Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулах, НҮБ-ын Хүн, амын сангийн “Эх, нярайн зайн оношилгоо” төслийн талаар танилцууллаа.

 

Мөн энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хепатитийн В вирүсийн эсрэг вакцин болон гарын эрүүл ахуй, орчны бохирдолтой холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл өгсөн юм.

Ээлжит шуурхай хурлын дараа НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар авч хэрэгжүүлж буй томоохон ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, харьяа байгууллагын удирдлагуудад холбогдох асуудлын хүрээнд ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа. 

    

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР