Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Хүний гавьяат эмч М.Чимгээ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Гамшиг, онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нарыг “Онцгой байдлын төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.

                

Байгалийн гамшиг /газар хөдлөлт, цасан шуурга, гал, үер гэх мэт/ болон гэнэтийн хүчин зүйлсийн үед НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд аюулаас хэрхэн сэргийлэх, эрсдлийг яаж бууруулах зэрэг өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг амжилттай зохион байгуулсан тэдний идэвхи санаачлагыг ийнхүү үнэлсэн байна.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн  хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “Бэлэн бай” сэдэвт сургалтыг харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж, НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс хүргэсэн мэдээлэл зөвлөмжийн дагуу харилцан мэдлэг туршлагаа солилцсон билээ.

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР