“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн салбарт мөрдөн ажиллах болсон.

Read more...

Өнөөдөр “Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна. Жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Олон улсын цусны донорын өдөр” болгон 2004 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэ сарын 13-нд буюу өчигдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусаа хандивлах үйл ажиллагааг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт амжилттай зохион байгууллаа.

Read more...

             Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд үйл ажиллагааны  хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан билээ.

Read more...

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо.

Read more...

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

 Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

 Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтад урьж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.emd.gov.mn/639-2/ авна уу