Нийслэлийн удирдах ажилтаны шуурхай зөвөлгөөн 2016 оны 04-р сарын 21-нд Дүнжингарав худалдаа үйлчилгээний төв дэхь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж өнгөрлөө. Тус зөвөлгөөнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 222-р тогтоолын хэрэгжилтийг хангах талаар онцлон тэмдэглэв.