68 цагийн “Амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулсан.

100%

41

Түргэн тусламжийн үйлчилгээ ялангуяа хүүхдийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулах

Түргэн тусламжийн үйлчилгээ ялангуяа хүүхдийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулах зорилгоор НЭМГ-ын даргын “Түргэн тусламжийн үйлчилгээний талаар авах зарим

арга хэмжээний тухай” тушаал гарч хэрэгжиж эхлээд байна. Тушаалаар түргэн тусламжийн үйлчилгээний журам батлан, дүүргүүдийн ХТТ-ийн нэгжийг НТТТ-ийн бүтцэнд багтааж, МШУТ-д программд оруулах зэрэг асуудлыг шийдсэн. Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээр түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэг бүрд байгуулна зорилтын хүрээнд Хан-уул салбарын ашиглалтанд орж, үйл ажиллагаа эхлүүлснээр тус дүүргийн дуудлагын хүлээгдэл буурах болсон. Хан-Уул дахь салбар барилгыг ашиглалтад оруулж тохижуулахад 16 нэр төрлийн 46 ш 15,958.0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, компьютер, тоног төхөөрөмж худалдан авсан.

Чингэлтэй дүүргийн салбар барилгыг 2014 онд байгуулсан гэрээний дагуу зураг төсөв боловсруулах ажил хийгдэж эхэлсэн. НӨХГ болон СБД-ийн газрын албатай удаа дараа уулзсан боловч газрыг чөлөөлөх боломжгүй тухай НХОГ дээр зохион байгуулсан хуралд албан ёсоор мэдэгдсэн.Мөн техникийн нөхцөл гаргуулахаар гүйцэтгэгч компани УСУГ-т хандсан боловч цэвэр усны шугам дайран өнгөрч байгаа тул боломжгүй талаар 2015.04.02-нд мэдэгдсэн.Иймд ЧД-ийн Засаг даргад газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 1/940 тоотоор хүргүүлснээр НХОГ-ынхантай хамт уулзаж, ЧД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөхөөр шийдвэрлэн гэрээг сунгаж, нэмэлт хөрөнгийг ЧД ЗДТГ-аас шийдвэрлэхээр тохиролцож, зураг төсвийн ажилд нэмэлт өөрчлөлтийг хийж эхлээд байна.

100%

42

2016-2017 онуудад ЭМД-ын сангаас санхүүжих эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулах

Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын 2016-2017 онуудад санхүүжих хувийн хэвшлийн ортой эмнэлэг, сувиллын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дууссан. Бэлтгэл ажлыг хангаж НЗД-ын 2015 оны “Сонгон шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/303 дугаар захирамж гарсан. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны  дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд зохион байгуулж, НЭМГ-ын даргын  2015 оны “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” А/43 дугаар тушаалаар сонгон шалгаруултанд тэнцсэн 63 эмнэлэг, 20 сувиллын дүнг баталгаажуулан ЭМСЯ-нд хүргүүлсэн. Үндэсний хэмжээний сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлэг, сувиллын тоог Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Жагсаалт батлах тухай”239 дүгээр тушаалаар баталсан.

100%

 

 

 

 

 

 

 

 

43

Үйлчлүүлэгчдийн амбулаторийн тусламж, эмнэлгийн орны хүлээлтийн судалгааг гаргаж,  холбогдох арга хэмжээг авах 

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас Үйлчлүүлэгчдийн амбулаторийн тусламж, эмнэлгийн орны хүлээлтийн судалгаа авч судалгааны дүнгээр  Эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын албаны дарга нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж,  зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламжийн үйлчилгээний  хүлээгдлийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаа. Үүнд:

-     Цахим дугаар тараалт, болон эмч нарын үзлэгийн цагийг цахимаар хувиарладаг болсон.Цахимын ажилтнуудын ажил эхлэх цагийг нэг цагаар урагшлуулж өглөө 7.30 болгосноор өглөө ажил эхлэхээс нэг цагийн өмнө тараагдаж, үйлчлүүлэгчдийн хүлээх цаг буурч, өглөө 8 цаг 30 минутанд үзлэг эхэлдэг болсон

-     Нарийн мэргэжлийн эмч нарын нэмэлт цагийг нэмэгдүүлснээр өдөрт 7-10 нэмэгдэл цаг тараагддаг болсноор үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг буурсан.

-     Нарийн мэргэжлийн эмч нар давтан үзлэг болон яаралтай үзлэгт өөрсдөө цагаа оруулах эрхтэй болсноор цахимын ачааллыг бууруулах мөн үйлчүүлэгч давтан цаг авахаар ирэх шаардлагагүй болсон.

-    Улсын төсвөөс 840 сая, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 200 сая төгрөгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь иргэдэд үзүүлэх оношлогоо, эмчилгээ, шинжилгээний төрөл нэмэгдүүлсэн зэрэг нь  хүлээгдэл буурахад томоохон нөлөө үзүүлээд байна.

-    Харьяа эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөр байгаа саруудад дотоод зохион байгуулалтыг хийж ажиллаж байна.

-       Өрхийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж захиалгаар өвчтөн хэвтүүлэх, цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлэх хүрээний хүн амын тоог харгалзан насанд хүрэгчдийн тасгийн нийт орыг өрхийн эмнэлгүүдэд хуваарилан баталгаажуулснаар өрхийн эмч эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай  үйлчлүүлэгчдийг илгээдэг болсон.

-    Улирлын чанартай ихэсдэг амьсгалын замын өвчний дэгдэлтийн үед орны зохицуулалтыг боловсронгуй болгож, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурланзохицуулалт хийж хүлээгдэл бууруулах арга хэмжээг авч тухайн бүрт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-  Байгууллагууд орны хүлээгдэлийг бууруулах чиглэлээр 14 хоног тутам хэвтүүлэн эмчлэх тасгийн болон удирдах ажилтаны шуурхайд хэвтүүлэн эмчлүүлэх тасгаар үйлчлүүлсэн хүнд болон архаг хүндэрсэн өвчтэй, дахин давтан хэвтэж байгаа өвчтөнүүдийн мэдээлэлийг  ӨЭМТ-ийн дарга нар, салбарын эрхлэгч нарт мэдээлэл хийж байх хамтран ажиллаж   байна.

 

 

 

 

100%

44

Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудад эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх

Эрүүл мэндийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээг хийж менежментийг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөний дагуу:

-НМХГ-тай хамтран эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийн талаарх сургалт зохион байгуулж харьяа байгууллагуудын чанарын албаны гишүүдийг хамруулсан.

-ХБ-уудын эрсдэлийн тайланд үнэлгээ дүгнэлт хийсэн

- НДЕГ-тай хамтран Амгалан амаржих газарт 3 тохиолдол дээр ижил мэргэжилтний үзлэг зохион байгуулж гарсан алдаа дутагдалыг бүх эмч нарт танилцуулан цаашид алдааг давтахгуй байх талаар зөвлөмж өгсөн

-Иргэдэд ая тухтай, тохилог орчин бий болгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор НЗД-ын А/304 дугаар зархимаж гаргуулан аян зохион байгуулж шилдэш тохижилттой ЭМБ-дыг урамшуулсан

-  Харьяа байгууллдагуудын тоног төхөөрөмжийг судалгаа хийж нэн шаардлагатай болон өндөр өртөгтэй  тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

- Амгалан амаржих газрыг 300 ортой шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр эх нярайн тусламжийн хүртээмж нэмэгдсэн

- Онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор үзүүлэх сургуулийг 2 удаа зохион байгуулсан

- нийслэлийн ЭМС-ын эмийн төсөв 6 тэрбум төгрөгөөр /30%/ буурж батладсантай холбоотой байгууллагуудад эмийн өр үүсэн байсаныг төсвийн тодотголоор хэлэлцүүлэн3 тэрбум төгрөгийг  нэмэгдүүлсэнээр эмийн өргүй болсон.

 

100%

45

Амаржих газруудад эмгэг нярайн тасгийг байгуулж, дэмжлэг үзүүлэх

Нийслэлийн  амаржих газруудын тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, ЭХЭМҮТ-ийн ачааллыг тодорхой хэмжээгээр  бууруулах зорилгоор Нийслэлийн  “Өргөө” амаржих газарт  “Эмгэг нярайн  тасаг байгуулан ажиллуулах  тухай” НЭМГ-ын даргын 2015 оны 7-р сарын 17-ны өдрийн А/70 тоот тушаал гаргуулан 2015 оны 8-р сарын 01-нээс 23 ортой нярайн эмгэгийн тасаг  үйл ажиллагаагаа эхлэн амжилттай ажиллаж байна.Үйл ажиллагаа эхэлснээс хойш 250 гаруй нярайг хүлээн  авч эмчилж гаргаад байна. Дэмжлэгт хяналт болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. Мөн Багануур дүүргийн ЭМТ өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан 15 ортой “Эмгэгнярайн тасаг” шинээр байгуулан амжилттай ажиллаж байна.

Цаашид Амгалан, Хүрээ амаржих газруудад эмгэг нярайн тасгийг үе шаттайгаар зохих бэлтэл ажлыг хангасны үндсэн дээр нээн ажиллуулах зорилт тавиад байна.

100%

46

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, ӨЭМТ-дийн байршлын зураглалыг гаргаж, хэрэгцээг тогтоох

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар, улиралын мэдээний тайлан ба хэвийн хэвшлийн ЭМБ-дын бүртгэлийг үндэслэн бий болгосон мэдээллийн санд 1600 гаруй эмнэлэг, эмийн сан бүртгэгдсэн байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтэстэй хамтран ArcGS программдээр ХХЭМБ-ын мэдээлэл, шилжилт хөдөлгөөн байршлын зураглалыг оруулж эхлээд байна.Одоогоор харьяа 26 ЭМБ, 142 ӨЭМТ, 500 гаруй эмнэлэг, 300 гаруй эмийн сангийн мэдээллийг шивж оруулсан бөгөөд одоогоор Google earth программыг  ашигланвебдээрбайршуулахажил хийгдэж байна.

Мөн ЕТГ-тай хамтран 142 ӨЭМТ-ийн байршлыг газрын зурагаар гаргасан бөгөөд тус зураглалыг үндэслэн нэмэлтээр 20 ӨЭМТ-ийн хэрэгцээг гаргаж ЭМСЯ, АХБ-д тус тус хүргүүлээд байна.

100%

47

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүдэд хийсэн хяналт үнэлгээг 70 хувьд хийж дуусгах.

НЭМГ-ын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хяналт хийх удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 онд шүдний эмнэлгүүдийн агаар, арчдасын шинжилгээгээр эерэг гарсан, үйлчлүүлэгчдээс өргөдөл гомдол гарч зөрчил илэрч байсан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 онд шүдний эмнэлгүүдийн 30 хувьд хяналт үнэлгээ хийхэд эрсдэлтэй гарч байсан эмнэлгүүд болон нийт шүдний эмнэлгүүдийн 35.9 хувийг хамруулж, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг хангуулах зорилгоор хяналт үнэлгээг 2015 оны 10 дугаар

 сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтанд 92 шүдний эмнэлэг хамрагдсан ба Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 43 эмнэлэгт зөвлөмж өгч, биелэлтийг хангуулан, гүйцэтгэлд нь хяналт хийж ажилласан ба хяналт шалгалтаар зөвшөөрөл авсан ажлын байрандаа үйл ажиллагаа явуулаагүй, утас хаяг нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулаагүй, тайлан мэдээ өгдөггүй, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг зөрчсөн эрсдэл бүхий эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийн асуудлыг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисст оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. НЭМГ-аас шүдний эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, эмчилгээ оношлогоонд нэвтрүүлж буй шинэ арга туршлага, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийг танилцуулж мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харьцаа хандлага, Эрүүл мэндийн байгууллагуудын цахим бүртгэлийн системийг НАСС-д нэвтрүүлсэн туршлага, Шүдний эмчилгээ оношилгоонд нэвтрүүлж буй шинэ арга туршлага, шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны олон улсын стандартыг нутагшуулах нь, Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн халдвар хяналтын өнөөгийн байдал /ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын хэрэгжилт/, “Шүдний өвчний эмчилгээ, оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүдэд хяналт хийх” удирдамжийн дагуу хийсэн хяналт үнэлгээний дүнгийн талаар оролцогсодтой санал бодлоо солилцохын зэрэгцээ оролцогсдод 1 багц цагийн батламж олгосон.

100%

48

Нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэнд хяналт тавих

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисоос 2015 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нийт 995 /88 ортой эмнэлэг, 89 сувилал/ эмнэлэг, сувилал, 854 эмийн сан, 51 ахуйн хортон шавж устгал, халдваргүйтгэлийн байгууллагууд тусгай зөвшөөрөл авсан байна. Нийт тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад үйл ажиллагааны чиглэл, байршилд нь үнэлгээ хийсэн ба нийт үүдэн эмнэлгийн 22.5 хувийг уламжлалт, дотор, мэдрэлийн чиглэл, 31.3 хувийг шүдний эмнэлэг, 14.4 хувийг эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгүүд эзэлж байгаа нь нийслэлийн хүн амд ноогдох хувиар авч үзвэл энэ чиглэлүүдээр тусламж үйлчилгээ үзүүлэх үүдэн эмнэлгүүд болон эмийн сан хангалттай байгаа нь цаашид дээрх чиглэлээр тусгай зөвшөөрлийг байршлаас хамаарч олгох бодлого барьж байна.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2015-2017 онд баримтлах тэргүүлэх чиглэлийг НЭМГ-ын даргын 2015 оны “Чиглэл  батлах тухай” А/11 дүгээр тушаалаар 12 чиглэлийг баталсан.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах удирдамж б атлах тухай” 143 дугаар тушаал шинэчлэгдэн батлагдахтай холбоотой тушаалд нэмэлт өөрчлөлтийн саналыг 2015.04.17-ны 1/413, 2015.05.26-ны 1/659 албан тоотуудаар тус тус хүргүүлсэн.

ЗГ-ын хэрэг эрхлэх газраас боловсруулсан Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн төсөлд НЗДТГ-т 2015.04.09-ны 1/369 албан тоотоор санал хүргүүлсэн.

2016 оны нэгдүгээр улирлаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисст сувиллын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэхээр хандсан хуулийн этгээдүүдэд стандартын шаардлага хангасан байршил, ажлын байр, хүний нөөцөө бүрдүүлсэн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох бөгөөд Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2013 стандарт гарахаас өмнө тусгай зөвшөөрөл авсан хотод байршилтай сувиллуудад стандартаа баримтлан ажиллахыг мэдэгдэн албан бичиг хүргүүлсэн ба энэ талаар байгууллагын цахим хуудсанд мэдээллийн байршуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд сувиллын газруудад аттестатчилал явуулахаар төлөвлөж байна. Мөн жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан байршил, ажлын байр, хүний нөөцөө бүрдүүлсэн байгууллагуудыг Улсын төсөв болон даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх байдлыг дэмжиж ажиллана.

100%

49

Хөнгөлөлттэй жороор үйлчлэх эмийн сангуудыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

НЭМГ-ын даргын 2014.12.18-ны А/145 тоот тушаалын дагуу хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэх үйлчилгээг өргөжүүлэн 107 эмийн сан байсныг 178 эмийн сан болгож Нийслэлийн нийгмийн даатгалын газартай  гэрээ байгуулж даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Сүүлийн 2 жилд даатгалтай иргэдэд өрхийн эмчийн жороор хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үйлчилгээ нэмэгдэн сайжирч байна.

Эрүүл мэндийн даатгалын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан нийслэлийн эмийн сангуудад  хяналт, шалгалт явуулж шалгалтаар илэрсэн зөрчлийг эмийн сангуудад хүргүүлж тодорхой арга хэмжээ авч  ажиллаж байна. Иргэд, үйлчлүүлэгчдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчлэх эмийн сангийн тоог олшруулах, тэр дундаа алслагдсан дүүрэг, хороодод нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд хүсэлт гаргасан эмийн сангуудыг байршлыг нь харгалзаж, НЭМГ-ын даргын тушаалаар батлан зөвшөөрлийг олгож, НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газарт хүргүүлсэн. 2015 онд өрхийн эмчийн жороор хөнгөлөлттэй үйлчлэх хүсэлт гаргасан  байгууллагуудыг НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран шалгаруулалт хийж бөгөөд одоогоор 200 эмийн сан өрхийн эмчийн жороор хөнгөлөлтэй үнээр үйлчилж байгаа нь өмнөх оноос 100-гаар нэмэгдсэн. Нийтийн үйлчилгээтэй 7-н эмийн сангаас үнийн санал авч ЭМСЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэст хүргүүлж, ажлын хэсэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн дээд хязгаарыг тогтоож, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр болсон.

100%

50

Эмийн сангуудын үйл ажиллагаанд аттестатчилал явуулах

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны  “Аттестатчилал явуулах тухай” А/103 тоот тушаалын дагуу аттестатчлах шалгалтыг Эрүүл мэнд, спортын яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, хийхээр тохирч хяналт, шалгалт хийх 7 ажлын хэсгийг томилон аттестатчилах шалгалтыг хийж эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 100 гаруй эмийн санд хяналт, шалгалт хийгээд байна.

90%

51

Өрхийн эрүүл мэндийн төвийн жор бичилтын механизмыг судалж, шаардлагагүй эмийн хэрэглээг хязгаарлах, хянах тогтолцоог бий болгох талаар судлах

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2014 стандартын хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх тухай НЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төвийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын менежер, эмэн эмчилгээний хорооны эм зүйч нараас бүрдсэн 6 ажлын хэсэг хяналт үнэлгээг хийлээ. Төвийн 6-н дүүргийн 24 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын жор бичилтэнд үнэлгээ хийхийн зэрэгцээ тэдгээр өрхийн эрүүл мэндийн төвүдийн ойролцоох 24 эмийн сангуудыг мөн хамруулсан. ӨЭМТ-ийн эмч нарын Жор бичилтийн стандартын үнэлгээний дундаж хувь 75,8 хувь байгаа нь жор бичилтийн стандарт “Хангалтгүй” гэсэн үнэлгээтэй гарсан бөгөөд жор бичилтийг сайжруулах зөвлөмжийг боловсруулж байна.

100%

52

Шаардлагагүй хэвтэлтийг бууруулах зорилгоор өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх арга хэмжээ авах

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль батлагдан 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас томилогдсон Сэргээн засах эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсэгт холбогдох мэргэжилтэн, эмч нар оролцож ажилласан.

Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүлмэндийн төвүүдэд өдрийн эмчилгээний орыг нэмэгдүүлэн 2016  ЭМД-ын сангаас санхүүжилтэнд тусгаж өгсөн.

Өрхийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж захиалгаар өвчтөн хэвтүүлэх, цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлэх хүрээний хүн амын тоог харгалзан насанд хүрэгчдийн тасгийн нийт орыг өрхийн эмнэлгүүдэд хуваарилан баталгаажуулснаар  өрхийн эмч эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай  үйлчлүүлэгчдийг илгээдэг болсон.

