БАТЛАВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН  ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ц.ЭНХЦЭНГЭЛ

2015 оны 12 сарын 28

ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалт 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар тасралтгүй нэмэгдэж байгаа нь хүний амьдралын буруу хэвшлээс шалтгаалах халдварт бус өвчлөл, нас баралт буурахгүй байхад нөлөөлж  байна. 2013 оны судалгааны дүнгээр 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн, хүн ам хоногт дунджаар 0.4 нэгж жимс, 1.0 нэгж хүнсний ногоо хэрэглэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс доогуур, харин 11.1 гр давс хэрэглэдэг нь зөвлөмж хэмжээнээс даруй 2 дахин их байна.

Read more...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Т.Хулан “Өнгөрсөн долоо хоногт нийт  97 мянган иргэн  эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор ирсэн байгаа.

Read more...

Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ), Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-тай хамтран зохион байгуулж буй “Нийслэлийн гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны удирдах бүрэлдэхүүний сургалт”-ын нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргын 2016 оны А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд
  НОБГ-ын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан тус сургалт Налайх дүүрэгт болж буй юм.

Read more...

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцлээ.

Read more...

Дэлхий нийтээрээ Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь та бидний гартгэсэн уриан дор 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд тэмдэглэж байна.

Read more...