“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдийн удирдлага, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 40 хүн энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт туршлага судлах аялалд оролцлоо.

 

Туршлага судлах аяллын хүрээнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ГОС хотөрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.