Нийслэлийн Эрүүл мэндийн газар

НЭМГ-т 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 1206 өргөдөл, гомдол цахим програмаар бүртгэгдэн ирж шийдвэрлээд байна.

Үүнээс: 1071 өргөдөл, гомдлыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэн чанарын алба, холбогдох мэргэжилтнүүд иргэнд хариу өгч шийдвэрлэсэн байна. НЭМГ-ын мэргэжилтнүүд 153 өргөдөл гомдлыг шийдвэрлэн хуулийн хугацаанд нь иргэнд хариу өгч шийдвэрлэсэн байна. НЭМГ-ын өргөдөл гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 12 хоног 06 цаг 59 минут байна.

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаарх, мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол хэрхэн гаргах тухай зөвлөмжийг мэдээллийн самбар, цахим хуудсанд, иргэнд ил харагдахуйц байдлаар тогтмол байршуулж байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар өргөдөл гомдлын асуудлыг авч хэлэлцэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг холбогдох дарга нарт өгч биелэлтийг ханган ажилласан. Үүнд:

-       Байгууллагад бичгээр болон утсаар ирсэн өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээ авлаа.

-       Байгууллагад биеэр ирж өгсөн өргөдөл, гомдлыг байгууллагын дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, газрын даргад танилцуулан, шийдвэрлэх үүрэг өгсөн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

-       Байгууллагад иргэний зүгээс утсаар өгсөн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, холбогдох хэлтсийн даргад хүлээлгэн өгнө. Хэлтсийн даргаас асуудал хариусан мэргэжилтэнд цохож, хүлээлгэн өгнө.

-       Өргөдлийн шийдвэрлэлтийг хэлтсийн дарга нар хянах бөгөөд шийдвэрлэлтийн тэмдэглэл, хугацаанд бичиг хэрэг, архив хариуцсан мэргэжилтэн хяналт тавина.

-       Бусад эх үүсвэрээс ирсэн өргөдөл гомдлыг Удирдлага, төлөвлөлтийн хүний нөөцийн хөгжил эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн хүлээн авч Smartcity цахим хаягт бүртгэн нэгтгэж 24 цагийн дотор холбогдох мэргэжилтэн, байгууллагад шилжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.

-       Байгууллагад утсаар болон бичгээр ирсэн өргөдөл гомдлыг мэргэжилтэн бүр хариуцсан чиглэлийнхээ дагуу хүлээн авч шийдвэрлэх бөгөөд энэхүү үүргийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгаж өгсөн.

 

-       Өөрийн хэлтсийн мэргэжилтэнүүдэд өргөдөл гомдлын хүлээн авалт, шийдвэрлэлтийн талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах, иргэнтэй зөв боловсон, ёс зүйтэй харьцах, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хариуцлагатай хандах талаар анхааруулга өгөхийг бүх хэлтсийн дарга нартүүрэг болгосон.