Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-нд “Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” болох гэж байна. Энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулах ажээ.

 

Тус өдөрлөгийн хүрээнд:

·         Зүрх судас, зүрхний шигдээс – эмчийн үзлэг

·         Мэдрэл, мэдрэлийн мэс засал – эмчийн үзлэг

·         Чих хамар хоолой – эмчийн үзлэг

·         Нүд – эмчийн үзлэг

·         Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө

·         Эрүүл мэндийн зөвлөмж

·         Цусан дахь сахар, артерийн даралт үзэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, зөвлөмжийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.

“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг”ирэх бямба гарагт Соёомбокинотеатрын гадна талбайд 10:00–16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.