“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо. Энэ жилийн хувьд нийслэлийн иргэдээс гадна хөдөө орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцож байгаа юм.

Read more...

Дэлхий даяар жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан”-гаас хамтран “Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналт, дотоод хяналтын ялгаа”, “Хяналт шинжилгээ үнэлгээ”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Read more...

      МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 км, 195 м газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлийн илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй. Бүтэн марафон 4219 0м, хагас марафон 21095 м зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.

Read more...

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч /Ш.Анхмаа/-ийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд 2018 оны 6-р сарын 04 - 29 хооронд хяналт, үнэлгээ хийнэ. Хяналт, үнэлгээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн нийгэмлэг, холбоо, ТББ-ыг оролцуулан зохион байгуулах болно.

Read more...