-Шаардлагаүй хэвтэлтийг бууруулах зорилгоор биеийн тамир чийрэгжүүлэлт, уламжлалт эмчилгээний кабинет, сэргээн засах кабинетээр амбулаторийн тусламж  үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд тусламж үйлчилгээг сайжруулснаар эдгэрэлтийн байдал 31% сайжирсан үзүүлэлттэй  байна.

ӨЭМТ –ийн сувилагч нар өндөр настан, хүнд хэвтэрийн өвчтөнүүдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сувилахуйн 5 шатлалаар  гэрээр  очиж үзүүлэн нийт 23100 хүнд  тусламж үйлчилгээ үзүүлсэн.

ӨЭМТ-Хөнгөвчлөх  эмчилгээний  1420 хүнд гэрээр очиж асаргаа сувилгаа хийж,эмчийн заалтаар эмчилгээ хийсэн байна

Хөнгөвчлөх эмчилгээтэй хэвтрийн хүнд өвчтөнүүдэд  гэрээр асаргаа сувилгаа хийж тусламж үйлчилгээ үзүүлсэнээр эмнэлэгт хэвтэх орны ачаалал хүлээгдэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвөөс өгсөн мэдээллийн дагуу  өрхийн эмч нар гэрийн идэвхтэй эргэлтээ сайжруулан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрийн идэвхтэй хяналтыг сайжруулснаар шаардлагагүй давтан хэвтэлтийг бууруулж байна.

Байгууллагууд орны хүлээгдэлийг бууруулах чиглэлээр 14 хоног тутам хэвтүүлэн эмчлэх тасгийн болон удирдах ажилтаны шуурхайд хэвтүүлэн эмчлүүлэх тасгаар үйлчлүүлсэн хүнд болон архаг хүндэрсэн өвчтэй, дахин давтан хэвтэж байгаа өвчтөнүүдийн мэдээлэлийг  ӨЭМТ-ийн дарга нар, салбарын эрхлэгч нарт мэдээлэл хийж байх хамтран ажиллаж   байна..

Дүүргийн эрүүл мэндийн төвөөс өгсөн мэдээллийн дагуу  өрхийн эмч нар гэрийн идэвхтэй эргэлтээ сайжруулан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрийн идэвхтэй хяналтыг сайжруулснаар шаардлагагүй давтан хэвтэлтийг бууруулж байна.

100%

53

Хувийн хэвшлийн ЭМБ-дын орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг барих, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохистой бүрдлийг бий болгох, алслагдсан байршилд амьдарч буй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагыг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр нэн тэргүүнд тусгай зөвшөөрөл олгох  чиглэлийг тодорхойлон НЭМГ даргын 2015 оны “Чиглэл батлах тухай” А/11 дүгээр тушаалаар баталгаажуулан цахим хуудсандаа байршуулсан. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисс нь 2015 онд 2 удаа хуралдсан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641, А/864 дугаар захирамжуудаар нийт 12 эмнэлэг, 1 сувилал, 114 эмийн сан, 4 ариутгал, халдваргүйтгэлийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгож, ажлын байр нэмэгдүүлсэн ба холбогдох НДЕГ-ын дэргэдэх ЭМДГ, НТГ, НМХГ-уудад мэдээллийг хүргүүлж, цахим сайт дээр нээлттэй байршуулж ажилласан. Үүнд: тэргүүлэх чиглэлд нийцсэн Хүүхэд, хүүхдийн гэмтэл согог, сэргээн засал, орчин үеийн дэвшилтэд техник технологи бүхий оношилгооны төв  зэрэг байна.2015 онд 81 эмнэлэг сувиллын ажлын байрны дүгнэлт гаргаж, 1284 эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж ажилласан.

 

54

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд тархины цус харвалтын дараах эрт үеийн эмнэлгийн сэргээн засах үйлчилгээг бий болгох, тогтмолжуулах

Эрүүл мэнд, спортын сайдын баталсан тушаалаар Сэргээн засах эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, төслийг яаманд хүргүүлсэн. СБЭМТ-ийн харьяа Сэргээн засах эмчилгээний сувиллын 65 ортой цогцолборыг ашиглалтанд оруулсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд / ХУЭМТ, ЧЭМТ, СХЭМТ гм/ тархины цус харвалтыг аль болох  эрт үед нь сэргээн засах эмчилгээг эхлүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор эмчилгээний нэг, багийг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.

100%

55

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт эмчилгээ, бариа заслын үйлчилгээ бүхий сувиллын газруудад стандартын шаардлагыг хангуулах, аялал жуулчлалын шугамаар Монгол улсад түр оршин байгаа иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтооолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд UBS телевизтэй хамтран “Найрсаг Улаанбаатар” нэвтрүүлгийн анхны дугаараар нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа түргэн  тусламжийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар нэвтрүүлэг хийж, үзэгчдийн хүртээл болгосон.

НАЖГ-тай хамтран жуулчдад үзүүлэх яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Тэрэлж дэх өрхийн эрүүл мэндийн төвд жуулчдад яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл байдлыг хангаж ажиллах үүрэг өгч биелэлтэнд хяналт  тавин ажиллалаа. Мөн тус ӨЭМТ-ийн яаралтай тусламжийн багаж тоног төхөрөмжөөр хангах судалгаа гарган холбогдох байгууллагад хүргүүлээд байна.

Нийслэл хотын ногоон бүсэд, зуны улиралд  үйл ажиллагаа явуулдаг сувиллуудад НЭМГ, НАЖГ, НМХГазар хамтран аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандарт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын хэрэгжилтийг газар дээр нь зөвлөн туслах, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах зорилготойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг батлуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг сувиллуудын обьектын судалгаа гаргах, сувиллын бүтэц үйл ажиллагааны MNS 5232:2013 стандартыг хамруулсан хяналтын хуудсын төслийг бэлтгээд байна.

100%

56

Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог тэргүүлэх болон тулгамдаж буй асуудалтай уялдуулан шинэчлэх, чанаржуулах

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог НЭМГ-ын А/148 тоот тушаалаар батлуулсан 2015 онд бөгөөд тэргүүлэх болон тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан шинэчлэн батлуулахаар төлөвлөөд байна.

100%

57

Байгууллагын бүтцийг шинэчлэн, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэн, гадаадад мэргэшсэн өндөр боловсролтой эмч мэргэжилтнийг сонгон ажиллуулах

НЭМГ-ын ажиллагсдаас Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн магистрын сургалтанд 1, докторын сургалтанд 4, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 1 мэргэжилтэн тус тус хамрагдаж байна. Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын гарагийн ангид 1 мэргэжилтэн хамрагдан төгссөн. Тайланд, Малайз, БНСУ, БНХАУ-дад туршлага судлах сургалтанд мэргэжилтнүүд хамрагдсан. Герман, Тайвань, Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

100%

58

Авилгын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл мэндийн багц хуулиудыг сурталчлах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 23/01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/283 дугаар захирамжийг үндэслэн НЭМГ-ын даргын 2015 оны А/39 дүгээр тушаалаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. 

Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах эрх бүхий албан тушаалтнуудад зохион байгуулсан нэг өдрийн сургалтанд хамрагдсан болно.

Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн менежер, ажилтнуудтай хуваарьт уулзалтыг зохион байгууллаа.Уг уулзалтаар тухайн байгууллага дээр хууль эрх зүйн болон хүний нөөцийн бодлогын хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож, цаашид хэрхэн оновчтой зөв шийдвэрлэж байх талаар чиглэл өгсөн болно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсээс тус газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ба үйл ажиллагаагаа хангалттай үнэлүүллээ.

Эрүүл мэнд, спортын яамнаас “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төслийг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тус газраас саналаа боловсруулж, нэгтгэн хүргүүллээ.Мөн “Төрийн албаны тухай” хуулийн шинэчлэн найруулгын төслийн үзэл баримтлал” хэлэлцүүлэгт тус газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон харьяа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн менежерүүдтэй хамтран оролцсон. 

Эрүүл мэндийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хангах тухай, Авлигын эсрэг хууль хэрэгжилт, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тайланг холбогдох газарт тухай бүр гарган хүргүүлж байна.

100%

59

Нийслэлийн засаг дарга болон эрүүл мэндийн сайдын хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах

Нийслэлийн Засаг дарга болон эрүүл мэндийн сайдын хамтын ажиллагааны гэрээний төслийг Нийслэлийн биеийн тамир, спортын газартай хамтран боловсруулан 1/782 тоотоор ЭМСЯ-нд хүргүүлэн батлуулсан. Гэрээний биелэлт бүтэн жилийн байдлаар 97.83%-тай байна.

100%

60

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүйн салбар хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн дунд чадавхижуулах сургалт явуулах

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 92 дугаар тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, салбар хороо, хэсгийн хорооны дүрмийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулахаар Эрүүл мэнд, спортын яаманд санал хүргүүлж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2015 оны 23 дугаар тогтоолоор салбар хорооны бүрэлдэхүүнийг батлуулсан.Салбар хорооны хуралдаанаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн 16 хэсгийн хорооны  бүрэлдэхүүнийг баталсан ба  2015 оны жилийн эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 12 гомдлын 1 буцааж, 1-ийг харьяаллын дагуу шилжүүлж, 8 гомдлыг хянан хэлэлцэж, 2 гомдолд холбогдох ажиллагаа хийж байгаа болно.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос ёс зүйн салбар хорооны гишүүдэд зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд ёс зүйн хорооны гишүүд бүрэн хамрагдсан.

100%

61

 Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд болон архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр сургалт зохион байгуулах

  “Улсын үзлэг явуулах тухай” МУ-ын ЗГ-ын 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 124 дүгээр захирамж болон НЗД-ын А/509 дүгээр захирамжаар НЭМГ-ын даргын А/62 тушаалаар 5 ажлын хэсэг 20 хүний бүрэлдэхүүнтэй салбар комиссыг томилж 2015 оны 09-р сарын 03-наас 11-р сарын 15-ны хугацаанд үзлэг хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан.

Үзлэгт нийт 228 байгууллага хамрагдсан Үүнд:

-       Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг -12

-       Дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв -133

-       Хувийн хэвшлийн ортой эмнэлэг болон сувилал -83 

Шалгалтанд хамрагдсан 228 байгууллагын дундаж үнэлгээ 75,4% байна.

Архивын улсын үзлэг зохион байгуулах ажлуудын харьяа эрүүл мэндийн байгууллагын архив, бичиг хэрэг, хүний нөөцийг хамруулан нийт 228 байгууллагыг холбогдох ажилтнуудад 4 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Архивын улсын үзлэгээр НЭМГ нь 91%-тай бүрэн хангалттай үнэлэгдсэн.

100%

62

Эрүүл мэндийн байгууллагууд, ажилтнуудын ажлын үр дүнг үнэлэх, урамшуулах журмыг шинэчлэн боловсруулах

Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, тохижилт үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжаар Нийслэлийн шилдэг  тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн ажилагсадыг шалгаруулах болзолт уралдааны журмыг батлуулсан. Тус журмын талаарх мэдээлэл болон танилцуулгыг ЭМСЯ, 9  дүүргийн Засаг дарга нар,  харьяа эрүүл мэндийн байгууллагуудад албан тоотоор хүргүүлсэн. Мөн www.ubhealth.mn сайтанд журам болон журмын талаарх мэдээллийг байршуулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/82 дугаар тушаалаар тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах ажлын зохион байгуулалтын удирдамж болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан  тэргүүний тохижилт, үйлчилгээтэй 6 эрүүл мэндийн байгууллага, 10 өрхийн эрүүл мэндийн төв, 184 эмч, эмнэлгийн ажилчдыг 625.320.000 төгрөрөөр урамшууллаа.

100%

63

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харьцаа хандлагыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ"-г эмнэлгийн мэргэжилтнүүдэд таниулах, "Харилцааны ур чавдар" сургалтуудын БЗДНЭ-тэй хамтран зохион байгуулан 68 эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан. "Ёс зүй эмнэлгийн мэргэжилтний харилцаа ур чадвар", "Цаг ашиглалт ба ёс зүй" сэдвээр Өргөө амаржих газарт сургалт зохион байгуулж 295 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.

ХУДНЭ нь Үйлчилгээний ёс зүйтэй эрүүл ээлтэй орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчилгээ үзүүлэгч, эмчлүүлэгчийн хоорондын харилцааг зохицуулах хандлагыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс гарсан маргааныг зохицуулах зорилготойгоор Ёс зүйн гэрээг 7172 хэвтэн эмчлүүлэгчтэй хийн үр дүнг тооцон ажиллаж байна.

ЧДЭМТ, АШУҮИС, Дэлхийн зөн ОУБ-ын Чингэлтэй, Хайлааст ОНХХ-тай хамтран “Хувь хүний харилцаа хандлага, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт сургалтанд эрүүл мэндийн төвийн нийт 50 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн чанарын албаны дарга Л.Баярцэцэг “Харилцааны ур чадвар” сэдвээр сувилагч, тусгай мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны 3 түвшинд зохион байгуулсан. Үүнд: эмч-6, сувилагч, тусгай мэргэжилтэн-62, үйлчилгээний ажилтан-31 хүн хамрагдсан байна.

СХДЭМТ нь “Би ёс зүйтэй” эмч сэдэвт АХА тэмцээнийг НЭМГ, Авлигатай тэмцэх газар ТВ-9 телевизтэй хамтран зохион байгуулж, нийт эмч, сувилагч нарын 98 хувь нь хамрагдсан. Мөн “Сувилагчийн ёс зүй” сэдвээр Эссэ бичлэгийн уралдаан зарлаж, нийт сувилагч, дунд мэргэжилтэн нарын 87.5 хувь нь хамрагдсан.

Нийслэлийн Өргөө амаржих газраас “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр ёс зүйн хэсгийн хорооны орлогч дарга Б.Оюунчулуун нийт 108 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэдээлэл хийсэн.

ХУДЭМТ нь “Ёс зүйг дээдлэх сарын аян”-ны хүрээнд “”Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт АСК-ыг 2015.11.17-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Уг тэмцээнд тус төвийн 5 тасаг оролцож, ёс зүйн мэдлэгээ солилцлоо.

100%

64

Эмнэлгийн мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах журмыг боловсруулан хэрэгжүүлэх

 

“Эмнэлгийн мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах журам”, болон Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг хангах зорилгоор  Сувилагчдыг байгууллага хооронд туршлага судлуулах, сольж ажиллуулах чиглэлээр жил бүр төлөвлөгөө боловсруулан, Төв эмнэлэг болон нийслэлийн харьяа байгууллагуудын хамтран ажиллаж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ амаржих газрын эрчимт эмчилгээний тасагт нийт 30 сувилагч, тусгай мэргэжилтэн 2 удаа ээлжийн сувилагчийг дагалдан ажиллаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүсэн. 

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 12 сувилагч нар Хан-Уул дүүргийн 3-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн сувилахуйн багтай хамтран гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг 23 иргэнд зүрхний цахилгаан бичлэг, боолт, цусны шинжилгээ болон гүйлсэн булчирхайн арчдасны шинжилгээ авсан байна.  Туул ТЭМТ-ийн 1 сувилагч ХУЭМТ-ийн дотор, мэдрэлийн тасагт 2 өдөр ээлжийн сувилагчийг дагалдан ажилласан. 

Жаргалант ЭМТ-ийн сувилахуйн нэгжээс Сувилахуйн амьдралт төвтэй хамтран Гачуурт  Гачуурт, Хонхор, Туул ТЭМТ, СХД-ийн 1-4-р хорооны ӨЭМТ,  Ахмад сувилагчдын холбоо УНТЭ, СЭМҮТ, Хэнтийн Биндэр сум дундын эмнэлэг, СХНЭ, Хүүхдийн төв сувилал, Ачтан эмнэлгийн сувилагчдийн төлөөлөл нийт 120 сувилагч тусгай мэргэжилтнүүд сувилагч нарыг хамарсан “Сувилахуйн онолыг хэрэгжүүлэхэд бидний оролцоо” сэдвийн дор зуны сургалт, уулзалтыг зохион байгуулсан байна.

 

Энэрэл эмнэлгийн сувилахуйн алба, АӨСҮТ-ийн сувилахуйн алба 2015 жилийн турш хамтран ажиллаж, 25 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг дадлагжуулсан байна. Мөн эмнэлгийн лабораторийн эмч, сувилагч нар БЗЭМТ-ийн лабораториос туршлага судалж хамтран ажиллаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх ЭМТ-ийн 15 сувилагч Интермед эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээ, шинэ техник, технологитой танилцсан.

БЗНЭ-ийн 12 сувилагч Налайхын эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт туршлага судалсан.

СХЭМТ-ийн сувилахуйн албаны дарга болон 3 ахлах сувилагч Интермед, Грандмед, СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.

Байгууллагууд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилгоор тасаг, кабинетын сувилагч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа бөгөөд сувилагчдын мэргэжил, ур чадвар, дадал сайжирч, бие биенээ орлон ажиллах боломжтой болсон нь үр дүнгээ өгсөн ажил болж байна.

 Клиникийн төв эмнэлгүүд, болон нийслэлийн харьяа байгууллагууд хэлэлцүүлэг, туршлага судлах, сургалт, сурталчилгаа, сувилагч солилцоогоор тус тус хамтран ажилласан бөгөөд нийт 219 сувилагч тусгай мэргэжилтнүүд ажилласан байна.

90%

65

Гадаадын, олон улсын, дотоодын, төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн харилцаат байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх, өргөжүүлэх

Австри улсын Бартосек компанийн ирүүлсэн саналын дагуу Улаанбаатар хотод эрүүл мэндийн анхан болон 2 дахь шатлалын тусламж бүхий евро-стандартын хосолмол үйлчилгээний загвар эмнэлэг барихад шаардлагатай Австрийн Засгийн газраас олгох урт хугацааны зээлийн хүрээнд Улаанбаатар хотын 2 дүүрэгт загвар эмнэлэг барих асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат,  Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл Мэндийн тэргүүлэх зөвлөх Клод Бодарт, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар уулзалт хийлээ. Уулзалтаар Ноён Клод Бодарт Азийн Хөгжлийн Банкнаас 90 сая ам долларын хөрөнгө оруулалтаар нийслэлийн 2 дүүрэгт олон улсын загварын дагуу орчин үеийн нэгдсэн эмнэлэг барих, гэр хороолол ихтэй дүүргүүдэд 10 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих төслийн талаар танилцуулж, шинэ эмнэлэг барихтай холбоотойгоор дүүргийн сонголт, газрын асуудал, байршлыг шийдвэрлэж, төслийн ажлыг яаралтай эхлүүлэхийг хүссэн.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  Сонгинохайрхан дүүрэгт баригдах гэж буй 200 ортой эмнэлгийн зураг төсөл бэлэн болж ажил 1 сараас эхлэн сонгон шалгаруулалт зарлаж, ирэх хавраас баригдаж эхлэх бөгөөд орчин үеийн жишиг  эмнэлэг болгон хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ш.Энхбат, БНСУ-ын "WITH" Төрийн Бус Байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын хоол үйлчилгээ түгээлтийг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах юм.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд тус айлчлалын үеэр:

1.     Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Гёнги мужийн Эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гён нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2.     Гёнги мужийн “Мёнжи” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан  Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг нийслэлд нэн шаардлагатай байгаа чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох сургалтыг зохион байгуулахаар санал солилцлоо.

