Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ.

 

 

Энэ дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас төвийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьж буй юм. Энэ хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

 

 

Мөн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар болон “Гүүд нейборс” ОУТББ-тай хамтран тус дүүргийн Ерөнхий боловсролын 18 сургуулийн нийт 500 гаруй багшийг ээлжит сургалтандаа хамрууллаа. Цаашид энэхүү сургалт нь  бусад дүүргийн хэмжээнд үргэлжлэх юм.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР