Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, НЭМГ-ын дарга Ш.Энхбат  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх эмнэлгийн үйл ажиллагаа, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Read more...

2014 оны эхний 10 сарын байдлаар ор бүхий 88 эмнэлгээс 22 буюу 25% нь бааз мэдээллээ бүрэн гүйцэд ирүүлсэн байна. Доорх нэр бүхий эмнэлгүүд нь base 2002 буюу эмнэлгээс гарагч, base 1002, 1003 буюу БЗДХ-​ын бааз мэдээллээHinfo3.0 програмд дутуу шивсэн байгаа тул 2014 оны 11 сарын 20-​ны дотор Hinfo 3.0 програмд бааз мэдээллээ бүрэн шивж оруулан НЭМГ-​ын бааз мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнхзултай тулгалт хийнэ үү. Жич: Бааз мэдээллээ бүрдүүлээгүй тохиолдолд 2014 оны тайланг хүлээн авахгүй болохыг мэдэгдэе. Утас 329114

Read more...

       Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх Судасны төв, Эх нярайн Эрүүл мэнд ба Цахим Эрүүл мэндийн Өргөжил төсөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талууд Нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэр дундаа зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  болон, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Read more...

НҮБ-н Хүн амын сангаас Нөхөн үржихүйн эм хэрэгсэлийн аюулгүй байдал, тогтвортой хангамж төсөл, интернетэд суурилсан Channel программыг нийслэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа  9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн  зохицуулагч нарт иж бүрэн компьютер өнөөдөр гардууллаа.

Тус арга  арга хэмжээнд   НЭМГ –ын дарга Ш.Энхбат, НҮБ-ын Хүн ам сангийн шадар суурин төлөөлөгч Ч.Оюунцэцэг  болон  НЭМГ ,  Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон  холбогдох албаны хүмүүс оролцов.

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой  хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт   гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Read more...