Зика вирүсийг анх 1947 онд Уганда улсад сармагчингаас,1957 онд Уганда болон Танзани улсад хүнээс анх илрүүлсэн.

Зика вирүст халдварын дэгдэлт 2007, 2013 онд  Францын Полинези, Микронези  улсад тус тус бүртгэгджээ. Бразилд 2015 оны 5 дугаар сард анхны тохиодлыг мэдээлсэнээс хойш Бразил болон Венесуэл, Гайти, Гватемал, Гондурас, Колумб, Мартиник, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сальвадор, Суринам  зэрэг 22 улсад тархаад байна.

Read more...

БАТЛАВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ц.ЭНХЦЭНГЭЛ

2015 оны 12 сарын 28 

ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалт 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар тасралтгүй нэмэгдэж байгаа нь хүний амьдралын буруу хэвшлээс шалтгаалах халдварт бус өвчлөл, нас баралт буурахгүй байхад нөлөөлж  байна. 2013 оны судалгааны дүнгээр 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн, хүн ам хоногт дунджаар 0.4 нэгж жимс, 1.0 нэгж хүнсний ногоо хэрэглэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс доогуур, харин 11.1 гр давс хэрэглэдэг нь зөвлөмж хэмжээнээс даруй 2 дахин их байна.

Read more...

Томуугийн өвчлөлийн мэдээлэл

2016 оны 01 сарын 11-нээс 1 сарын 17 хүртэл 7 хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 74604  үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4422 тохиолдол оношилогдсон. Энэ нь нийт үзлэгийн  5.9%-ийг эзэлж байгаа ба өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.5%,  өнгөрсөн оны мөн үеэс 3.2%-иар тус тус  буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн  80.96% -ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1267 дуудлага ирсэний 605 тохиолдол буюу 47.8% нь ТТТӨ  гэж оношилогдсон байна.

Хэдийгээр томуугийн тохиолдолын тоо харьцангуй бага байгаа боловч хүндэрч хатгаа болох тохиолдол их байна. Иймд дараах сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргүүлж байна.

Read more...

Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа 11 сар хүртэлх насны хүүхдүүд, 15-25 хүртлэх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна.  Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.

Иймээс дараах анхааруулга зөвлөгөөг өгч байна:

Read more...

Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна.  Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

·         Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

·         Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.

·         Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Read more...