2016 оны 11 сарын 07-13-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 78520 хамрагдсанаас 4500 хүн буюу 6.2% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.4%-иар нэмэгдсэн байна. ТТТӨ нь Налайх дүүрэгт 8.9%, Сонгинохайрхан дүүрэгт 7.0% -ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 86.8%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа тул та болон таны гэр бүл, үр хүүхдийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Read more...

Өнөөдөр “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр. Өнөөгийн байдлаар Дэлхий дээр чихрийн шижин өвчтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөн, 640 саяд хүрч “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрнэ гэсэн тооцооллыг ДЭМБ гаргажээ.

Манай улсын 15-64 насны хүн амын халдварт бус өвчин буюу Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлсийн  талаарх мэдлэг хангалтгүй байгаагаас өөрсдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс сэргийлэх мэдлэг хангалтгүй байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна.

Read more...

Өнөөдөр Уушигны хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.

Уушгины үрэвсэл буюу хатгалгаа өвчин нь дэлхий дахинд хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болж байгаа бөгөөд жил бүр 5 хүртэлх насны 155 сая хүүхэд өвчилж, 1.6 сая гаруй хүүхэд уг өвчний улмаас энддэг байна.

Тиймээс уушгины хатгалгаа өвчин, түүнээс сэргийлэх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдээ мэдээллийг түгээх, уушигны хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон уламжлалтай.

Read more...