Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил өдгөө амжилттай үргэлжилж байна.

Read more...

Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа, манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон юм.

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд сургах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын Чанарын албаны дарга, менежер зэрэг нийт 32 хүн оролцсон юм.

Read more...

Нийслэлийн хүүхдийн эмч нарын хүүхдэд хүчилтөрөгч эмчилгээ хийх  мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор Хүчилтөрөгч эмчилгээний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй  хамтран  2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 09:00 цагт ЭХЭМҮТ хурлын зааланд зохион байгуулах гэж байгаа тул  хүүхдийн эмч нарыг идэвхтэй хамрагдуулахыг мэдэгдье.

Read more...

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захиралын хамтарсан А/30,А/13 дугаар тушаалын дагуу НЭМГ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг “Менингококкт халдварын үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Read more...