Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

-        Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх

-        Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах

-        Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх

-        Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх

-        Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах

-        Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих

-        Наршилтаас сэргийлэх

-        Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх

-        Ахуйн осол гэмтлээс сэргийлэх

-        Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах

-        Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх

-        Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах

-        Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх

 

Xаяг:УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-9

Хангарьд ордон-900 тоот,  Улаанбаатар-15160       

Утас: (976-11)320981, 70110500   Факс: (976-11)325076

Цахим хаяг: http://www.ubhealth.mn, nemg@ubhealth.mn

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР