Шинэ жилийн баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг.

Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-        Архи дарснаас татгалзах, хамт олноороо архигүй баяр тэмдэглэж сурцгаая,

-        Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах

-        Хоол ундыг тохируулан хэрэглэх

-        Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх

-        Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих

-        Жирэмсэн эхийг анхаарах

-        Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах

-        Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах

-        Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх

-        Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах

-        Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх

 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нэг. Бүх эмнэлгүүд

 1.    Үйлчлүүлэгчдэд ханиалга, томуу, ларингит, ринит, коньюктивитын (Стимсоны 3 шинж) шинж тэмдэг, 0-5 насны хүүхдэд ХӨЦМ-ийн дагуу үнэлэх, тууралтат халдварыг илрүүлэх  бүтэн биеийн үзлэгийг заавал хийж, бүртгэлд тэмдэглэх,

2.     Томуу, томуу төст өвчтэй, амьсгалын замын хүнд халдвартай болон халууралт, тууралттай хам шинж бүхий халдварын сэжигтэй хүүхэд болон жирэмсэн эхийг аль болох олон хүнтэй хавьтал болгохгүйгээр тусгаарлах боломжийг бүрдүүлэх, хөтөч ажиллуулах,

Read more...

Боом өвчин 4-10 сарын хугацаанд өндөр идэвхижилийн үе байдаг. Сүүлийн үед дулаарлын байдалтай холбоотой улирал харгалзахгүй боомын өвчлөл гарч байна. 2015 оны 03 сарын 20-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд боомын хүний өвчлөлийн  тохиолдол бүртгэгдсэн. 

Bacillus anthracisнянгаар үүсгэгддэг мал, амьтнаас хүнд халдварладаг, хүний тунгалагийн зангилаа болон мэдрэлийн ширхэгийг гэмтээж, хүчтэй хордлогоор илэрдэг, байгалийн голомтот хурц халдварт өвчин. Боомын үүсгэгчийн тэсвэрлэх чанар: Боомын үүсгэгч нь гадаад орчны таагүй нөлөөлөл болон хими, физикийн үйлчлэлд их тэсвэртэй. Малын өтөг бууц, хэвтэрт маш удаан хугацаагаар, амьтны үсэнд 3-5 сар, арьс ширэнд 1 жил амьдрах чадвартай тул халдвар үүсгэх эрсдэл тогтмол өндөр байдаг.

Read more...

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2015 он 1 дүгээр сард Баян-Өлгий аймагт 2 хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдлээ.

Read more...

 

Шинэ жилийн баярын үер хувь хүн, албан байгууллагууд олон хүн цугларсан хүлээн авалтыг ресторан болон бусад нийтийн хоолны газарт  тэмдэглэдэг. Энэ баярын өдрүүдэд  хоолны хордлого, томуу, осол гэмтэлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. 

 

Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

v  Архи, дарснаас татгалзах,

v  Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх.

Read more...