“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэдийг хамруулж байгаа билээ.

Илрүүлэг, шинжилгээний үйл явц өдгөө үргэлжилж буй бөгөөд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах бүрэн боломжтой. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР