Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм зорилт дэвшүүлж, Элэг нэгт Монголчууд сан байгуулан хандивын аян зохион байгуулж байгаа билээ.

Иймээс бидний Хавдаргүй Монгол болох эрхэм зорилгыг дэмжин хавдрын эсрэг аянд нэгдэхийг уриалж байна. Хандивын тоглолтын тасалбар 10000 төгрөгөөр соёл урлагийн байгууллагууд дээр худалдаалагдаж байна.  

Нийслэл хотод 2016 оны 5-р сарын 14-нд зохион байгуулагдаж байгаа хандивын тоглолтын хуваарь

Хаана

Цаг

Тоглолтын нэр

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд

 

15 цагт

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Монголын их хатад бүжгийн концерт

 

Улсын драмын эрдмийн театр

 

 

18 цагт

 

Ромео Жульетта жүжиг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

 

15 цагт

 Үүлэн заяа дуулалт жүжиг

17 цагт

 Улсын филармони

 

 

15 цагт

 Бид нэг гэр бүл концерт

 

Улсын хүүхэлдэйн театр

 

14 цагт

 

 

Мял богд хүүхдийн уран бүтээл

17 цагт