Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

 

Наршилтаас сэргийлэх

·         Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх

·         Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх 

·         Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух

·         Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх

·         Хурц наранд удаан явахаас зайлсхийх

·         Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх

·         Хүйтэн ус, шүршүүрт орох

 

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

·         Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих

·         Бие суларч ядрах

·         Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах

·         Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох 

·         Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,

 

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

·         Эмнэлэгт яаралтай хандах

·         Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)

·         Нойтон алчуур толгойд нь тавих

·         Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих

·         Бүлээн шингэн уулгах

  

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР