Эмийн сан, сэргээн засах, эмчилгээний гоо заслын чиглэлээр

хэрэгцээний үнэлгээ хийх мэргэжлийн нийгэмлэг, холбоог

нэмэлтээр сонгон шалгаруулах тухай

 

Зорилго:

Эмийн сан, сэргээн засах, эмчилгээний гоо заслын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгоход хэрэгцээний үнэлгээ хийх ТББ-ыг сонгон шалгаруулах.

 

Тавигдах шаардлага:

 

-       Эмийн сан, сэргээн засах, эмчилгээний гоо заслын чиглэлийн ТББ байна

 

Бүрдүүлэх материал:

 

1.     Улсын бүртгэлийн гэрчилгээ,

2.     ТББ-ын дүрэм,

3.     Татварын газрын тодорхойлолт /хугацаандаа тайлагнадаг, өртэй эсэх/,

4.     ТББ-ын олон нийтэд нээлттэй байдал,

5.     Үйл ажиллагааны туршлага, ажлын цар хүрээ,

6.     Төсөл бичих,

Төсөлд дараахь асуудлыг тусгана:

6.1.   Төслийн үндэслэл,

6.2.   Төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн,

6.3.   Төслийг хэрэгжүүлэх арга зам,

6.4.   Төслөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хугацаа,

6.5.   Төслийн санхүүгийн тооцоо,

6.6.   Төслийг хэрэгжүүлэх мэргэжлийн баг, чадавхийн мэдээлэл,

6.7.   Байгууллагын засаглалын тухай,

 

Тав. Сонгон шалгаруулалтыг үнэлэх.

Бүрдүүлсэн материал болон төсөлд тусгах асуудал тус бүрийг Эрүүл мэндийн сайдын 2015 оны 397 дугаар тушаалын дагуу 0-10 оноогоор дүгнэж 80-аас дээш хувь

үнэлэгдсэн ТББ-ыг сонгон шалгаруулна.