Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо, ШУГТЭ-ийн Гематологи, биохимийн Чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори, Сүхбаатар эрүүл мэндийн төвөөс хамтран “Гематологийн арга техник ба цусны түрхэцийн шинжилгээний ач холбогдол”сэдэвт сургалтыг энэ сарын 15-нд зохион байгууллаа.

Read more...

“Сэргээн засах-байгалийн хүчин зүйлийн болон аппаратын физик эмчилгээ” сэдэвт сургалт 2018 оны 03 дугаар сарын 17 нд эхэллээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шаргалжуут рашаан сувилалтай хамтран “Сэргээн засах-байгалийн хүчин зүйлийн болон аппаратын физик эмчилгээ” сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтанд 9 дүүргийн эрүүл мэндийн төв, СЗКЭ-ийн болон гэрээгээ “Бүрэн хангалттай” биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2017 оны эмийн тендерийн гүйцэтгэлийн гэрээ болон Нийслэлийн эхийн эндэгдлийн комиссын өгсөн зөвлөмжийн дагуу жирэмсний хяналтын чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, мөн 2018 оны эхний хоёр сарын үндсэн үзүүлэлт, цаашид анхаарах асуудлууд талаар мэдээлэл хийлээ.

Read more...

НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-оос хамтран хэрэгжүүлж буй "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Д.Наранжаргал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зэндмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Read more...

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” А/27 дугаар тушаалын дагуу өнгөрөгч 2017 оны сар, улирал, жилийн эцсийн статистикийн тайлан мэдээний үнэлгээний дүнг танилцуулах нэгдсэн хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдлаа.

Read more...