НЭМГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/53 дугаар тушаалын дагуу Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын 200 гаруй эмч нарт ”Өвчний олон улсын 10 дугаар ангиллын кодчилол” сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар эрүүл мэндийн статистикийн талаар баримталж буй бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчин, өвчний олон улсын 10-р ангилалын дагуу өвчлөл, нас баралтыг кодлох үндсэн зарчим, жирэмсэн, төрөлт ба төрсний дараах үе, перинаталь үед үүссэн зарим эмгэг,төрөлх гажиг, гаж хөгжил ба хромосомын эмгэгийг кодлох талаар зааж, дадлага ажил хийлээ.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР