НЭМГ,  НДЕГ-ЭМДГ хамтран ЭМД-ын сангаас санхүүжилт авдаг НЭМГ-ын харьяа 12 эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн даатгалын хууль, дагалдах журмуудын талаарх ажлын байрны сургалтыг 2016 оны 03 сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар ЭМД-ын тухай хууль /шинэчилсэн найруулга/, дагалдах журмууд, ЭМД-ын хуулиар хүлээсэн эмнэлгийн үүрэг, гэрээлэлтийн талаар мэдээлэл хийж, НДЕГ-ЭМДГ-ын Тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн мэргэжилтнүүд тухайн эрүүл мэндийн байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн талаар танилцуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Сургалтад нийт 385 эмч мэргэжилтэн хамрагдлаа.