Эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материалыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудал дахь оргил худалдааны төв/-д 2018 оны 7-р сарын 30-аас 8-р сарын 3-ны хооронд хүлээн авна.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙЗӨВШӨӨРӨЛ

ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

/Жич: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна/

 Бүрдүүлэх бичиг баримт:

 

1.     Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/

2.     Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах /Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу төсөл боловсруулна уу./

 

 Жич: Эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн материалыг хүлээн авахгүй

         болно.

 

Холбогдох дугаар:   11324124,  11325054

Вэб хуудас: www.ubhealth.mn