Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар,Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо  “Нарантуул”  захын нутаг  дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, эмийн хууль бус наймааг таслан зогсоох шалгалт зохион байгууллаа.

Read more...

1.   Эрүүл мэндийн сайдын 2010 оны 152 дугаар тушаалын дагуу  халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, тандалтын нэгжийг ӨЭМТ-ийн даргын тушаалаар батлаж, холбогдох мэргэжилтнүүд солигдсон тохиолдолд дахин шинээр томилон үүрэгжүүлэх,

2.   Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг жил бүр гарган хэрэгжилтэнд  дүгнэлт хийж, цаашид хийх ажлыг төлөвлөдөг байх,

Read more...

Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, НЭМГ-ын дарга Ш.Энхбат  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх эмнэлгийн үйл ажиллагаа, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Read more...

2014 оны эхний 10 сарын байдлаар ор бүхий 88 эмнэлгээс 22 буюу 25% нь бааз мэдээллээ бүрэн гүйцэд ирүүлсэн байна. Доорх нэр бүхий эмнэлгүүд нь base 2002 буюу эмнэлгээс гарагч, base 1002, 1003 буюу БЗДХ-​ын бааз мэдээллээHinfo3.0 програмд дутуу шивсэн байгаа тул 2014 оны 11 сарын 20-​ны дотор Hinfo 3.0 програмд бааз мэдээллээ бүрэн шивж оруулан НЭМГ-​ын бааз мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнхзултай тулгалт хийнэ үү. Жич: Бааз мэдээллээ бүрдүүлээгүй тохиолдолд 2014 оны тайланг хүлээн авахгүй болохыг мэдэгдэе. Утас 329114

Read more...

       Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх Судасны төв, Эх нярайн Эрүүл мэнд ба Цахим Эрүүл мэндийн Өргөжил төсөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талууд Нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэр дундаа зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  болон, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Read more...