3.     Бүгд Найрамдах Солонгос Улсын Korean Drug эмийн үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцан цаашид манай улсад хэрэгцээтэй байгаа (томуу, томуу төст өвчин, харшил гэх мэт) чанарын баталгаатай эмүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн үйлдвэрийн үнээр нийлүүлэх талаар харилцан ярилцлаа.

4.     Руй Санса корпорацийн төлөөлөлтэй уулзаж хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярилцан цаашдын ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээр хийлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын Мёнжи эмнэлгийн урилгаар 2 эмчийг сонгон шалгаруулж тус эмнэлэгт дадлагажуулах сургалтанд хамруулахаар болсон бөгөөд сонгон шалгаруулалтыг харьяа эмнэлгүүдээс нэр дэвшүүлсэн эмч нараас ярицлага аван Амгалан амаржих газраас 2 эмчийг сонгон БНСУ руу явуулахаар Мёнжи эмнэлгээс урилга аван БНСУ-ын элчин сайдын яаманд визэнд ороод байна.

Мөн Мёнжи эмнэлгийн зүгээс жил бүр 2 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж өгнө гэсний дагуу  НЭМГ-т хүсэлт тавьсан иргэдээс сонгон 2 өвчтөний өвчний түүхийг Мёнжи эмнэлэг рүү явуулсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс доктор, профессорын зөвлөлөөр оруулан нэг өвчтөнийг сонгон эмчилж өгөх юм.

Найрамдал ротаракт клубтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд “Dream corner” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн 2015 онд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх хүүхэд хамгаалах байр, Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг болон Багануур дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг тус тус тохижуулсан байна. Цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулж өгөхөөр төлөвлөөд байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорацитай хамтран Нийслэлийн 140 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний орчин үеийн аппаратыг танилцуулах, ашиглах, унших сургалтыг  үе шаттайгаар зохион байгууллаа. Үүний хүрээнд “Өргөө”  амаржих газрын /1-р төрөх/ хурлын танхимд шээсний анализаторыг танилцуулах шатчилсан сургалт болсон. Руйсанса корпорациас буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болох юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулж өгөх бөгөөд энэ сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр дамжуулан үзлэг оношлогооны хариугаа авах, хянах  боломжтой болж байгаа юм. Энэхүү анализаторийг 2015 оны 9-р сард нийт 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгч албан ёсны нээлтийг хийсэн ба одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээг авч байгаа юм.

100%

66

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх

1. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны "Хяналтын тоо батлах тухай"  642 дугаар тушаалын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд төгсөлтийин дараах сургалтанд тус газрын захиалгаар дотор судлал 4, хүүхэд судлал 7, сэхээн амьдруулалт 2, эх барих эмэгтэйчүүд судлал 16, мэдрэл 2, мэс засал 2, хавдар 1, дүрс оношлогоо 1, өрхийн анагаах ухаан 4 эмч, төрөлжсөн мэргэжлээр 5 эмч, мэргэшүүлэх сургалтанд сувилагч тусгай мэрэгжилтэн 24 тус тус суралцаж байна. Мөн Нийслэлд хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан төрийн сангийн  санхүүжилтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хүүхдийн мэргэжлээр 10 эмч, мэргэшүүлэх сургалтанд сувилагч тусгай мэрэгжилтэн 16 тус тус суралцаж байна.

2. ОХУ-ын Москва, Ленинград хотуудад хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд дүүргийн ЭМТ болон нэгдсэн эмнэлээс 18 эмч хамрагдсан. БНСУ-ын Мёнжи эмнэлэгт мэдээгүйжүүлэг эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд Амгалан амаржих газрын  2 эмч хамрагдсан.

3. Зүрх судасны өвчний үеийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор Люксенбургийн техникийн туслалцааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бүх дүүргүүдийн зүрх судасны эмч нарыг чадваржуулах зорилгоор мэргэшүүлэх сургалтанд зүрх судасны эмчээр 26, Зүрхний эхо-гийн эмчээр 11 хүнийг тус тус сургалтанд хамруулсан. Мари-Стопс ОУ-ын байгууллагын Данида төслийн санхүүжилтээр АШУҮИС, Мари–Стопс ОУ-ын байгууллагатай хамтран “Бэлгийн болон НҮЭМ-ийн цогц  тусламж үйлчилгээ” сэдэвт  9 сургагч багш бэлтгэсэн.

АШУҮИС-ийн эх барихын тэнхимтэй хамтран “Перинаталь илрүүлэг оношилгоо” сэдэвт сургалтыг дүүргийн ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн 78 эмчийг хамруулан зохион байгууллаа.

Олон нийтэд суурилсан нялхас бага насны хүүхдийн хооллолтийн талаар зөвлөгөө өгөх сургагч багшаар харьяа эрүүл мэндийн байгууллагын 60 эмч, эмнэлгийн ажилтанг сургаж бэлтгэсэн. Шинэчилсэн Хүүхдийн өвчний цогц менежментийн сургагч багшаар харьяа эрүүл мэндийн байгуулагуудаас 10 хүн сургаж бэлтгэсэн. Бүх дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч, ажилчдыг өсвөр үеийн эмнэлзүйн сургалт, охидын эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хэрхэн хийх талаар клиник сургалтанд хамруулсан.

4. ОХУ, Солонгос, Хятад, Сингапур, Франц, Англи, Тайван, Япон, Польш, Шинэ Зеланд, Малайз, Чех улсуудад 5 хоногоос 3 сарын хугацаанд туршлага судлах сургалтанд 51 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн 30 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг сургахаар гэрээ хийсэн байна. 64 сувилагч, тусгай мэргэжилтнүүд мэргэжил олгох сургалтанд төрийн болон байгууллагын зардлаар суралцаж мэргэжил эзэмшсэн байна

5. Тайланд, Малайз, БНХАУ, БНСУ, Тайвань, Хөх хотод мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтанд газрын 8 мэргэжилтэн хамрагдсан.

100%

67

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт ажиллаж буй эрчимт эмчилгээний болон эрчимт эмчилгээний бус мэргэжлийн эмч нарын мэргэжлийн сургалтыг зохион байгуулах

2014, 2015 оны турш Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээний болон эрчимт эмчилгээний тасагт ээлжээр ажилладаг эрчимт эмчилгээний оношлогоо, эмчилгээний шинэ мэдээллээр хангах, хүнд өвчтөнд авах арга хэмжээний нэгдмэл ойлголтын суурийг тавих, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх тасралтгүй сургалтыг Интермед эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хамтран зохион байгуулж байна. Сар бүр хийх сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргын 2/1298 тоотоор батлуулан ажиллаж байна. 

90%

68

Газрын үйл ажиллагааны талаар бодлогын чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэх, хэрэгжүүлж байгаа ажлын явц байдлыг хэвлэл мэдээллээр сурталчлан олон нийтэд хүргэх, байгууллагын цахим хуудасны байнгын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг шинэчлэх

Газрын үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тогтмол бэлтгэж, хэрэгжилтийг ханган байгууллагын вэб сайт болон олон нийтийн телевиз, радио болон хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр тогтмол сурталчилж ажиллаа.

Жилийн хугацаанд газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, тодруулга, ярилцлага давхардсан тоогоор нийтдээ 240 гаруй удаа гаргасан бөгөөд үүнээс давхардсан тоогоор телевизээр 141 удаа, Үндэсний радио болон бусад сайтуудаар 89, сонинд 25 удаа  байгууллагын вэб сайтаар өдөр тутамд тогтмол мэдээлэл түгээсэн байна.

Байгууллагын вэб сайтад шинэ мэдээ мэдээлэл 54-г оруулахаас гадна  цаг үеийн болон томуу, томуу төст өвчин , халдварт улаан бурхан өвчний сэрэмжлүүлэг, иргэдэд зөвлөмж  тайлбар зэрэг 37-г байршуулсан болно.

100%

69

Хурал, зөвөлгөөн, гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй хийх уулзалтын мэдээлэл,  албаны хэмжээнд хийгдэх томоохон арга хэмжээнүүдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлагнах 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын гадаад болон дотоод уулзалтын мэдээллийг хугацаа алдалгүй тухай бүр нь байгууллагын вэб сайт болон олон нийтийн цахим сүлжээнд оруулж, сэтгүүлчдэд хэвлэлийн мэдээ бэлтгэн телевиз, радиогоор тогтмол сурталчиллаа.

Мөн UBS телевиз, Монгол HD, Эко телевиз,Like HD, ZA телевиз,  MM агентлаг, MNC телевиз,TV 9 телевиз, 25-р суваг, C1 телевиз  TV8, Монголын радио, Шинэ Монгол радио, Эх орон телевиз,  UBS, News.mn,ETV , Star tv, TM,  Эрүүл мэндийн суваг, Монцамэ агентлаг, Парламентийн суваг, Арслан.мн сайт,Time.mn , Өнөөдөр сонин Үндэсний шуудан, Үнэн сонин ,Өглөөний сонин  Нийслэл таймс, Mongol.com Zindaa.mn8 Ulaanbaatar.mn Uls.mn,  Массв.мн зэрэг сайтуудаар мэдээ мэдээлэл, ярилцлага,  сурвалжлага  тодруулга гарсан болно.

100%

70

Олон нийтийн  мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагааг чанаржуулах

2015 оны турш  МҮОНТелевизийн 120/80 эрүүл мэндийн хөтөлбөртэй хамтран ажиллаж нийтдээ 3 цуврал дугаар хийсэн. Монголын Үндсэний радиогийн “Эмч радио” нэвтрүүлэгтэй гэрээ хийн 7 хоногийн бүрийн Лхагва гаригт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр шууд нэвтрүүлэг хийж төлөвлөгөөний дагуу амжилттай дуусгасан.

UBS телевизтэй хамтран “Нийслэлийн түргэн тусламжийн асуудал” сэдвээр “Найрсаг Улаанбаатар “зорилтот нэвтрүүлэг хийлээ.

“Шинэ Монгол” радиогийн эрүүл мэндийн буланд нийт 18 удаагийн нэвтрүүлэгт холбогдох мэргэжилтнүүдийг оролцууллаа.

MNS-телевизийн тодруулга буланд цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийлээ.Нийслэл таймс сонинтой тогтмол хамтран ажиллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлийн албанд мэдээ мэдээллийг тогтмол өгч харилцан мэдээлэл солилцон ажиллаа.

 

90%

71

Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн төвийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг эхлүүлнэ.

ХУД-ийн салбарын барилгыг 2015.04.01-нд ашиглалтад бүрэн хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлсэн.

100%

72

Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төвийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлнэ.

Барилга угсралтын ажлыг гүйцэтгүйлэхээр “Комптрейд” ХХК-тай 2014 оны 12 сарын 05-ны өдөр 925.126.079 төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд зураг төсөв боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус барилгыг СБД-ийн 6-р хороо, НТТТ-ийн автобаазын хашаанд төлөвлөсөн боловч зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг чөлөөлөх боломжгүй талаар СБД-ийн газрын албанаас хариуг өгсөн, мөн техникийн нөхцөл гаргуулахаар гүйцэтгэгч компани УСУГ-т хандсан боловч цэвэр усны шугам дайран өнгөрч байгаа тул боломжгүй талаар 2015.04.02-нд тус тус мэдэгдсэн.

Иймд ЧД-ийн Засаг даргад газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2015.08.26-ны 1/940 тоотоор хүргүүлснээр НХОГ, ЧД ЗДТГ нартай хуралдаж, ЧД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөхөөр шийдвэрлэсэн тул гэрээг сунгах, зураг төсвийн ажилд нэмэлт өөрчлөлтийг НХОГ хийхээр болж, нэмэлт хөрөнгийн асуудлыг ЧД ЗДТГ-аас шийдвэрлэхээр тохиролцсон. Зураг төсвийн нэмэлт ажил хийгдэж байна.

100%

73

Нийслэлийн Амгалан амаржих газрын шинэ барилгыг ашиглалтанд оруулна

2015.05.15-нд ЭМССайдын тушаалаар үлдэгдэл хөрөнгө болох 1.946,6 сая төгрөг батлагдсан. Цамхаг Констракштай ажлын явцад тогтмол холбогдон үйл ажиллагаанд НХОГ-той хамтран хяналт тавьж ажилласан бөгөөд 2015.10.01-нд улсын комиссд орон хүлээн авч, нүүлгэлт, ариутгалын ажлуудыг хийснээр, ашиглалтад бүрэн хүлээн аваад байна.

100%

74

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс төлөвлөгөөг батлуулж, 2015.07.02-ны 1/814 тоотоор харъяа байгууллагуудад өвөлжилтийн тайлан ирүүлэх тухай үүрэг даалгаврыг өгч, сар бүр мэдээллийг нэгтгэн ажилласан.

Ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 4, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1 их засварын ажлууд хийгдэж дуусаад байна.

Мөн барилгын дотно, гадна цахилгаан засвар, халуун хүйтэн усны бойлоруудын цэвэрлэгээ, тоолуурын шалгалт, гамшгийн болон онцгой нөхцөлийн үед ажиллах инженер техникийн ажилтнуудын цагийн хуваарийг батлуулах, байгууллагуудын гадна шугам сүлжээ, дотор сантехникийн системд үзлэг шалгалт хийж, халаалт авах бэлэн байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, түргэн тусламжийн автомашиныг улсын үзлэгт бүрэн хамруулан, шатах тослох материал, салбэг дугуй зэрэг шаардлагатай нөөцийг бүрэн хангаад байна.

Бэлтгэл ажлын мэдээг сар бүр ЭМСЯ, НЗДТГ-т хүргүүлсэн.

100%

75

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 барилгын их засвар, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1 барилгад их засвар хийх ажлууд батлагдаж, ХАА-аас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсны дагуу, үнэлгээний хороонд орж ажилласан.

Мөн шаардлагатай ажлын тоо хэмжээг өөрчилж, төсвийг гаргуулан, холбогдох газруудад хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн.

Одоогоор их засварын ажлууд бүрэн дуусч, санхүүжилтээ авч эхлээд байна.

100%

76

Хүүхдийн эмнэлгийн зураг төсвийг боловсруулна.

НИТХ 2015.03.23-ны 24/04 тогтоолоор Нийслэлийн 3 дүүрэг /ЧД, БГД, ХУД/-т Хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж, зураг төсөв боловсруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр 2015.02.06-ны 1/142 тоотоор НЗДТГ-т 2015 оны төсвийн тодотголд оруулах хүсэлтийг хүргүүлж,НЗД А/446 тоот захирамжаар нэг хэв маягын зураг төсвийн хөрөнгө болох 120 сая төгрөг батлагдан, гүйцэтгэгчээр ЧД-ийн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа Асар-Өргөө ХХК шалгарсан.

Ажлын хүрээнд НЭМГ, НХОГ, БГД ЗДТГ, ХУД ЗДТГ, ЧД ЗДТГ нар хамтран хуралдаж, хүүхдийн эмнэлгийн газар болон зураг төсвийг хэрхэн боловсруулах талаар санал солилцон, ЭХЭМҮТ-д 1/697 тоотоор хамтран ажиллах саналыг хүргүүлснээр, 2015.06.15-нд НЭМГ, НХОГ, ЭХЭМҮТ, БХТ, Асар-Өргөө нартай хуралдаж, орчин үеийн хүүхдийн эмнэлгийн стандартын дагуу зургийн даалгаврыг боловсруулж, НЕТГ-аар батлуулаад байна.

Мөн хурлаар газрын асуудлыг дүүргийн ЗДТГ-ууд шийдвэрлэхээр болж, ХУД 5-р хороо, ЧД-ийн 15-р хороодод тус тус төлөвлөсөн. БГД-ийн хуучин эрүүл мэндийн 6-р төвийн суурин дээр барихаар төлөвлөсөн.

БГД өөрийн зураг төсвөөр барихаар болсон. ХУД болон ЧД-үүдтэй холбогдож, хүүхдийн эмнэлгийн газрыг баталгаажуулан авсан. ЧД дахин төлөвлөлтөөр тул захирамж гарах боломжгүй.Зураг төсвийн ажил 2015-2016 он дамжинсанхүүжих бөгөөд ажил хийгдэж байна.

90%

77

Нийслэлийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн төв /300 ортой/-ийг Нийслэлийн өмчид шилжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах

Ажлын хүрээнд ЭМСЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан бөгөөд тус барилгыг 2015 оны Улсын “Концессын зүйлийн жагсаалт”-нд оруулан, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр болсон.

90%

78

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааг шинэчлэн гаргаж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж, үе шаттай шийдвэрлүүлэх

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааг гарган 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг  НЗДТГ, ЭМСЯ-д хүргүүлж, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг  (20 байгууллага) Нийслэлийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дижитал рентген суурин аппарат, эхо, тархины цахилгаан бичлэгийн аппарат гэх мэт нийтдээ 39 нэр төрлийн 229 ширхэг, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.  Мөн Улсын төсвийн 840 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай  27 нэр төрлийн нийт 77 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жилийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруулахад БНСУ-ын Руй корпорациас хандиваар 1,2 тэрбум төгрөгийн 140 шээсний анализатор болон 3 жилийн хэрэгцээний оношлуурыг үе шаттайгаар  нийлүүлэх  ажлыг зохион байгуулсан.

100%

 

79

Нийслэлийн төсвийн тодотголд санал өгч Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж үе шаттай шийдвэрлүүлэх

2014 оны автомашин ашиглалтын тайланд үндэслэн ЭМСЯ-нд 2015 оны хөрөнгө оруулалтын санал, 2015.03.24-ны 2/300 тоот, 2015.05.01-ны 1/500 тоот, 2015.02.06-ны 1/142 тоот, НЗДТГ-т 1/218 тоотоор албан бичгүүдийг тус бүр хүргүүлсэн боловч 2015 оны төсөв хүндрэлтэй байгаан улмаас автомашин хуваарилах боломжгүй болсон.

Мөн АСЕМ-2016 уулзалтын хүрээнд шаардагдах 20 автомашин авах хүсэлтийг НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн.

Автомашины хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр 2015.02.06-ны 1/142 тоотоор НЗДТГ-т 2015 оны төсвийн тодотголд оруулах хүсэлтийг хүргүүлсэн.

ЭМССайдын 458 тоот тушаалаар СХНЭ болон НЭМГ-т тус бүр 1 автомашиныг энэ оны 12 сард хуваарилагдсан.

90%

80

Харьяа байгууллагуудын 2016 оны төсвийн төлөвлөгөөний төслийн саналыг нэгтгэн хянаж,  Эрүүл мэнд спортын яаманд хуулийн хугацаанд хүргүүлэх.

Төсвийн тухай хуулийн 8.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 24.1 дэх заалтын дагуу Нийслэлийн эрүүл мэндийн салбарын 2016 оны нийт урсгал зардлын төсвийн төслийг Улсын төвлөрсөн төсөв, эрүүл мэндийн даатгалын сан, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогын санхүүжилтээр эдийн засгийн ангиллын дагуу зардлаа төлөвлөн, хянан, нэгтгэж, 124.8 тэрбум төгрөгийн саналыг НЗДТГ, ЭМСЯ, Сангийн яаманд хүргүүлсний дагуу 2016 онд 104,5 тэрбум  төгрөгийн төсөв батлагдсан.

Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын 2016 оныхөрөнгө оруулалтын төсвийн төслийг харъяа байгууллагуудаас авч нэгтгэн 2015.07.27-ный 2/873 тоот албан бичгээр ЭМСЯ-нд холбогдох зураг төсвийн хуулбарын хамтаар хүргүүлсэн.

Төсвийн төслөөр нийт 75.4 тэрбум төгрөгийн шинэ барилга, 9.7 тэрбум төгрөгийн барилгын их засвар 3.9 тэрбум төгрөгийн автомашин, 15,0 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санал хүргүүлсэн.

100%

81

Харьяабайгууллагуудын  2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг шалган нэгтгэл хийж Эрүүл мэндийн яаманд хуулийн хугацаанд  хүргүүлэх.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн холбогдох хуулийн дагуу хугацаанд нь хүргүүлсэн.

100%

82

Харьяа байгууллагуудын цалингийн сан, цалингийн бодолтод харьцуулсан судалгаа хийж, дүгнэлт гаргах

Энэ онд БЗДЭМТ, ХУДЭМТ, ЧДЭМТ, СХДЭМТ, Энэрэл эмнэлэг, БНДЭМТ-ийн ажилчдын цалин хөлс, нэмэгдэл урамшууллын бодолт, олголтод  харьцуулсан судалгаа хийж, цалингийн сүлжээний шатлалаас үндэслэлгүй илүү тогтоосон, хууль, журамд нийцэхгүй нэмэгдэл олгосноос шалтгаалан төсвийг хэтрүүлж, өр төлбөр үүссэн, мөн зарим ажилчдад дутуу олгосон зэрэг алдаа дутагдлыг илрүүлж, арилгуулах арга хэмжээг авч ажилласан.

100%

83

Наркологийн эмнэлэг, Шүд эрүү нүүрний төвийн барилгын асуудлыг орон нутгийн концессын зүйл жагсаалтанд оруулж, зохих шийдвэрийг гаргуулах

НИТХ-ийн 2014.12.04-ны 21/31-р тогтоолоор Наркологийн эмнэлгийг “Орон нутгын концессын зүйлийн жагсаалт”-аар баталж, Барих шилжүүлэх нөхцөлтэйгөөр тендерийг зарласан. Ажлын тоо хэмжээ зөрүүтэй талаар НЭЗХГ-аас албан бичиг ирүүлсний дагуу НХОГ-оос тодруулага авч, хүргүүлсэн. Наркологийн эмнэлгийн сонгон шалгаруулалт зарлагдсан боловч санал ирүүлээгүй дахин зарласан.

ШЭНТ-ийн шинэ барилгын архитектор болон зургийн даалгаврууд 2014 онд батлагдсан боловч хуучин барилгыг хувьчлахаар НИТХ шийдвэр гаргасан. НЗД 2015.05.22-ны А/446 тоот захирамжаар зураг төсвийн хөрөнгө батлагдаж, НХААГ дээр тендер зарласан боловч, 2016 онд дахин төлөвлөлтөөр СБД-ийн 11-р хорооны нутан дэвсгэрт “Орон нутгын концессын зүйлийн жагсаалт”-аар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барихаар болсон тул зураг төсвийн худалдан авах ажиллагааг түдгэлзүүлээд байна.

100%

84

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цахим хуудастай болгох ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг цахим хуудастай болох асуудлыг судлах зорилгоор харъяа байгууллагын ӨЭМТөвүүдээс тусгайлан боловсруулсан асуумж, ажиглалтын аргаар судалгаа авч нэгтгэн дүн шинжилгээ хийсэн. Судалгаагаар хамрагдсан байгууллагын 51 хувь нь вэб сайтгүй, 49 хувь нь вэб сайттай, үүнээс 16 хувь нь  вэб сайтын үйл ажиллагаагаа тогтмол хөтөлдөг болсон байна. Вэб сайт ажиллуулахад гарч буй бэрхшээлүүдийг судлан үзэж, цаашид тус газраас  холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар вэб сайттай болох шаардлагатай гэж дүгнэсэн.

Энэ хугацаанд /2015 оны 12-р сарын байдлаар/ нийт 39 ӨЭМТ /Хан-Уул дүүргийн 16, Багануур, Налайх дүүргийн 8, Сүхбаатар, Баянгол дүүргийн 15/-ийг шинээр вэб сайттай болсон.

 

 

100%

 

85

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд, тусгай мэргэжлийн төвүүдийн хяналтын камерын үйл ажиллагаанд үнэлгээ хийх

НЭМГ-ын Даргын 2015 оны 06-р сарын 04-ны өдрийн “Харьяа байгууллагуудын хяналтын камерийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх тухай” А/51 дугаар тушаалын дагуу нийт 21 байгууллагын 840 камерт хяналт, үнэлгээ хийж гарсан зөвлөмжийг харьяа байгууллагуудад хүргүүлсэн.

Үнэлгээний зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлын тайлан холбогдох байгууллагуудирүүлсэн. Хяналтын камерын үйл ажиллагаа сайжирч тогтмолжсон.

100%

 

 

86

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжих болзолт уралдааныг зохион байгуулах

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжих болзолт уралдааныг зохион байгуулах удирдамжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Даргын А/59 дугаар тушаалаар батлуулан харьяа байгууллагуудад хүргүүлсэн.

Мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжих болзолт аян зохион байгуулж, харъяа байгууллагуудаас тайлан хүлээн авч, нэгтгэн дүгнэсэн.

100%

 

87

Байгууллагын "Мэдээллийн технологийн журам" боловсруулах, хэрэгжилтийг хангах

Мэдээлэл технологийн үйл ажиллагааг тогтмолжуулах, шинэчлэн сайжруулах зорилгоор "Мэдээллийн технологийн журам"-ыг боловсруулан НЭМГ-ын Даргын 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлуулан гаргасан.

Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллуулах зорилгоор бүх мэргэжилтнүүдэд танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж,  хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

100%

 

88

Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх программ хангамжийг нэвтрүүлэх

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр болон хувийн хэвшлийн нийт 1888 эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлахтай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх программ хангамжийг нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт тавин, асуудоыг дэвшүүлсэн

ArcGis программыг тусгай зөвшөөрөл хариуцсан 2 мэргэжилтний компьютерт суурилуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын байршлын зураглалыг оруулан газар зүйн мэдээллийн санг үүсгэн ажиллаж байна.

100%

 

89

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээллийн онлайн тайлангийн програмд шаардлагатай шинэчлэлүүдийг хийх

Улирлын мэдээний програмд бүртгэлтэй эмнэлгүүдэд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг МИТПС ХХК-ний  ажилтантай хамтран хийлээ.  Үүнд: Үүдэн эмнэлгүүдийн тухайн сарын мэдээ гарахад өмнөх саруудын мэдээ харагдаж байхаар өөрчлөлт хийсэн, мөн exsel файл руу хөрвүүлэхэд ортой эмнэлгүүдийн өмнөх сарын орны үлдэгдэл бодогдож гардаг болсон. Сувилал, ортой эмнэлгүүд, лабораторийн чиглэлийн эмнэлгүүдийн сарын мэдээ  болон улирлын орлого зарлагын мэдээ өмнөх сарынх болон өссөн дүнгээр exsel файл дээр харагдаж байхаар өөрчлөлтүүдийг хийж байна.

Мэдээнд тавих дотоодын болон хөндлөнгийн хяналт сайжирсан. Хувийн эмнэлгийн онлайн тайлангийн програмыг Нийслэлийн дата төвийн сервэр дээр байршуулснаар хурд сайжрах, гадны халдлагад өртөх магадлал багасч, найдвартай хамгаалагдахг сайн талтай болсон.

 

 

100 %

 

90

НЭМГ-ын харьяа  улсын  болон   хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2014 оны бааз мэдээллийг шалган авч ЭМХТөвд хугацаанд нь хүргүүлэх

 

НЭМГ-ынхарьяаулсынболон хувийн хэвшлийнүүдэнболонортой  135 эмнэлгээс 2014 оны хүн амын өвчлөл, нас баралт, төрөлтийн 8  бааз мэдээ (халдварт бус base1006, сүрьеэ base1004, нас баралтын base1007, төрөлтийн base2004, эмнэлгээс гарагчийн base2002, БЗДХалдварын base1003, халдварт өвчнний base1002 болон хорт хавдарын base1005) –г хүлээн авч нэгтгэн, дүн шинжилгээ хийж,  тогтсон хугацаанд нь ЭМХТ-ийн Тогтолцоонысудалгаа, статистикийнхэлтэст цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн.

Нийслэлийн харъяа байгууллагуудын хүн амын дунд бүртгэгдсэн халдварт болон халдварт бус, нас баралт, төрөлтийн нийт 628856  бичлэгийн мэдээний сан үүсгэж, статистикийн хууль, ЭМС-ын тушаалын хэрэгжилтийг хангасан.

