Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна.

Үүнд:

·         Чанарын менежер

·         Дотрын эмч /Дамбадаржаа дахь сувилалд/

·         Эх барих эмэгтэйчүүдийн эмч

·         Эрүүл мэндийн эдийн засагч

·         Халдвартын эмч

 

·         Сувиллын цогцолборын ахлах сувилагч /Дамбадаржаа дахь сувилалд/

·         Мэс заслын сувилагч

·         Шүдний сувилагч /Дамбадаржаа дахь салбар амбулаторид/

·         Хөдөлгөөн засалч

·         Цахим бүртгэлийн сувилагч

·         Мэдээлэл технологийн инженер

·         Бариа заслын сувилагч

·         Сэргээн засах эмчилгээний сувилагч

·         Лаборант

·         Үйлчлэгч

·         Гадна талбайн зохицуулагч

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Зарласан ажлын байрны мэргэжлээр мэргэшсэн

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй /багц цагийг жил бүр биелүүлсэн/

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчилгүй

-       Чанарын менежер, ахлах сувилагчийн албан тушаалд ажилласан жилийн туршлага харгалзана

 

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

-       Диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

-       Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-       Нийгмийн даатгалын дэвтэр

-       Иргэний үнэмлэхийн хуулбар   

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

 

Харилцах утас – 99170503, 88049489, 350808