Энэ оны 4 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд  дэлгүүрээр зарагдаж байгаа “Ньюсвийтфүүдс” ХХК болон Русская кухнягийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэлтэй хоолны хордлогот халдвар гарсан.   4 сарын 27-ны байдлаар уг бүтээгдэхүүнтэй холбоотой хордлогоор  129 хүн өвчилж бүртгэгдсэнээс 78 (60,5%) нь ХӨСҮТ-д хэвтэн 2 хүн хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж,  51 хүнийг харъяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, эмчлэхээр мэдээлээд байна. Урьдчилсан байдлаар шинжилгээгээр сальмонеллын төрлийн нян илэрч байна.

Read more...

Улаан бурхан   нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын  улиралд өвчлөл ихэсдэг. Өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгдэнэ. Вакцины үр дүнд 90% ийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана. 

Халдварлах зам: Улаан бурхны үүсгэгч нь амьсгалын замаар зарим үед нүдний салстаар халдварлагддаг. 

Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног  урт нь 21-28 хоног хүртэл уртсаж  болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг.  Энэ үед 38-40  С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой  болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна.

Read more...

03 дугаар сарын 03. Сонсгол хамгаалах дэлхийн өдөр.

Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож  мэдэх арга зам нь  харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн  мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм. 

Read more...

ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД НӨЛӨӨЛДӨГ 7 АЛХАМЫГ ТА БҮХЭНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Та үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хэвшүүлээд үзээрэй.

 1-р алхам: Тамхи бүү хэрэглэ.

Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд хүргэдэг. Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушгиний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх болно.

Read more...