
Антибиотик эмийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ долоо хоногийг 11 сарын 14-нөөс - 20-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Өнөөгийн нөхцөлд:
1. Антибиотикийн зохистой хэрэглээ, түүнийг буруу хэрэглэснээс гарах сөрөг нөлөөний талаар мэдлэг хангалтгүйгээс ам дамжсан яриагаар антибиотикийг дур мэдэн замбараагүй хэрэглэх
2. Эмийн сангаас антибиотикийг эмчийн жоргүйгээр олгох
3. Эмчийн заавар зөвлөмжийг дагахгүй, эмийг уух ёстой цаг хугацаанд уухгүй байх
4. Эмч антибиотикийг буруу сонгох, зөвлөх зэрэг асуудлууд түгээмэл байна.