 

100%

 

91

“Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2014” эмхэтгэлийг монгол, англи хэл дээр гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, байгууллагын цахим хуудсанд байршуулах

“Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт-2014” номын монгол эхийг бэлтгэн, анх удаа англи хэлээр орчуулан ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр  “Биг бродер ХХК” -тай гэрээ байгуулан номын эхийг бэлтгэн нийт 250 ширхэг ном, 650 ширхэг товч танилцуулгыг хэвлүүлж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

Нийслэлийн хүн амын эрүүл мэндийг үзүүлэлтийг анх удаа англи хэлнээ гаргаснаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, мэдээлэл хэрэглэгчдэд хүртээмжтэй болсон.

100%

92

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн статистик бүртгэл  мэдээллийн чанар, бодит байдалд хяналт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх

Дүүргийн ӨЭМТ-үүдэд хөтлөгдөж буй анхан шатны бүртгэлийн маягтын хөтлөлт болон мэдээний нэгтгэл, мэдээ мэдээллийн чанар,  бодит байдал, мэдээлэлтэй холбоотой эрх зүйн актуудын биелэлтэнд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр удирдамж боловсруулан НЭМГ-ын Даргаар батлуулан, төвийн 6 дүүргийн 18 ӨЭМТ-ийг хамруулсан.

Үнэлгээний дүнг зөвлөмжийн хамт  2015 оны 7-р сарын 28-ны өдрийн 2/874 албан тоотоор Дүүргийн ЭМТөвүүдэд хүргүүлсэн.  Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг холбогдох байгууллагуудаас хүлээн авсан.

100%

 

93

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээ тайлангийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хүлээн авч буй амбулаторийн үзлэг, эмнэлгээс гарагчийн мэдээнд  сар бүр үнэлгээ хийн вэб хуудсанд болон хувийн эмнэлгийн сарын мэдээний онлайн програмд эргэн мэдээлийг байршуулан, ажлын байран дээрх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

-       2015  оны эхний 11 сарын байдлаар  өмнөх онтой харьцуулхад 9-11 удаа мэдээ өгсөн үүдэн эмнэлгийн тоо 156-аар нэмэгдэж, мэдээгээ тогтмол өгөлт 80 хувьд хүрсэн. Мэдээгээ огт өгдөггүй үүдэн эмнэлэг өмнөх онтой харьцуулахад 7 хувиар  буурч 8.1 хувь болсон байна.

-       Ортой эмнэлгүүд эхний 11 сарын байдлаар 9-11 удаа ирүүлсэн 70.4 %, 4-8 удаа 25.1%, 1-3 удаа 3.4%, огт ирүүлээгүй байгууллага 1.1 % байгаа нь өмнөх оны мөн үеэс 9-11 удаа ирүүлсэн нь 25,1%-иар нэмэгдэж, огт ирүүлээгүй байгууллага 2,4 %-иар буурсан үзүүлэлтэй байна.

-       Сувиллуудаас 9-11 удаа ирүүлсэн 34.8%, 4-8 удаа 22.6%, 1-3 удаа 16.8%, огт ирүүлээгүй байгууллага 26.9% . Ор бүхий эмнэлгүүдийн сарын мэдээ өгөлт өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар мэдээ ирүүлэлт нэмэгдсэн байна.

Хувийн ор бүхий эмнэлэг, сувилалуудын статистик мэдээ хариуцсан ажилтнуудад 2014 оны жилийн эцсийн тайлангийн дүгнэлт, цаашид анхаарах зүйлүүдийн  талаар 2 удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.  Уулзалтанд 70 гаруй байгууллагын 100 гаруй хүн хамрагдлаа.

Эм холбооны байгууллагатай  хамтран Монфа ХХК-ний байранд    дүүрэг  дүүргээр нь уулзалт зохион байгуулж эмийн  сангуудын  эрхлэгч нарт статистик мэдээ тайлангийн  талаар   6 удаа нийт 580 хүнд мэдээлэл хийлээ.

Үр дүн:Орлого зарлагын тайлан ирүүлэлт нийт 2015 оны 1-р улирлын тайлан өгсөн байгууллагын тоо 393-аар буюу 21,1 хувиар нэмэгдсэн, 2-р улирлын тайлан өгсөн байгууллагын тоо 256-аар буюу 17,3 хувиар нэмэгдсэн, 3-р улирлын тайлан өгсөн байгууллагын тоо 222-аар буюу 13,2 хувиар тус тус нэмэгдсэн байна.

 

 

100%

 

94

Харьяа байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх журмыг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжаар Нийслэлийн шилдэг  тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулах болзолт уралдааны журмыг батлуулсан.  Тус журмын талаарх мэдээлэл болон танилцуулгыг ЭМСЯ, 9  дүүргийн Засаг дарга нар,  харьяа эрүүл мэндийн байгууллагуудад албан тоотоор хүргүүлсэн. Мөн www.ubhealth.mnсайтанд журам болон журмын талаарх мэдээллийг байршуулсан.

Тус үйл ажиллагааны хүрээнд тэргүүний тохижилт үйлчилгээтэй 6 төрийн өмчит байгууллага, 10 ӨЭМТ, 184 эмнэлгийн мэргэжилтнүүдийг шалгаруулсан бөгөөд шалгарсан байгууллагууд нь 2015 онд гадна болон доторх тохижилтондоонийт 29,666,775,310 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр болон төрийн болон төрийн бус байгууллагуудын санхүүжилт, хандив тусламжаар хийсэн байна.  НЗД-ын А/932 дугаар захирамжаар эдгээр шалгарсан байгууллагууд болон шилдэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг 625,320,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан.

 

 

 

100%

95

НЭМГ-аас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр 2014 онд байгуулсан гэрээнүүдийн хэрэгжилтэд үнэлгээ хийх

НЭМГ-аас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр 2014 онд байгуулсан гэрээнүүдийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх удирдамжийг НЭМГ-ын Даргаар батлуулан НЭМГ-т хэрэгжиж буй 16 гэрээний хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа.

Үнэлгээний үр дүнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан.

100%

96

НЭМГ-т ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт, шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах 

Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд хяналт шинжилгээ хийх удирдамжийг НЭМГ-ын Даргаар батлуулж хяналт шинжилгээ үнэлгээг хагас жилээр 154, бүтэн жилээр 201 өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд  хийсэн. Үнэлгээний дүнг үндэслэн зөвлөмж боловсруулан үйл ажиллагаандаа дүгнэлт хийн ажиллаж байна.

100%

97

НЭМГ-аас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар цахим хуудсаар санал асуулга, асуумж судалгаа авч, дүгнэх

НЭМГ-аас хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагааны талаар цахим хуудсаар санал асуулга авах удирдамжийг боловсруулан НЭМГ-ын  Даргаар батлуулж  12 асуулт бүхий асуумж судалгааг нийслэлийн эрүүл мэндийн газрын вэб сайтанд байршуулан, нийт 106 иргэдс асуумж судалгаанд хамрагдсан. Асуумж судалгааны дүнг нэгтгэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг боловсруулсан. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас онлайнаар авч буй мэдээ тайлангийн талаар асуумж судалгааг 371 байгууллагаас авч нэгтгэн дүгнэж 2014 онд авсан судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг 2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусган ажиллахаар болсон.

Судалгааны үр дүнг дүгнэж, зөвлөмж боловсруулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг 2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусган ажиллахаар болсон.

 

 

 

 

100%

98

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа алдааны мэдээллийн  санд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох

ЭМХТөвийн 2014 оны алдаа зөрчлийн санд үнэлэх боломжтой 5 төрлийн 314 алдаа зөрчлийн 54.0% нь дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлээс  ирүүлсэн зөрчлийг байгууллага бүрээр гарган үнэлэж,  алдаа зөрчлийн 69.4% нь ажилдаа хариуцлагагүй хандсан, 16.5% нь мэргэжлийн ур чадвар хангалтгүй,12.5% нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харьцаа хандлага дутмаг,1.8% нь тоног төхөөрөмжийн бэлэн бус байдлаас тус тус болсон талаар дүгнэлт гаргалаа. Мөн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын чанарын албаны дарга болон чанарын менежер нарт 2015 оны алдаа, зөрчлийг ЭМХТөвийн алдаа, зөрчлийн сан болон НЭМГ-т ирүүлж байх, алдаа зөрчлөө хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

 Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад гарсан алдаа зөрчлийн бүртгэл мэдээлэл нэгдсэн санд төвлөрч, дүн шинжилгээ хийх, дотоодын хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. алдаа, зөрчлийн ба

 

 

 

 

100%

 

99

Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судалгааг авч  дүгнэлт хийж ажиллах

НЭМГ-ын Даргын 2015 оны 06 сарын 18-ны өдрийн А/58 дугаар  “Сэтгэл ханамжийн судалгаа авах тухай”  тушаалыг батлуулан харьяа байгууллагуудад хүргүүлсэн. Асуумж судалгаанд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, амаржих газрууд, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүд нийт 19 байгууллагыг хамруулсан. Асуумж судалгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон чанарын менежерүүд сэлгэн байгууллагуудад очин авсан бөгөөд тус асуумж судалгаанд нийт 662 үйлчлүүлэгчээр байгууллагын орчны тохижилт, үйлчилгээний соёлыг үнэлүүлсэн.

Судалгаагаар үйлчлүүлэгчид байгууллагын үйлчилгээний соёлд 80% нь, байгууллагын дотоод орчны соёл, тав тухтай байдалд 72,71%, байгууллагын гадаад орчны тохижилтод 53,66% нь сэтгэл ханамжтай байна гэсэн үр дүн гарсан. Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг боловсруулан харьяа байгууллагуудад хүргүүлсэн.

 

 

100%

БИЕЛЭЛТИЙН ХУВЬ

 

98.7%

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР