Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналт, дотоод хяналтын ялгаа”, “Хяналт шинжилгээ үнэлгээ”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтанд дүүргийн эрүүл мэндийн төв,19 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын багийн ахлагч, гишүүд нийт 39 ажилтан оролцсон юм. Ийнхүү тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангахын тулд чанарын хяналтын ач холбогдол, багаар тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай олон талын мэдлэг олгосон ач холбогдолтой сургалт боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР