Эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн  9-р зүйлийн 6-р заалтын дагуу “Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зєвшєєрєгдсєн vзvvлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд vнэн зєв гаргаж єгєх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 20-р зүйлийн 2.6-р заалтын дагуу “Үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах” үүргийг тус тус хүлээдэг. 

НЭМГ-ын даргын 2014 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн А/113 дугаар тушаалын дагуу хувийн эмнэлэг, эмийн сангуудаасдоор нэр дурдсан тайланг  2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс авч эхлээд байна. Өнөөгийн байдлаар эмийн сангуудын тайлангийн ирүүлэлт туйлын хангалтгүй байна. Ирүүлсэн байгууллагуудын тайлангаас харахад хуучин маягтаар ирүүлэх, дутуу болон алдаатай мэдээлэл оруулсан , тайланг өгч байгаа хүн тухайн тайлан доторх тоо мэдээгээ мэдэхгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд байна.  Иймд шинэчлэгдсэн тайлангийн маягтаар  мэдээллийг  бүрэн, үнэн зөв, хугацаандаа ирүүлэхийг анхааруулж байна. 

2014 оны жилийн эцэст авах тайлангууд

Тайлан

Авах хугацаа

1

ЭМБ-ынхүчинчадал, хүнийнөөцийнтайлан ЭМТ401

2014.11.15 - 2015.12.15

2

Хувийн эмнэлгийн үйлажиллагааны тайлан  ЭМТ 202

2014.12.20 - 2015.01.05

3

Сувилалын үйлажиллагааны тайлан ЭМТ 203

2014.12.20 - 2015.01.05

4

Орлого зарлагынтайлан ЭМТ 6

2015.01.02 - 2015.01.20

5

Нүүр амны төв,кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ309

2014.12.25 - 2015.01.05  

6

БЗДХ/ДОХ-ын төв, кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-304

2014.12.25 - 2015.01.05  

Жич: 1. Тайланг гаргасан албан тушаалтан өөрийн биеэр ирж өгөх

2. Тайлангийн маягтуудыг www.ubhealth.mn хаягаар орж татаж авах                               3. 2014 оны жилийн эцсийн тайланг ирүүлээгүй байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

                   Тодруулах зүйл байвал 329114 утаснаас лавлана уу

          Статистик, хяналт шинжилгээний хэлтэс